Хуулийн төслүүд уналаа

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүд уналаа

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбоотойгоор өөрсдийн саналыг хэлж байна.

УИХ-ын гишүүн Лүндээжанцан:

-Их хурлын даргад бүрэн эрх өгнө гээд байгаа. Энхболд дарга авна гээгүй байх. Гэхдээ санаа нь байгаа. Их хурлын дарга ямар утгатай вэ гэхээр Үндэсний аюулгүй байдлын гишүүн, Ерөнхийлөгчийг эзгүйд орлодог. Бусад үед нь хурлаа даргалдаг. Тиймээс хуулиа сайжруулъя гэж орж ирж байгаа нь сайшаалтай. Гэхдээ дор дороо үйл ажлаа сайжруулөх хэрэгтэй байна.

Хууль санаачлагч А.Бакей:

-УИХ-ын даргын эрх мэдлийг нэмж байгаа зүйл байхгүй. Тодорхойгүй зүйлийг тодорхой болгож л байгаа зүйл байна гэв.

Ингээд байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураахад 60 гишүүнээс 24 нь зөвшөөрч үлдсэн нь татгалзс анаар хуулийн төсөл уналаа.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж