“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна” | News.MN

“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна”

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна”

“СӨХ-дыг буяны байгууллага болгох гэж байна”

Орон сууцны тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны хуулийг хүчингүй болгох нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэнгүйдүүлж байна гэж өнөөдөр /2020.01.30/ СӨХ-дын төв зөвлөлөөс Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийлээ.

“СӨХ-НЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА”

“Энэ хуулийн төслийг санаачилсан Х.Баделхан гишүүнээ Орон сууцны тухай хуулиар хувийн орон сууцны компаниудыг цэгцлэх ёстой. Төрийн орон сууцны конторуудаа өөрсдөө удирдаач ээ. Ингэж иргэдийн эрх ашгийг зөрчиж СӨХ-оор оролдож байхаар орон сууцны конторуудаа цэгцэл гэж хэлмээр байна. Өнгөрөгч 2003 оноос хэрэгжиж буй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дангаар нь засч сайжруулаад, бүлэг заалтаар нь нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл асуудлыг өнөөдөр Орон сууцны тухай хуульд хуулж оруулаад, СӨХ-ны тухай хуулийг хүчингүй болгох гэж байна. Энэ хууль зүгээр нэг эрх мэдэлтэй хүний улс төрийн тоглоом боллоо. Хэвийн 20 жил жил үйл ажиллагаа явуулж ирсэн СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулснаар оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Хоёр тусдаа байгууллага тус тусын хуультай байх ёстой. Үүний уршгаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1200 гаруй СӨХ-ны хэдэн мянган оршин суугчийн эрхийг зөрчиж байна. Энэ хууль батлагдсан ч гэсэн удахгүй. Хэдхэн сар жил хэрэгжих хооронд оршин суугчид хохирно.

Өнөөдөр нэг шинэ орон сууц баригдаж, тухайн орон сууцыг барьсан компани нь гурван жилийн хугацаанд ашиглалт, үйлчилгээг нь хариуцах нэрээр өөрсдийнхөө хувийн орон сууцны конторыг байгуулчихдаг. Хүчээр СӨХ-г байгуулахгүйгээр явчихдаг. Гэтэл хуулиараа барилгын баталгаат хугацаа дууссаны дараагаар СӨХ байгуулагдах ёстой” гэдгийг иргэд ойлгохгүй байгаа талаар СӨХ-дын төв зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямдорж хэлж байв.

“ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ 2-3 ДАХИН НЭМЭГДЭНЭ”

Энэ үеэр СӨХ-дын нэгдсэн зөвлөлийн дарга Н.Бямбадорж “Орон сууцны тухай хууль батлагдвал орон сууцны ашиглалтын зардал 2-3 дахин нэмэгдэнэ. Орон сууцны контор СӨХ-ны бүх үйл ажиллагааг хийх юм байна. Харин орон сууцны СӨХ гадна талбайд мод тарих, орчноо цэвэрлэх юм байна. Энэ үйл ажиллагааны төсвийг тусгаж өгөөгүй. Тиймээс СӨХ буяны байгууллага болох юм байна. Мөн уг хуулийн төсөлд СӨХ-г байгуулж болно. Бас байгуулахгүй ч байж болно гэж тусгажээ. Тэгэхээр СӨХ-дын зөвлөл болон оршин суугчидтай зөвлөлдөж, батлахыг шаардаж байна. Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёрдугаар зүйл заалтыг эсэргүүцэж байна.

Учир нь “Аймаг, нийслэлийн Засаг дарга дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд зориулж сууц өмчлөгчдөөс хуримтлуулсан хөрөнгийг Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцож, орон сууцны засвар, арчлалтын санд шилжүүлнэ. Өр авлагын тооцоо нийлж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авна” гэж тусгасан. Оршин суугчид тодорхой шалтгааны улмаас СӨХ-ны мөнгөө төлөлгүй өр авлага үүссэн байдаг. Гэтэл энэ зардлыг СӨХ-оос гаргуулж, өрийн дарамт үүсгэхийг эсэргүүцэж байна” гэв.

Харин Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн Э.Батцэцэг “УИХ-ын гишүүн Х.Баделханы санаачилсан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл одоо буцаагдсан байгаа. Энэ хуулийн  төслөө ирэх хаврын чуулганаар орж ирж батлуулах юм байна. Монгол Улсын хэмжээнд 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа. Оршин суугчдын мөнгөн дээр сонгуулийнхаа мөнгийг босгох гэж байна” гэсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2020-01-30 202.21.100.210

90 ээд онд СӨХ гүй байгаад хог новшиндоо дарагдаад орц гэрэлгүй нус цэр баас шээс ямар хэцүү байлаа. Заавал зовлонг биеэрээ үзэж мэдрэх гээд байх юм даа. СӨХ -ийн хуулиа сайжруулаад захион байгуулалт хяналтаа дээшлүүлээд явах ёстой болов уу.

Avatar

зочин 2020-01-30 103.57.95.160

Сөх үнэн хэрэггүй

Avatar

irgen 2020-01-30 202.21.107.105

SOH HEREGGUI EE YU CH HIIDEGGYU BOON MONGO IDSEN ABGAICHUUL BUR TERNEESEE GARNA GEJ BHGUI ORTS OMHII JIJUUR SOGTUU AIMAAR IH L HYANALTTAI AJILLAH HEREGTEI BNAAA MASH SAIN TSALGAH HEREGTEI YUM DAA IH YUM GARNA DAA HOORHII

Avatar

Зочин 2020-01-30 66.181.186.38

сайдаа болиоч. шовуу хийхээ болиоч. контор хариуцаж чадахгүй шүү дээ. сөх хамаг ажлаа хийж бна. тэнэг үйлдлээ зогсоо. хувийн контороо зогсоо. замбараагаа алдлаа. дүүрэг болгонд салбараа ажиллуулж бга.клнтор бна. цэглээч. сөхөөр оролдохоо боль. тэмцье.

Avatar

Зочин 2020-01-30 202.179.27.109

Хуулийг огт хэрэгжүүлдэггүй, ядаж бүх гишүүдийн хурлаа хийдэггүй, гишүүдээсээ олон арван жил мөнгө авсан хэдий ч ямарч хуримтлал үүсгэж чадаагүй, санхүүгийн тайлагнал нь ил тод биш СӨХ- дыг төрөөс шалгах хэрэгтэй. Цаашдаа СӨХ байх хэрэгтэй бол түүний эрх зүйн орчныг маш боловсронгуй болгож зохицуулалтыг нарийвчлах арга хэмжээг яаралтай авах нь зүйтэй. Хяналт султайг нь ашиглан нийтийн мөнгийг зувчуулах, ашиглах сонирхолд хөтлөгдсөн СӨХ-дын зарим удирдлагууд айж балмагдаж байж магадгүй

Avatar

zochin 2020-01-30 58.109.161.167

СӨХ гэж юу хийдэг нь үл тэдэгдэх сул төнгө идэж суудаг хүмүүс нь үнэн

Avatar

Бат 2020-01-30 64.119.18.157

CӨХ ийг яаралтай татан буулгя,Энэ луйварчдыг бид олон жил тэжээсээн,Одоо боллоо

Avatar

Зочин 2020-01-30 66.181.183.74

Мөнгө идэх өдөр хоногын тоо нь гүйцээд ирэхлээр СӨХ-ийн хэдэн хувалзнуудын нойр хүрхээ байжээ

Avatar

сөх сөнөтүгэй 2020-01-30 103.14.38.136

Одоо контор нь хариуцаад явах нь зөвөө. Улс даяар тогтмол үнэ тариф мөрдөгдөөд явна, эмх замбараагүй үнэ нэхдэг асуудал цэгцлэгдэнэ. Байр байр өөр өөр үнэ төлбөр гараад хэтэрхий замбараагүй явж ирсэн шүү дэ!!! энэ олон жил.СӨХ нэрийн дор хөлжигчид сандраад хэрэггүй ээ. Хэзээ нэгэн цагт ийм шийдвэр гарах нь тодорхой ш дэ. Одоо та нар болноо улс эзэнтэй удирдлагатай гэдгээ харуулаа!!!

Avatar

СӨХ 2020-01-30 202.180.220.172

СӨХ-үүдийг нэгтгэж чадавхижуулах хэрэгтэй. Хяналт тавьдаг байгууллагыг нь тодорхой болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-30 182.160.2.103

СӨХ гэгч гэгч мөнгө идсэн балай авгайчуудын бизнес болсон. Ерөөсөө буруугаа хүлээж ажлаа өгдөггүй новшнууд. Нилээн ашитай бизнес юм гэсэн.

Avatar

Зочин 2020-01-30 202.4.248.65

СӨХ хэрэггүй. Мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-01-30 103.9.90.50

Урьд нь ОРОН СУУЦНЫ КОНТОР хариуцдаг байхдаа харин ч хариуцлагатай, ОРЦ ЦЭВЭРХЭН байсан шүү

Avatar

зочин 2020-01-30 88.130.152.65

Тийм ээ Барилгын яамны нэгэн ахлах мэргэжилтэн бидний орон сууцыг улс хариуцаад сайхан болгох тухай амьдралаас хол юм зунжингаа радиогоор яриад байсан. СӨХ хэрэгтэй. Улс, татварын мөнгөөр ажиллуулж чадахгүй. ээ Ганбаатар та амьдралд арай өөр баймаар юм даа

Avatar

Зочин 2020-01-30 66.181.186.38

худлаа. сөх ххртцаж бна шүү. нойрноослл сэр.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.160.90

hutsaarai ta nar yu hiisen yum muusain heden avgai nar mongo tsohidog gazar bolgoo bizdee

Avatar

Зочин 2020-01-30 192.82.75.128

Сөх байхгүй болвол улсын конторт байдагууд нь жаргаад, хувийн конторт байдагууд нь шулуулаад таарна

Avatar

Зочин 2020-01-30 66.181.186.38

хуплаа. үлгэр шиш юм ярихаа боль

Avatar

зочин 2020-01-30 202.9.46.212

Сех уудийг орон сууцны конторт давхар харьяалуулж санхууг хариуцаж хяналт тавих хэрэгтэй .Оршин суугч нь Дарга сонгодогоор сонгох нь зев байх.Одоо бол иргэд дотроосоо хэдэн хун тэргуулэгч гишуун гэж сонгодог.Тэд нар нь санхууг мэргэжлийн хун шиг хянаж мэдэхгуй Тиймээс орон сууцны контор давхар хянаж байх нь зев болов уу

Avatar

Зочин 2020-01-30 66.181.186.38

буруу.

Avatar

1 2020-01-30 119.40.103.6

СӨХ гэж үнэндээ хэнд ч хэрэггүй ЗАВШИХ -ын дон туссан бүлэглэл байна аа. Бүтээнсэн бас хийсэн юм огт байхгүй

Avatar

Зочин 2020-01-30 66.181.186.38

сөх тийм биш хуультай байгууллага. хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. хог шороо засвар үйлчилгээг хэн хариуцаж бна. сөх хариуцаж бна. иргэдээ. бид харж бна. утгагүй юм ярихаа боль

Avatar

Сөх байх ёстой 2020-01-30 66.181.187.17

Аа СӨХ үүдийг байхгүй болгоод оронд нь нөгөө машин ачдаг шиг компаниуд луйвар хийж эхлэх юм байна. Энэ луйврын ард мэдээж энхрий хайрт ардын нам маань байх нь. Үнэхээр дээрэмчин луйварчдын нам мөн шүү. Тэр Бадэлханыг шонд өлгөж арьсыг нь хуул. Тэр 1 байрыг ч засаж өгөхгүй нь мэдээж бүх зүйлийг хутгаж хаяад хэдэн төгрөг хумслаад далд орно гэдэг нь ойлгомжтой. Сөх үүд бослого гаргасан ч болох юм байна

Avatar

Bold 2020-01-30 103.139.146.125

Сөх огт хэрэггүй

Avatar

Зочин 2020-01-30 122.201.31.59

Орон сууцны контопт ШИЛЖИЖ, улсын уйлчилгээ авсан дээрээ. Дээвр ийн ус гоожмлт, дулаан алдагдал, лифтийн асуудал зэргийг шийдэж чадахгуй байж, сох нэртэй хэдэн нохдийн ууж идэх, зовхон цалинжиж гэсэн гэсэн увайгу й явдлыг дэмжихгуй бна. Эцэст нь томоохон их засвараа хийж чадахгуй байсаар суйд болох бий дээ

Avatar

Зочин 2020-01-30 202.131.225.150

Сар бүр мөнгө авч байж ядаж 7 хоногт 1 удаа орц, хаалга үүдний хэсгээ цэвэрлэж баймаар. Юу ч хийхгүй. Дээрээс нь цэвэрлэгээгээ ч хийдэггүй. Мөнгө нэхсэн СӨХ-үүд огт хэрэггүй. Ядаж ажлаа хийдэг бол СӨХ байх нь зөв л дөө.

Avatar

баатар 2020-01-30 66.181.186.38

сөх болглн адилгүй. үнэнч ажиллаж бшаа сөх олон. сөх байх нь зөв

Avatar

Зочин 2020-01-30 124.158.124.173

Зөв шийдвэр бна
СӨХ гэж хэдэн паразитууд алга болвол таарна.
Юу ч хийхгүй байж байнга мөнгө нэхээстэй!!!

Avatar

Зочин 2020-01-30 59.153.112.106

Сөх болгон харилцан адилгүй ажиллаж байгаа.зарим нь завшигч нар байхад зарим нь үнэхээрийн сэтгэлтэй сайн ажиллана.бүхэлдээ нэр хүнд муутай.яагаад гэвэл оршин суугч болгоны шаардлага,хандлагууд өөр байдаг нэгдсэн бодлого з/б байхгүй.нөгөө талаас оршин суугчдын хамтын ажиллагааны дэмжлэг гэж байхгүйтэй адил.

Avatar

б 2020-01-30 192.82.67.79

Дэмжиж байна. СӨХ байгаад сууц өмчлөгч нар түүндээ өөрсдөө хяналтаа тавьсан нь зөв. Контор гэж хувийн компаниуд дураараа дургина ш дээ. Ганц нэг сууц өмчлөгч юм хэлбэл урдаас нь салаавч гаргаад сууж байна биз.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.183.74

Бүх СӨХ-үүд одоо салаавч өгөөл байж л байна

Avatar

сандаг 2020-01-30 66.181.186.38

битгий доромжид хуулвтай байгууллага. байх нь зөв

Avatar

туяа 2020-01-30 66.181.186.38

зөв сөх байх нь

Avatar

Зочин 2020-01-30 66.181.161.121

СӨХ огт хэрэггүй.

Avatar

зочин 2020-01-30 43.228.129.150

СӨХ хэрэггүй, конторууд хариуцсан нь хамаагүй дээр. СӨХ оршин суугчдын шаардлагыг авч хэлэлцдэггүй, хариуцсан дүүргүүд дээрх нэгж нь ажлаа хийж мэддэггүй, ийм замбараагүй байсанаас конторуудад хариуцуулаад өгсөн дээр.

Avatar

Зочин 2020-01-30 202.70.34.98

Ганц танай байрны СӨХ-өөр бусад байр болон бүх хотын СӨХ-г дүгнэж болохгүй юм шүү! Бүгд харилцан адилгүй байгаа шүү дээ.

Avatar

зочин 2020-01-30 43.228.129.150

Сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах нь зөв. Сууц өмчлөгчдийн холбоог хариуцсан дүүргүүд дээр суудаг Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагууд огт ажил хийдэггүй. харин ч эсрэгээсээ СӨХ-ны дарга гишүүдтэй нийлдэг. Ашиг сонирхол ихтэй, огт ажил хийдэггүй нэгж байна.

Avatar

Зочин 2020-01-30 64.119.24.227

KONTORUUD N HARIUTSAHAAR ZAMBRAAGUI UILHILGEENII HULSUU NEMEED ASHIG HUUGUUD ORSHIN SUUGCHDIIG SHULJ MULJIH L BODLOGO YVAGDANA.SUH GEDEG ORSHIN SUUGCHID DUNDAASAA TOMILJ UURSDIINHUU ERH ASHGIIN TULUU ORSHIN SUUGAA BAIR TALBAIGAA AMIDRAH ORCHINOO TOHIJUULJ ZASVAR UILCHILGEE TSEVERLEGEE GEED BUGDIIG UURSDUU HIIDEG.BUSAD BAIGUULLAGA YAM GAZART ERDUU HAMAAGUI.EZED N UURSDUU MEDNE.TENEG HASAGT BUR CH HAMAAGUI.

Avatar

Зочин 2020-01-30 64.119.21.239

СӨХ-ийг татан буулгах нь зөв. СӨХ нэрээр мөнгө завшдаг аргаа олчихсон нөхөд энэ хурлыг зохион байгуулсан нь харагдаж байна. Манай СӨХ ийн нөхөр бна. Хаалаганд жил бүр будаг нялна өөр юу ч хийхгүй. СӨХ ийн мөнгийг шууд зардал цалин болгох иддэг нөхөд бнаа.

Avatar

Зочин 2020-01-30 202.179.25.40

СӨХ байх ёстой. Хэн орцын цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцах юм. Дараа нь баахан хулгайчид гарна.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.186.38

үнэн

Avatar

Иргэн 2020-01-30 103.9.90.50

СӨХ гэж хэсэг бүлэг хүмүүсийг баяждаг газар, ямар ашигтай болоод ингээд улайран зүтгэж байгааг харцгаа, юу ч хийхгүй дураараа мөнгөө нэмдэг, бүх үйл ажиллагаа нь хууль бус. Тэгээд л СӨХ дарга болсон хүмүүсийн амьдрал нүдэн дээр л дээрдээд байхын машин …. байр…. , орон сууцны онгорхой цоорхой болгоныг нүхлээд авчихсан түрээслээд л мөнгийг идээд сууж байна, СӨХ татан буулга

Avatar

Зочин 2020-01-30 202.21.108.164

Сөх хоосон мөнгө идэгчид шүү

Avatar

Po 2020-01-30 66.181.161.113

Paa gat huruu n altaar gulgij halgij bn shdee. Orshon siugchdaa shimegchleed haga bayjij de

Avatar

Зочин 2020-01-30 202.126.89.173

СӨХ ёстой хэрэггүй гэдгээ харуулсан, тэтгэвэрт гарсан, ажлаас халагдсан нохдуудын орогнох газар болсон , тэд үнэндээ суугчдын төлөө юуч хийдэггүй шүүдээ

Avatar

мм 2020-01-30 180.149.65.2

сөх хэрэггүй ээ конторууд хариуцах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж