Реппер Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Энэрэлийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.30/ боллоо.
Улмаар Г.Энэрэлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 13.30 цагт товлов. Мөн шүүх хуралдаан болох хүртэл Г.Энэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ