УОК: Төрийн золголтыг зөвшөөрч, бөхийн барилдааныг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

УОК: Төрийн золголтыг зөвшөөрч, бөхийн барилдааныг хориглолоо

УОК: Төрийн золголтыг зөвшөөрч, бөхийн барилдааныг хориглолоо

Нэмэлт: 17.22 цагт

Улсын онцгой комисс /УОК/-оос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Манай улсад одоогоор коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бүхий л байдалд бэлэн байхын тулд цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх шийдвэр гарч байна. Мөн цагаан сарын бөхийн барилдаан, олныг хамарсан уралдаан тэмцээн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарч байна” гэв. Ерөнхий сайдын зүгээс төрийн золголтыг хориглох саналыг УОК-т хүргүүлсэн ч дэмжигдээгүй юм байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7711, нийт 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсоноос 128 хүн эдгэрсэн. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.

Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Халуурсан, толгой эргэсэн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа.

Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маск хийж байгаа. ДЭМБ-аас бидэнд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган иргэнийг хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн” гэлээ.

Төрийн золголт, нутгийн золголтыг цуцлах санал гаргажээ

Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдгийг цуцлах саналыг гаргаж, Улсын Онцгой комисс /УОК/-т хүргүүлсэн байна. Одоогоор Улсын Онцгой комисс хуралдаагүй байгаа юм. Хуралдсан нөхцөлд энэ асуудлаар шийдвэр гаргах аж.

БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 170 хүн нас барсан. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг мөн хориглоод байгаа билээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж