Цагдаа нар галын аюулаас 23 хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Цагдаа нар галын аюулаас 23 хүнийг аварчээ

Цагдаагийн алба хаагчид бага насны гурван хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварчээ. Тодруулбал, өчигдөр /2020.01.29/ 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хорооллын 53 дугаар байранд их хэмжээний гал гарсан дуудлага мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст иржээ. Үүний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, эргүүлийн цагдаа Б.Энх-Амгалан нар түргэн шуурхай ажиллаж галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны гурван хүүхэд болон 20 гаруй хүнийг галын аюулаас аварсан байна.

Онцгой байдлын газраас мэдээлснээр тус орон сууцны хоёрдугаар давхраас арванхоёрдугаар давхрын цахилгаан дамжуулах төв шугамын цахилгааны утас шатсанаас гал гарчээ. Галыг Онцгой байдлын газрын долоон аврагч нэг цаг ажилласны эцэст унтраасан аж. Иймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж