“Нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, “Засгийн газрын журам батлах тухай” 2007 оны 190 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах тухай А/481 дугаар захирамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн саналыг бодлого, шийдвэрт тусгах, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”ийг Тамгын газрын 7 хэлтэс, Засаг даргын дэргэдэх харьяа, хэлтэс алба, 28 хороод амжилттай зохион байгууллаа.

Дүүргийн Төр захиргааны ордоны нэгдүгээр давхарт иргэдийг угтаж, халуун цай, кофегоор дайлж  Захиргаа, хуулийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Цэргийн штаб, Татварын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, тус бүрээс 2 албан хаагч, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх Улсын өмгөөлөгч нар давхардсан тоогоор 308 иргэн, 140 аж ахуйн нэгж байгааллагад зөвлөгөө өгч, үйл ажиллагаагаа сурталчилав. Мөн 250 иргэнийг гарын авлага, тарааж өгөх материалаар хангаж ажиллав.  

Мөн Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор иргэдээс хялбар байдлаар хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгаа авлаа. Уг санал асуулгад  100 иргэн оролцож, 83 иргэн хангалттай, 17 иргэн хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн байна.

Дашрамд мэдээлэхэд, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Нийслэлийн хотын албан татварын тухай хууль”,  2015 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2015 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагтай холбоотойгоор Санхүү төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб, Татварын хэлтсийн албан хаагчдаас мэдээлэл, зөвлөгөө авах иргэд олон байлаа хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж