ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй

ЭМЯ: Халдварын голомт руу эмч явахыг дэмжихгүй

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа коронавирустэй тэмцэхийн тулд халдварын голомт буюу БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явна гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан  мэдээлсэн.  Түүний энэ шийдвэрийг Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Ухань хотод буюу коронавирусийн голомтод Монгол Улсын иргэн очиж ажиллах гэж байгаа талаарх албан ёсны мэдээлэл манайд ирээгүй. Эрүүл мэндийн байгууллагын дүрмийн дагуу Эрүүл мэндийн яам нь иргэнээ халдварын голомтод очихыг дэмжихгүй. Хөл хорио тогтоосон энэ үед халдварын голомт руу явах эсэх нь хувь хүний өөрийнх нь сонголт” гэсэн юм. Мөн нийгмийн сүлжээнд Хятадын Ухань хотыг Монголын 60 гаруй эмч зорьж, халдвартай бүсэд ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдсан. Эл мэдээллийг албаны хүн үгүйсгэлээ.

Доктор Ж.Амарсанаа өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг оруулаад буй юм.

Тэрбээр “ 2020 сарын хоёрдугаар сарын 2-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Үхань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. 2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая.Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно. Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.
Хэрэв Үхань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусийн халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя. Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ” гэжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж