Дэлхийн хэд хэдэн рекорд эвдсэн, тамирчдын өмсөж байсан маргаантай Найк пүүзийг удаан судалж үзсэний эцэст хориглохоор болж байна.
Энэ сарын эхээр Sportsmail-ийн зарласнаар Найк брэндийн зарим Vaporfly пүүзнүүдийг дэлхийн хөнгөн атлетикийн тамирчдад хориглож магадгүй. Тамирчдын удирдах зөвлөл хуралдаж, пүүзийг судлах судлаачдын баг томилсон бөгөөд судалгааны үр дүн нэгдүгээр сарын 31-нд гарах төлөвтэй байгаа гэнэ.
Энэхүү маргаантай пүүзийг Брижид Косги Паула Радклиффийн дэлхийн марафоны амжилтыг эвдэхдээ өмсөж байсан гэнэ. Гэхдээ пүүзийг хориглосон ч түүний дээд амжилт хэвээр үлдэх бололтой.
Найк брэндийн уг пүүзнүүд нь дэлхий даяар тамирчдын анхаарлыг маш их татсан бөгөөд пүүзний өсгий нь нүүрстөрөгчийн ялтсуудаар хийсэн хэт зузаан өсгий, ултай гэнэ. Пүүз тэрхүү зузаан улныхаа ачаар хүний биеийн гүйх чадварыг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү нэмэгдүүлдэг хэмээн судлаачид үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ