А.Овечкин Америкийн мөсөн талбайг эзэгнэсээр

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

А.Овечкин Америкийн мөсөн талбайг эзэгнэсээр

А.Овечкин Америкийн мөсөн талбайг эзэгнэсээр

Хойд Америкийн үндэсний хоккейн лиг буюу NHL-ийн мөсөн талбайд өнөөдөр Вашингтон Капиталс болон Нэйшвилле Предаторс багуудын тоглолт болж өнгөрлөө. Энэхүү тоглолтонд талбайн зочид болох Нэйшвилле Предаторс баг 5-4 гэсэн харьцаатай талбайн эзэд Вашингтон Капиталс багийг буулган авсан юм. Гэвч энэ нь тоглолтын гол үйл явдал биш байлаа. Учир нь Вашингтон Капиталс багийн ахлагч, Орос жигүүрийн тоглогч Александр Овечкин тус тоглолтонд нэг гоол оруулснаар өөрийн NHL-ийн замналын 693 дах гоолоо оруулж NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн бүх цагийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтанд Канад болон Детройт Рэд Вингс багийн домог Стив Язерманыг гүйцэн есдүгээр байрт орж ирлээ.

Одоо түүний өмнө жагсаалтын наймдугаар байрт Канадын домог Марк Мешиер 694 гоолтой жагсч байна. Мөн тэрбээр саяхан амиа алдсан сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайантад хүндэтгэл үзүүлэн түүний 24 дугаарыг зүүжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж