Чеховын 160 насны ойд зориулсан танилцах маршруттай боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.31-нд нийтлэгдсэн

Чеховын 160 насны ойд зориулсан танилцах маршруттай боллоо

Чеховын 160 насны ойд зориулсан танилцах маршруттай боллоо

Таганрог хотоос Москвад ирсний дараахан Чехов гэр бүлтэйгээ энэ байранд амьдарч байжээ, Трубная гудамж

Дэлхийн классикийн нэг Оросын зохиолч Антон Чеховын 160 насны ой нэгдүгээр сарын 29-нд тохиолоо. Энэ ойд зориулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлтэй холбоотой дурсгалт газруудтай танилцах "По Чеховским местам" аяллын маршрутыг Москва хотын захиргаа бий болгосноо зарлалаа.

"Чеховын амьдрал, уран бүтээлтэй холбоотой газруудтай танилцаж, их зохиолчийн талаарх сонирхолтой мэдээллийг авах боломжийг энэ аялал олгоно” хэмээн Москва хотын Мэдээллийн технологийн газрын дарга Эдуард Лысенко хэлжээ.

Аяллын урт 6,7 километр бөгөөд Трубная гудамж, Петровский переулок, Театр наций зэрэг газрыг дайран Чеховын ажил амьдралтай холбоотой 15 газраар зочлох юм. Нэг удаагийн аялал хоёр цаг гаруй үргэлжилнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж