&#34Үндэсний цом&#34: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Үндэсний цом&#34: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

&#34Үндэсний цом&#34: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

– Хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа. Хагас шигшээ тоглолт 18.00 цагаас эхэлнэ-

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. 15 аймгийн баг оролцож байгаагаас шилдэг 8 баг шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхлэх юм.  

Өнөөдрийн тоглолтын дүн:

Орхон аймаг -Увс аймаг 83:61

Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

Төв аймаг – Архангай аймаг – 65:57

Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71

Хагас шигшээ:

18.00 цагаас Орхон аймаг  – Сүхбаатар аймаг

20.00 цагаас Төв аймаг – Дархан-Уул аймаг

Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" танхимд эхэлнэ.

Ч.БОЛОР

 

 
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-22 122.201.21.142

ashgui daldganasan, shoudsan yumnuud ni multarchee