ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албатууддаа өгсөн тушаалын дагуу коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Михайл Мишустин БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаа хаах тушаалд гарын үсэг зурлаа.
Тэрбээр "Бид хилийн боомтыг хаах болон бусад Засгийн газрын шийдвэртэй холбоотой шинэ мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэх болно" хэмээн мэдэгджээ.
ОХУ нь коронавирусийн тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдсанаас хойш урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа бөгөөд Засгийн газрын дэргэд тусгай алба байгуулан ажиллаж байгаа билээ. Мөн сүүлийн үед Гадаад хэргийн сайд нь иргэдийг онц шаардлагагүй бол БНХАУ-руу зорчихгүй байхыг анхааруулжээ.
Вирусийн улмаас одоогийн байдлаар 7700 хүн өвчилж, 170 хүн нас барсан нь ОХУ дээрх шийдвэрийг гаргахаас аргагүйд хүргэсэн бололтой.
Эх сурвалж: rt.com