2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. МУИС-ийн зүгээс уг шийдвэртэй холбогдуулан /2020.01.27/ МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийж хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Хичээл сонголт, баталгаажуулалт 2020 оны 2 дугаар 9-ний 17:30 цаг хүртэл зохион байгуулагдана.
- Сургалтыг СиСи мэдээллийн системээр 2020.02.03-2020.03.02-ны хооронд зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
- Суралцагч хичээлийн лекц, семинарын материалыг СиСи мэдээллийн системээр дамжуулан авна.
- Суралцагчийн ирц, идэвхийн үнэлгээг СиСи мэдээллийн системд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцно.
- Дүнгийн гомдол, маргааныг 2020.03.02-2020.04.01 хүртэл хугацаанд зохион байгуулж шийдвэрлэнэ.
- Шаардлагатай тохиолдолд дүнгийн тодорхойлолтыг цахимаар хүлээн авч цахимаар олгоно. /elseltburtgel@num.edu.mn майл хаягаар өөрийн бүрэлдэхүүн сургууль, оюутны ID дугаар, овог, нэр зэрэг мэдээллээ илгээнэ./
- Боловсролын зээлийн сангийн “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”, “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ”-аар суралцаж байгаа, суралцах хүсэлтэй оюутнууд холбогдох мэргэжилтний утсанд холбогдож материалаа цахим хэлбэрээр өгнө.
- Дотуур байранд оршин сууж байгаа оюутнуудыг 2020.01.29-2020.03.01-нийг хүртэл дотуур байрнаас түр хугацаагаар чөлөөлөх болсон.
МУИС
Зочин 2020-01-30 66.181.182.146
tahim gicheeliin nomoo yaj avah ve todorhoi medeelel ogooch
Зочин 2020-01-30 150.129.143.99
хотын төвөөр оюутнууд харагдахгүй гоё байна аа, энэ сургуулиудыг хотоос гаргаасай
Зочин 2020-01-30 66.181.190.208
Ochuuhen setgehuitei ymdaa
Зочин 2020-01-30 150.129.140.20
Сурах гэдэг оюутнууд та бүгдээс ч тодорхой хэмжээний тэвчээр, хөдөлмөр шаардана. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед тэрийгээ гаргаж чадахгүй бол сурах албагүй юм шүү дээ.
Сурч чадахгүй бол ажил хий, хүн бүхэн дээд боловсрол эзэмших албагүй.
Зочин 2020-01-30 202.21.127.183
ёстой зөв хэллээ.
Зочин 2020-01-30 49.0.212.40
ОЮУТНЫ БАЙРНААС ХӨӨНГҮҮТЭЭ БИЕ ДААЛТ, ДААЛГАВАР НЭХДЭГ ЧИНЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ. ОРОН НУТГИЙН ОЮУТАН ЯАХ БОЛЖ БАЙНА. АМЬДРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАА. НОМЫН САНГИЙН ФОНД ЧИНЬ ОЮУТНУУДДАА ХҮРЭХ ҮҮ. МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ.
Oyutan 2020-01-30 43.242.243.81
alivaa zuild talarhaj sur nomiin sain tohilig saikhan hureltsdeg
Зочин 2020-01-30 202.21.127.183
энэ лав муисын оюутан биш байхаа