БНСУ-ын эмнэлэгт хандсан гадаад иргэнийг албадан буцаахгүй | News.MN

БНСУ-ын эмнэлэгт хандсан гадаад иргэнийг албадан буцаахгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

БНСУ-ын эмнэлэгт хандсан гадаад иргэнийг албадан буцаахгүй

БНСУ-ын эмнэлэгт хандсан гадаад иргэнийг албадан буцаахгүй

БНСУ-д коронавирусын халдвар авсан 4 тохиолдол гарч, уг өвчний тархац нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан 2020 оны  нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд уг халдварт өвчний эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийн дагуу Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй тул БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэх тохиолдолд ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас уриалсан байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.197

Харин хоол ундаа сайн тохируулж, гараа сайн угааж, унтаж амарч, дулаан хувцаслаж, толгой нүцгэн явахгүй, олон нийтийг хамарсан газраар очихгүй бол гайгүй байх гэсэн зөвлөгөө их байна. Баримтлах хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.197

Ха ха, манай Со нар худлаа шүү дээ. Ийм маягаар бүртгэж авчихаад өөр аргаар дараа нь буцаана. Тэнд байж байгаад ирсэн хүн ямар нэг асуудалд нэр нь гарахаар, наашаа нэрийг өгөөд, энд визийг нь маш хурдан гаргаад тэгээд онгоцноос буухаар нь шууд л барьдаг гэжугаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж