УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дууслаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2020.01.30/гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Түүний хүсэлтийг ийнхүү байнгын хороо хэлэлцлээ.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувиар Н.Номтойбаярыг гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Сануулахад, үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцээд, нууц санал хураалтаар гишүүдийн олонх нь түдгэлзүүлэхийг дэмжсэн ч албажуулах ёстой тогтоолыг дэмжээгүй тул Н.Номтойбаяр гишүүн чөлөөгдөх өргөдлөө өөрөө гаргаад байгаа юм.