АНУ-ын эрх баригчид тус улсын баруун өмнөд хил буюу Мексикийн хилийн орчимд газар доогуур байгуулсан хамгийн урт нууц хонгилыг илрүүлсэн байна.
Хүл дамнасан энэхүү хонгил нь 1,3 км урт, 1,6 метр өндөртэй бөгөөд газрын гадаргаас 1,7 метрийн гүнд байрлаж байжээ. Төмөр замын систем, агааржуулагч, өндөр хүчдэлийн шугам, ус зайлуулах байгууламж, цахилгаан шат зэргээр тоноглосон уг хонгилын нэг үзүүр АНУ-ын Сан Диего хотоос өмнө зүгт байгаа бол нөгөө үзүүр нь Мексикийн Тихуанад байх аж.
Анхны хил дамнасан нууц хонгилыг 1990 онд илрүүлж байсан бөгөөд тухайн үед хонгилыг хар тамхины ертөнцийн хаан гэгддэг “Эль Чапо” хочит Гузман хууль бус ажлаа гүйцэлдүүлэхэд ашигладаг байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ