Коронавирус: 2020 оны танхимын хөнгөн атлетикийн ДАШТ хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Коронавирус: 2020 оны танхимын хөнгөн атлетикийн ДАШТ хойшлогдлоо

Коронавирус: 2020 оны танхимын хөнгөн атлетикийн ДАШТ хойшлогдлоо

БНХАУ-ын Наньжин хотод ирэх гуравдугаар сарын 13-15-ны хооронд зохион байгуулагдах 2020 оны танхимын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хойшлогдож байгааг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос мэдэгдлээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу энэ удаагийн ДАШТ-нийг хойшлуулж байгаа бөгөөд өөр хотод зохион байгуулах саналуудыг ч хүлээн авсаагүй байна.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргасан мэдэгдэлд “ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг манай эрүүл мэндийн багийн зөвлөгөөний дагуу Хятад улсад болон дэлхий даяар тархаад буй коронавирусийн халдвар ноцтой түвшинд байгаа учир олон нийтийг хамарсан энэхүү арга хэмжээг хойшлуулж байна. Бид тэмцээнийг дахин зохион байгуулах боломжтой газруудыг судалж байгаа. Манай байгууллагад энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байгаа хотуудад талархмаар байна. Бид энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй тамирчид , тэмцээнийг зохион байгуулах Наньжины хороо, түнш байгууллагуудаа харгалзан үзэж энэхүү тэмцээнийг цуцлах хүсэлгүй байгаа. Бидний зүгээс танхимын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 онд Наньжин хотод зохион байгуулах эрхийг нь хадгалж үлдмээр байна.” хэмээжээ.

 

2018 оны танхимын хөнгөн атлетикийн ДАШТ Английн Бирмингхэм хотод зохион байгуулагдсан бол 2022 оны ДАШТ нь Сербийн Белград хотод зохион байгуулагдахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж