Долоо хоногт гурван хүн Эболагийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Долоо хоногт гурван хүн Эболагийн халдвар авчээ

Фото: globallookpress.com

 

Өнгөрсөн долоо хоногт Баруун Африкийн Гвинейд Эбола вирусын өдөөсөн өвчнөөр гурван хүн өвчиллөө гэж Оросын ТАСС мэдээлэв.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр үүний өмнөх хоёр долоо хоногт Эболагийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гурван өвчлөлтийн нэг нь Гвинейн нийслэл Конакри хотод нөгөө хоёр нь Форекарья мужид бүртгэгдсэн байв.

 

Одоо өвчтөнтэй харьцаж байсан 256 эрүүл хүмүүсийг хянаж байгаа ба харин сүүлийн 42 хоногийн дотор өвчтөнтэй харьцсан гэх 253 хүнийг алдаад байна.

 

Сьерра-Леоне улсад өвчний тохиолдол таван долоо хоногийн турш гараагүй байна. Энэ нь үргэлжилбэл арваннэгдүгээр сарын 7-нд тус оронд вирус хүнээс хүнд халдах тохиолдол байхгүй гэж зарлах юм.

 

Сануулахад, Эбола вирусын цартахалын үеэр халдвар авсан нийт хүмүүсийн тоо 28 мянга болж тэднээс 11300 хүн нас барсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж