Хятадын интернет худалдааны “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жак Ма дэлхий даяар дэлгэрээд буй коронавирусийн халдвартай тэмцэх ажилд 100 сая юань буюу 14 сая ам.долларыг хандивлажээ.
Тэрбээр өөрийн “Jack Ma Foundation” сангаараа дамжуулж 40 сая юанийг БНХАУ-ын төрийн мэдлийн судалгааны хоёр байгууллагад, үлдсэн 60 сая юанийг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд хандивласан байна.
Мөн Америкийн тэрбумтан “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс уг өвчинтэй тэмцэх ажилд өөрийн буяны сангаараа дамжуулан таван сая ам.доллар хандивласан билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ