Монгол Улс “Азийн аялал жуулчлалыг дэмжих кино” форумд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс “Азийн аялал жуулчлалыг дэмжих кино” форумд оролцож байна

Монгол Улс “Азийн аялал жуулчлалыг дэмжих кино” форумд оролцож байна

Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны 2 дугаар форум (2nd Asia Destination Film Forum) Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан бүрэлдэхүүн оролцов. Форумын нээлтэд БОАЖ-ын сайд Н. Цэрэнбат, Тайландын Соёлын сайд Иттипол Күмплүэм, Тайландын Аялал жуулчлал, спортын сайд асан, одоогийн Сенатын гишүүн Верасак Ковсурат, Тайландын Кино урлаг, бүтээлийн үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Соражак Касэмсуван болон бусад хүндэт зочид оролцлоо.

Форумд аялал жуулчлал, дэлгэцийн бүтээлийн салбарын 30 гаруй шилдэг мэргэжилтнүүд илтгэгчээр оролцож өөрсдийн мэдлэг туршлага, салбарын чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн ба Тайланд болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн 200 орчим төлөөлөл форумын үеэр улс орнуудын шилдэг дэлгэцийн бүтээлүүдийг үзэж сонирхож байв. Тус форумын үеэр аялал жуулчлал, кино, дэлгэцийн бүтээлийн уялдаа холбоо, аялал жуулчлалын зорих газрууд кино, дэлгэцийн бүтээлээр дамжуулан хэрхэн өөрсдийн түүхийг түгээх талаар, мэдээлэл технологийн шинэ эрин үед дэлгэцийн бүтээл аялагч жуулчдад, аялах газраа сонгоход хэрхэн нөлөөлөх талаар сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн.

Мөн форумын үеэр Монгол Улсын түүх, соёлыг олон улсын тавцанд амжилттай сурталчилж байгаа Хийморь уран сайхны киног толилууллаа. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн тус бүтээл нь Энэтхэгийн Гоа, АНУ-ын Сан Диэго, Германы Олдэнбургийн зэрэг олон улсын кино наадам, Улаанбаатарын олон улсын кино наадмаас тус тус шилдэг бүтээлийн шагналыг хүртээд байгаа юм. Түүнчлэн "Хийморь" уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд өрсөлдсөн юм.

Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны 2 дугаар форумын үеэр Монгол Улсыг сурталчлах хэвлэлийн бага хурал, “Монголиан барбикю” арга хэмжээг тус тус зохион байгуулсан юм.

Тайланд Улсын хувьд олон улсын 40 сая жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон зорин очих газруудын нэг. Харин сүүлийн жилүүдэд гадагшаа аялах Тайландын жуулчдын тоо мөн өсч байна. 10 жилийн өмнө 4 сая Тайчууд гадаад улс оронд аялж байсан бол өнгөрсөн жилийн хувьд энэ тоо 11 сая болж өсчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол орны аялал жуулчлалыг олон улсад таниулан сурталчлах Монголд аялах шалтгааныг жуулчдад хүргэх чиглэлээр дотоод гадаадын томоон аялал жуулчлалын үзэсгэлэн, чуулга уулзалтад сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байна. Ингэхдээ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллага, урлаг, спортоор дамжуулан Монгол орны талаарх мэдээллийг олон хүнд хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн 2019 онд  Олон улсын  аялал жуулчлалын томоохон 15 үзэсгэлэнд оролцож  ХБНГУ, Япон, Турк улсад аялал жуулчлалын салбарын  талаарх хурал, семинар зохион байгуулсан. Үр дүнд аялал жуулчлалын салбарын орлого 2018 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин энэ онд  олон улсын 18 үзэсгэлэн, хуралд оролцож Монгол орны аялал жуулчлалыг сурталчлахаар төлөвлөн ажиллаж буй юм. Үүний эхлэл болж Соёл урлаг тэр дундаа Кино урлагаар дамжуулан  улс орноо сурталчлах чиглэлээр  “Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны форумд” Монгол Улсаас  “Хийморь”, “Хүрээлэн” кинонуудтай оролцож байна.

Монгол Улсад  өнгөрсөн 2019 онд Тайландын 2631 жуулчин хүрэлцэн иржээ. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог, МИАТ ХК өвлийн улиралд шууд нислэг үйлдэж байгаа зэрэг нь Тайландаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд Тайланд Улсад зохион байгуулсан энэ удаагийн сурталчилгааны арга хэмжээ нь чухал ач холболтой арга хэмжээ боллоо.

Киногоор дамжуулж Азийн улс орнуудад Монгол Улсыг сурталчлах замаар Азийн улс орнуудаас Монголд аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж