Оросын одоогийн дундаж цалингаар 30 жилийн өмнөхтэй харьцуулбал McDonald’s-аас тав дахин их гамбургер, дөрөв дахин их "Биг Мак" худалдан авч болох ажээ. Орост McDonald’s-ийн анхны салбар 30 жилийн өмнө 1990 оны нэгдүгээр сарын 31-нд Москва хотод нээгдэж байжээ. Тухайн үед нэг ширхэг гамбургер 1 рубль 50 копеек, "Биг Мак" 3 рубль 75 копеекийн үнэтэй байжээ. Харин одоо Москвад гамбургер 48 рубль, "Биг Мак" 135 рублийн үнэтэй байгаа юм. Зарим хотод хэдэн рублийн зөрөөтэй байдаг.
ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 1990 онд дундаж цалин 303 рубль байжээ. Харин 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар дундаж цалин 46285 рубль байна. Энэ нь 1990 онд McDonald’s анх ЗХУ-д нээгдэх үед оросууд цалингаараа 202 гамбургер, 80 "Биг Мак" худалдаж авч байсан бол одоо 964 гамбургер, 342 "Биг Мак" худалдан авч байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ