БНХАУ-ын Ухань хотоос эх нутагтаа ирсэн Японы гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.
Эдгээр хүмүүс нь өчигдөр /2020.01.29/ Ухань хотоос эхний ээлжинд эх орондоо ирсэн хүмүүс аж. Тэдний хоёрт нь халдварын шинж тэмдэг эхэндээ илрээгүй ч Японд ирсэн хойно нь авсан шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэ нь уг халдвар нууц үедээ хүмүүст халдварлаж байна гэсэн үг юм.
Япон улс нь Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 200 гаруй иргэнээ эх орондоо нүүлгэн шилжүүлж авчраад байгаа билээ. Мөн АНУ, Австрали улсууд энэ маягаар иргэдээ нутагт нь авчрах ажлыг зохион байгуулсан юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ