Коронавирус 7000 гаруй хүнд халдварлаж 170 хүний аминд хүрч, 17 оронд тархан, олон орныг эрсдэлд оруулаад байгаа билээ. Вирусийн эрчимтэй тархалт, сэтгэл сэрдхийлгэм тоо баримтнаас болж дэлхий дахинд хүмүүс азичуудыг ад үзэх хандлага гаарсан байна.
Сүүлийн үед Их Британи, Франц зэрэг олон улсад азичуудыг нүд үзүүрлэн, зайгаа барьж, онцгүй харьцаж, зарим газарт үйлчлэхээс татгалзах тохиолдлууд ихэсчээ. Ялгаварлан гадуурхалтад өртсөн азичууд #IAmNotAVirus, #JeNeSuisPasUnVirus(би вирус биш) хэмээх хаштаг хэрэглэн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлэх болжээ.
Тэр ч байтугай Францын нэгэн өдрийн сонинд коронавирусийн тухай нийтлэл дээр "Шар түгшүүр", "Шар тахал" хэмээн гарчиглаж, маск зүүсэн Хятад эмэгтэйн зургийг тавьсан бөгөөд удалгүй "Азичуудыг гадуурхах гээгүй" хэмээн тайлбарлаж, уучлал гуйжээ. Мөн Данийн өдөр тутмын сонин Хятад улсын далбааны таван хошууг коронавирусын зургаар орлуулж элэглэсэн зураг нийтэлж, уучлал гуйхаас татгалзсан байна.
Дээрх хаштагийг хэрэглэн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн нийтлэлээс харахад гэртээ харих замдаа метронд суухад хоёр залуу "Хятад охин ирж явна" хэмээгээд холдсон, найтаах бүрт "Чи үнэхээр аюулгүй юу?" хэмээн хүмүүс үргэлж асуусан. Автобусанд явж байхад "Тэнд хужаа хүүхэн байна. Тэр хүүхэн биднийг өвчлүүлэхээсээ өмнө төрхөмдөө буцсан нь дээрсэн" хэмээн нэг хүн хэлэхэд бүгд түүнийг жигшсэн харцаар харсан зэрэг илт ялгаварлан гадуурхаж харьцсан тохиолдол олон гарчээ.
Нэгэн твиттер хэрэглэгчийн жиргэснээр "Нэгдүгээрт, бүх азичууд Хятад биш. Хоёрдугаарт, бүх хятадууд өвчтөн биш. Утгагүй ялгаварлан гадуурхалтаа зогсооно уу. #JeNeSuisPasUnVirus"
Мөн цахим орчинд хүмүүс хамаа намаагүй доромжилсон, ялгаварлан гадуурхсан өнгө аястай нийтлэл ихээр оруулах болжээ.
Ухань хоттой холбоотой үгүйгээс үл хамааран бүх азичуудыг тэд ийнхүү ялгаварлан гадуурхаж байгаа нь үнэндээ үзэн ядаж явдагаа хэлэхэд коронавирус ердөө шалтаг төдий байсан мэт харагдаж байна.
Өмнө нь эбола вирус дэгдэж байхад хүмүүс өнгөт арьстнуудыг баруун Африкаас гаралтай эсэхийг үл харгалзан дээрхтэй ижил зан авир гаргаж, гадуурхаж байсан аж.
Тэднийхээр бол эбола бол өвчин. Харин анти-ваксер хүмүүсээс үүссэн өвчин өвчин биш.
Коронавирусийн дэгдэлтийг хяналтандаа авахын тулд олон улс, ухаант эрдэмтэд хамтран шаргуу ажиллаж байна. Энэ өвчнийг давж л таарна. Харин хүн төрөлхтний сэтгэхүйн доройтол, ялгаварлан гадуурхал цаашид халдварласаар л байх бололтой.
Эх сурвалж: bbc.com Nextshark.com
Холбоотой мэдээ