Коронавирусаас болж, азичуудыг ялгаварлан гадуурхах үзэгдэл гаарч байна | News.MN

Коронавирусаас болж, азичуудыг ялгаварлан гадуурхах үзэгдэл гаарч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Коронавирусаас болж, азичуудыг ялгаварлан гадуурхах үзэгдэл гаарч байна

Коронавирусаас болж, азичуудыг ялгаварлан гадуурхах үзэгдэл гаарч байна

Коронавирус 7000 гаруй хүнд халдварлаж 170 хүний аминд хүрч, 17 оронд тархан, олон орныг эрсдэлд оруулаад байгаа билээ. Вирусийн эрчимтэй тархалт, сэтгэл сэрдхийлгэм тоо баримтнаас болж дэлхий дахинд хүмүүс азичуудыг ад үзэх хандлага гаарсан байна.

Сүүлийн үед Их Британи, Франц зэрэг олон улсад азичуудыг нүд үзүүрлэн, зайгаа барьж, онцгүй харьцаж, зарим газарт үйлчлэхээс татгалзах тохиолдлууд ихэсчээ. Ялгаварлан гадуурхалтад өртсөн азичууд #IAmNotAVirus, #JeNeSuisPasUnVirus(би вирус биш) хэмээх хаштаг хэрэглэн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлэх болжээ.

Тэр ч байтугай Францын нэгэн өдрийн сонинд коронавирусийн тухай нийтлэл дээр "Шар түгшүүр", "Шар тахал" хэмээн гарчиглаж, маск зүүсэн Хятад эмэгтэйн зургийг тавьсан бөгөөд удалгүй "Азичуудыг гадуурхах гээгүй" хэмээн тайлбарлаж, уучлал гуйжээ. Мөн Данийн өдөр тутмын сонин Хятад улсын далбааны таван хошууг коронавирусын зургаар орлуулж элэглэсэн зураг нийтэлж, уучлал гуйхаас татгалзсан байна.

Дээрх хаштагийг хэрэглэн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн нийтлэлээс харахад гэртээ харих замдаа метронд суухад хоёр залуу "Хятад охин ирж явна" хэмээгээд холдсон, найтаах бүрт "Чи үнэхээр аюулгүй юу?" хэмээн хүмүүс үргэлж асуусан. Автобусанд явж байхад "Тэнд хужаа хүүхэн байна. Тэр хүүхэн биднийг өвчлүүлэхээсээ өмнө төрхөмдөө буцсан нь дээрсэн" хэмээн нэг хүн хэлэхэд бүгд түүнийг жигшсэн харцаар харсан зэрэг илт ялгаварлан гадуурхаж харьцсан тохиолдол олон гарчээ.

Нэгэн твиттер хэрэглэгчийн жиргэснээр "Нэгдүгээрт, бүх азичууд Хятад биш. Хоёрдугаарт, бүх хятадууд өвчтөн биш. Утгагүй ялгаварлан гадуурхалтаа зогсооно уу. #JeNeSuisPasUnVirus"

Мөн цахим орчинд хүмүүс хамаа намаагүй доромжилсон, ялгаварлан гадуурхсан өнгө аястай нийтлэл ихээр оруулах болжээ.

Ухань хоттой холбоотой үгүйгээс үл хамааран бүх азичуудыг тэд ийнхүү ялгаварлан гадуурхаж байгаа нь үнэндээ үзэн ядаж явдагаа хэлэхэд коронавирус ердөө шалтаг төдий байсан мэт харагдаж байна.

Өмнө нь эбола вирус дэгдэж байхад хүмүүс өнгөт арьстнуудыг баруун Африкаас гаралтай эсэхийг үл харгалзан дээрхтэй ижил зан авир гаргаж, гадуурхаж байсан аж.

Тэднийхээр бол эбола бол өвчин. Харин анти-ваксер хүмүүсээс үүссэн өвчин өвчин биш.

Коронавирусийн дэгдэлтийг хяналтандаа авахын тулд олон улс, ухаант эрдэмтэд хамтран шаргуу ажиллаж байна. Энэ өвчнийг давж л таарна. Харин хүн төрөлхтний сэтгэхүйн доройтол, ялгаварлан гадуурхал цаашид халдварласаар л байх бололтой.

Эх сурвалж: bbc.com Nextshark.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 182.160.32.88

Чиний хамгийн дуртай цагаан арьст ах эгч нар чинь чамайг доош нь хийж байхаад дагаж хөөрөөд, тэнэг л байна даа. Холивүүдийн кино үзэж өсчөөд цагаан арьстануудыг шүтэж амьдрахаа боль. Наадуул чинь чамайг хятад монголоор нь ялгахгүй адилхан хүний дордоор л харна.

Avatar

ШУДАРГА 2020-01-30 183.81.171.2

ХЯТАД ХҮНИЙ НҮДЭНД АМЬТАН БОЛГОН ХООЛ БОЛЖ ХАРАГДДАГТ БАЙГАА ЮМ. АМЬДААР НЬ ШАЛЗЛАЖ ШАРЧ ИДДЭГ ЗУЛГАЙЖ ИДДЭГ.. МАНАЙ МОРЫГ Л ЯАЖ ТАМЛАЖ ИДЭЖ БАЙЛАА ДАА … ХЯТАДУУДАД АМЬТАНЫ х****л ХҮРСЭН БАЙХ АА

Avatar

Болд 2020-01-30 103.212.117.127

Эр Оркуудаа, төрийн ордоноо тойроод сариад байдагаа болиочээ жорлон орчих 200 төг байдаггүй юм бол үлийгээ хийж гудманд гардаг юм бэ, анхаарал тавьсан явдалд баярлалаа

Avatar

уншигч 2020-01-30 66.181.169.116

шар чөтгөрүүд тахалд нэрвэгдээд хийрч байсан нь хэзээ билээ гудамжаараа нь бохир нь урсаад эмэтэйчүүдээ шулам гээд цаазалж байса нь хэзээ билээ өөрсдийгөө дээгээрт бодсон би гэх үзэлтэй арчаагүй хүмүүс аминчхан худлаа инээсэн царайтай юмнууд шүү дээ

Avatar

Сэжгийн хужуа 2020-01-30 85.62.234.167

УГААСАА Л ХЯТАДУУДАД ДУРГҮЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.ХЯТАДУУД ӨӨРСДӨӨ ХҮНИЙ ЭРХТЭН АВЧ ЗАРААД БАЙГАА УЧРААС ДЭЭР НЬ ХҮН ИДЭХ ЁСГҮЙ ӨТ ХОРХОЙ МОГОЙ ИДДЭГ МӨН БОХИР ЗАВААН ТАЛДАА УЧРААС ЕР НЬ СЭЖИГЛЭДЭГ

Avatar

Зочин 2020-01-30 172.22.6.79

Tend chamaig ch hujaa gene shdee hehe

Avatar

mongol yalgaagui shdee 2020-01-30 202.131.253.66

mongolchuud bas adilhan shdee , hotoos 5han km yavaal b**s shees duuren jorlon gar ugaah us bhgui bohir zavaan shuu dee

Avatar

уншигч 2020-01-30 66.181.169.116

гудамжаар дүүрэг хогоо хаяад сарьдаг бас хулгайч худалч шуналтай монголчуудыг тэр шар толгойтнууд чинь бүр үзэхгүй байха

Avatar

Guest 2020-01-30 202.131.229.146

Busad uls oronuudad bas adilhan orcuud bdgl yum bn. 😀

Avatar

Зочин 2020-01-30 122.201.22.156

Харин ч орост бараг тал нь ази гаралтаи азитаи хамгиин оир баидгаараа гадуурахдаггуи. Манаид тарваган тахал гарахад ганц орос эмч авгаи л голомтод евдсен хумуустэи баиж аврахыг нь аварсан шуу нехриин чанарвыг тиим уед л мэддэг юм даа баруунхан бол зугтаагаад бас хорлох юм л хиинэ л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж