“Эко констракшн” ХХК “1000 төгрөг” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

“Эко констракшн” ХХК “1000 төгрөг” аянд нэгдлээ

-Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-ийн хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдлээ-

Барилгын салбарт 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Үндэсний бүтээн байгуулагч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч "Эко констракшн" ХХКомпани “25 дугаар суваг” телевизээс санаачилан явуулж буй “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэж байна.

“1000 төгрөг төсөл”-ийн зорилгын дор хамт олноороо нэгдэн компанийн нийт 1000 гаруй ажилтнууд, туслан гүйцэтгэгч нараас сэтгэлийн хандиваа цуглуулж 3 сая төгрөгийг сайн үйлсийн аяны зохион байгуулагчдад гардуулан өглөө.

Энэхүү сайн үйлсийн аян 10-р сарын 23-ний өдрийг дуустал үргэлжлэх тул улс орныхоо бүтээн байгуулалтанд хамтран зүтгэж байгаа нийт барилгын компаниуд Та бүхнийг Монголын ирээдүй болсон энхрий үрсийнхээ төлөө энэхүү аянд нэгдэхийг "Эко констракшн" ХХК-ийн хамт олны зүгээс уриалж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж