ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй | News.MN

ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй

ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа коронавирустэй тэмцэхийн тулд халдварын голомт буюу БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явна гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан  мэдээлсэн.  Түүний энэ шийдвэрийг Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Ухань хотод буюу коронавирусийн голомтод Монгол Улсын иргэн очиж ажиллах гэж байгаа талаарх албан ёсны мэдээлэл манайд ирээгүй. Эрүүл мэндийн байгууллагын дүрмийн дагуу Эрүүл мэндийн яам нь иргэнээ халдварын голомтод очихыг дэмжихгүй. Хөл хорио тогтоосон энэ үед халдварын голомт руу явах эсэх нь хувь хүний өөрийнх нь сонголт” гэсэн юм. Мөн нийгмийн сүлжээнд Хятадын Ухань хотыг Монголын 60 гаруй эмч зорьж, халдвартай бүсэд ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдсан. Эл мэдээллийг албаны хүн үгүйсгэлээ.

Доктор Ж.Амарсанаа өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг оруулаад буй юм.

Тэрбээр “ 2020 сарын хоёрдугаар сарын 2-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Үхань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. 2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая.Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно. Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.
Хэрэв Үхань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусийн халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя. Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ” гэжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 103.111.68.3

Амжилт хүсье. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг монгол ардын сайхан үг байдаг. Эмч хүн бол оточ Манал бурхад гэж би боддог. Таны сайхан сэтгэл, эр зоригоор маш их бахархаж байна.

Avatar

ff 2020-01-30 202.55.188.92

huwijn ardiin emnelgiin surguuli tugssun hvn shvv de ! baruach domch hvn tend demii bizde

Avatar

Irgen 2020-01-30 103.212.119.234

Khel amaa biluudkhees oor shidgui nokhduud tamiin togoondoo butsalj suug! Saikhan sanaachlaga, demjij bna. Amjilt khusie!

Avatar

z 2020-01-30 202.179.13.34

Amarsanaa tend ochood yu hiihev dee. Uvchtuniii sudsand uyan zuu tavij ch chadahgui sh dee. Yamar ch gardan uildel hiij chaddaggui emcheer tend yu hiihii. Zurh zogsson ued massage hiij c chadahgui sh dee yas yuman deeree. Tiimes yavsan ch yu ch hiij chadahgui huniig tooj huleej avahgui

Avatar

Зочин 2020-01-30 64.119.24.19

Zuv shuu. Yavah neg n yavag. 1-t hurshduu zovoh tsagt tusalna. 2-t shine uvchintei herhen temtseh, yaj emchleh talaar turshlaga sudlaad irne

Avatar

Зочин 2020-01-30 203.91.115.42

60 ч арай ихдэнэ. Зүгээр ѳѳрсдийнх нь хүсэлтээр 10 хүн явуулаач. Зардлыг нь тѳрѳѳс даачихгүй юу даа. Энэ бол ѳмнѳд хѳршдѳѳ барих их том бэлэг байх юм. Бил сэтгэл гаргах ёстой. Хужаагаар нь дуудаж байгаад хэчнээн ч тусламжийг нь бид цуслалаа даа. Монгол хүн гэдэг бодгальд ичих мэдрэмжийг байгал эх тун ч харам заяаж дээ.

Avatar

зочин 2020-01-30 192.82.76.157

Наад нѳхѳр чинь Манба Дацан ч билүү дээ, нэг тиймэрхүү сургууль тѳгсгѳсѳн гэдэг нэрнээс цаашгүй, вирус судлал, Европ АУ боловсролгүй хүн дээ… Яаж ч яваад юм Японд PhD авчихсан байдаг. Тан энэ тэр л барих эрхтэй байж магад.

Avatar

Дорж 2020-01-30 202.21.109.105

Вирус судлаач мэргэжлийнхээ ид шидийг тэр голомонд нь очиж үзүүлээд Монгол мэргэжилтэний чадвар тэвчээрийг харуулаад өг.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.167.143

Манай ээжийн элгээр тоглосон н**ш

Avatar

Зочин 2020-01-30 202.21.108.50

Ханиадаа эмчилж чадахгүй 431 хүний амийг хохироочихож байгаа засгийн газар ингэхээс өөр яахав, коронавирусын өмнө манай ЭМЯ зүгээр л мануухай.

Avatar

зочин 2020-01-30 66.181.166.196

Уг нь явуулах нь зөв юм ш дээ, муугаар бодоход дараа нь ийм асуудал манайд үүсвэл туршлага нь хэрэгтэй, нэг төрлийн технологийн тагнуул ш дээ, харин хятадууд зөвшөөрөх нь юу л бол доо

Avatar

ЧД иргэн 2020-01-30 202.179.27.13

Ноос хийх газар нохой хэрэггүй гэдэг. Өвчтн зовлонгоор битгий сонгуулийн хар пиар хийгээд бай.

Avatar

Зочин 2020-01-30 103.14.36.6

Шоу хийх төрөлхийн авьяас гэж бас байх юмаа. Энэ Амарсанаад тэр авьяас сайн заяажээ. Уг нь хүнд ичих булчирхай бага боловч байвал сайн сан.

Avatar

иргэн 2020-01-30 192.86.100.79

Уг нь Монгол эмч нар тэнд очоод ажиллаад ирвэл өөрсдийнх нь хувьд болон улсын хувьд олон зүйлд суралцсэн дэвшил болох байх.
Эмч нарын аюулгүй байдлыг хэрхэн хангахаа одоо Хятад улс нэгэнт мэдсэн байгаа болохоор тэр талдаа эрсдэл гайгүй байх гэж бодлоо.

Avatar

Зочин 2020-01-30 37.120.154.6

Замын үүдээр хятадууд чөлөөтэй орж ирж байгаа.тэднийг очиж хяна..тэгэж амиа хятад улсын төлөө золих хүсэлтэй байгаа бол

Avatar

Zochin 2020-01-30 94.107.109.12

Ene ingeed humuusiin anhaaral baidliig oor tiish bolgood barag ene aimaar ovching mongol humuust hamaagui um shig bid nart ogt tusahgui haldahgui um shig zovhon ter gazar bolj baigaa meteer ooriigoo reklamdaj baigaa hun baina sh dee!! !!!!!

Avatar

Яам 2020-01-30 202.9.47.55

Жил бүр хичнээн хүүхэд хатгалгаа, томуугаар үхэж байна гэв ээ? Эрүүл мэндийн яаманд яг ямар зорилготой, даалгавартай хүмүүс суугаад байга аа?

Avatar

н**ш 2020-01-30 202.126.89.10

хүнийг хуурч сурсан зангаараа ахиад шоу хийж байна даа. ард түмнийг хуурч баасан с ,в вириус гээд мөнгө хулгаалиад одоо бас яах гээд шоу хийх гээд багаан . Тийм л бол эмнэлэгүүдээр явж дүүрэн өвчтэй байгаа хүүхдүүдийг эмчлээч

Avatar

Зочин 2020-01-30 192.82.73.72

Tur zasgiihaa gargasan shiidveriig dagaa tegeed bas myy er daind huurnu gegcheer heregui biz dee humuuse yaj avi gej bhad tegeed ter happy veritus aa zuv shinjilgee hii geed helchih

Avatar

Мангар шүү дээ 2020-01-30 103.216.196.2

СҮҮЛИЙН ҮЕД ХЯТАДУУДАД САЙМШИРСАН ТЭДНИЙ ЗЭЭЛИЙГ ШАГШИН ГАЙХАЖ БАХАДСАН,БАРАГ ЭХНЭРЭЭ ИЛГЭЭХ НЬ ХОЛГҮЙ МАНГАР ҮХРҮҮД ЯМАР ИХ БОЛОО ВЭ?! БИДЭНД ЗЭЭЛ ӨГЧ ТУСАЛСАН ЮМ ЧИНЬ ОДОО ТУСАЛЦГААЯ,ЗАРИМ НЬ НООЛУУРАН ХӨНЖИЛ ЯВУУЛИЙ Ч ГЭЖ БАЙХ ШИГ😂😂😂ТЭД НАР Л ХӨНЖЛӨӨР ДУТАГДААД БАЙГАА ЮМ БАЙХДАА.ӨМХИЙ САНААЛЖ ӨГСӨН ЗЭЭЛИЙГ НЬ БУЦАЛТГҮЙ ХИШИГ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БАЙХДАА.МАНГАР ГЭХЭД ДЭНДҮҮ ЮМАА.ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭГЭЭД БАЙЖ БАЙНА БИЗ

Avatar

Ok 2020-01-30 203.91.115.52

Ochood selfii hiij hoshuu amaa shumbiilugsun zurag l naash ni bitgii yavuulaad bgaarai busdaar bolohgui ni yu bhavde

Avatar

Зочин 2020-01-30 203.91.116.118

Аймшигт өвчнөөр шоудаад яахав ээ, мангар аа, Судас барьдаг хүн бүүрч хэрэггүй,,,
Сонгуулийн шоу хийж байгаа царай нь байх даа,,,
Олон хүний шинжилгээг буруу гаргаснаа яаж залруулах гэж байна даа, луйварчин хогоо

Avatar

Зочин 2020-01-30 202.126.89.146

Би бол дэмжиж байна МАНгарууд яахав яаж мөнгө шаахав яаж хүн зодохов яаж нийлж хүн алахав яаж охин олж шаахав гээд толгойгоо гашилгаад явж байгаа биз

Б.Анхтуяа

Б.Анхтуяа 2020-01-30 192.82.65.168

Hyatdiin zasgiin gazraas tuslamj asuusan nuhtsuld manaih emch naraa ywuulsan ni deer bhaa. tuhain ulsaa bas hundleh estoi bailgui. ingej show hiimeergui bnaa

Avatar

Зочин 2020-01-30 94.107.109.12

Yamar yaaruu sagsuu hun be ooriin uls orondoo ehleed ajlaa hiichih ! Ooroor chin tend dutaagui

Avatar

Зочин 2020-01-30 64.119.26.122

Худлаа шоудахаа болсон дээр дээ.Нөгөө транс тосоо яриад л явж байсан дээрээ

Avatar

Монгол 2020-01-30 124.158.74.120

Элбэгээ, Сайханбилэг 2-г цуг явуулчих

Avatar

Зочин 2020-01-30 27.123.214.2

Энэ нэг мангар пацаан бас сонгууль энэ тэр бодож байгаа юм байх даа. Эмчээ хийгээд явбал барав зүгээр…

Avatar

Зочин 2020-01-30 202.131.225.150

Албан бичгийнхээ доор бас Ардчилсан намын ямар юмны дарга ч билээ дээ бас нэг сэтэр биччихсэн байсан. Худлаа нэр олж олонд танигдах гэж байгаа юм шиг л санагдсан.

Avatar

Зочин 2020-01-30 119.40.103.37

ЭНЭ ГЭЖ БАС НЭГ АЛИА САЛБАДАЙ. ТЭГЭЭД БАС ДЭД САЙД БАЙСАН УХААНТАЙ. ХИЙХ ЮМ АА ОЛЖ ЯДААД БАЙГАА БОЛ ТЭР УРВАЛЖ ТЕСТҮҮДИЙГ НЬ ОРУУЛААД ИР, МАСК АВЧРААД ХҮМҮҮСТ ӨГ. ЗАМЫН-ҮҮДИЙН ЭМНЭЛЭГТ ЯДАЖ САР АЖИЛ.

Avatar

zochin 2020-01-30 150.129.142.168

sawaaguy nokhoi sarand khutsaw

Avatar

ЗОЧИН 2020-01-30 43.228.131.90

энэ бол зүгээр л улс төрийн, сонгуулийн шоу. Зүй нь бол энэ улс хоорондын гэрээ хэлцэл энэ тэрээр шийдэгддэг асуудал. зүгээр богд ууланд гал унтраах гээд чадалтай залуусыг цуглуулаад хийдэг сайн дурын ажил биш. Угаасаа тэр бүсрүү оруулах ч үгүй. Дэд сайд асан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нийгмийн сүлжээнд хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож, мундаг сайн дурын ажилтан болж харагдах шалтгаан байгаа вм бна. Хэрэв зээ хэний ч ойлгох ийм зүйлийг мэддэггүй байсан гэвэл гайхаж байна.

Avatar

зочин 2020-01-30 122.201.26.172

Гологдоно шдээ, хэрэггүй. Улсынхаа нэр нүүрийг бодоо хө.

Avatar

Зочин 2020-01-30 202.9.40.60

Үгүйсгээд байх асуудал биш. Хятад хүлээж авна гэвэл болох л юм. НҮБ ээс мэргэжлийн баг илгээх болж байгаа гэсэн.

Avatar

Зочин 2020-01-30 202.179.27.182

Хятад явж туслахын оронд төмөр зам, автозамын хилийн бүсүүд дээр очиж, энэ вирусыг оруулахгүй байх арга хэмжээнд оролцож, эх орноо, ард иргэдээ хамгаалах үйлсэд тусалбал хамгийн зөв шийдвэр байх болно.

Avatar

Зочин 2020-01-30 202.179.27.182

Онгоцоор ирсэн хүмүүсээс гадна төмөр зам, автомашинаар хилээр орж ирсэн ялангуяа Хятадын иргэдийг тусгаарлаж, 7-14 хоног нууц үеийг өнгөртөл шинжилж, аюулгүй болсон үед нь нэвтрүүлэх хэрэгтэй. Бусад орнууд хилээ хаагаад, зарим нь эх орондоо ирсэн игэдээ тусгаарлаж байхад манайх халууныг үзсэн болоод, ам хариулт аваад байх юм. Ялангуяа урдаас ирж бус хятад иргэдийн хөдөлгөөнийг хаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-30 202.179.27.182

Хятадууд манайхаар тусламж авахаар ядарсан тийм эмнэлэгийн мэргэжилтнүүдгүй биш юм. Амарсанаагийн санаа нь зөв ч, үйлдэл нь буруу. Зүгээр л хувийн
пиарын шинжтэй гэж харагдаж байна.

Avatar

ЗОЧИН 2020-01-30 43.228.131.90

ene yah argagui zugeer uls tur hiij bgaa yavdal shuu. ene humuus yavna geed shiddeg ch asuudal bish ene bol uls hoorondiin asuudal. mongoloos emch avah yum bol hyatad uursduu doosh orno. unuug hurtel uursduu asuudliig darna geed zutgeed baihad yu gej maniigaa huileej avah yum be. uuniig ded said asan medehees iluu medehj baigaa shdee. zugeer niigmiin suljeen deh humuusiin setgehui geer togloj bgaa uls turiin magadgui songuuliin shou baih gej bodoj baina.

Avatar

Ганаа 2020-01-30 202.179.26.170

жинхэнэ эмч хүний эх оронч санаачлага. Бүрэн дэмжиж байна. Маш их зүйл сурч ирнэ дээ. ЭМЯ бүх талаар дэмжих ёстой шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж