Барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй Турк далайгаар Крымын хойгт жимс ногоо, хатаасан жимс нийлүүлж эхэллээ гэж Оросын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын албанаас мэдээлэв. Аравдугаар сарын 1-19-ний хооронд Севастополь,Евпаторийн боомтуудад 385 тонн жимс, ногоо, 20 тонн хатаасан жимс Туркээс нийлүүлсэн байна гэж "Интерфакс» дамжуулжээ.
Мөн аравдугаар сарын эхнээс өнөөг хүртэл Туркийн оролцоотой 20 хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцэн тохирч байгаа ажээ. Зүтгүүр онгоцны тээвэр, теле холбоо, барилгын салбар нь хамтын ажиллагааны гол чиглэлүүд байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР