Автобус компаниудын нэг цагийн хөлс дунджаар 32600 байх уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Автобус компаниудын нэг цагийн хөлс дунджаар 32600 байх уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Автобус компаниудын нэг цагийн хөлс дунджаар 32600 байх уу?

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан яг одоо Хангарьд ордноо болж байна. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм. Нийслэлээс нийтийн тээврийн нэг цагийн ажлын хөлсийг дөрвөн төрөлд хувааж, дундаж үнэ нь 32 мянга 600 төгрөг байна. Хэрэв нийслэлээс тавьсан энэхүү ажлын хөлсийн тарифыг хувийн хэвшлийнхэн хүлээн авах боломжгүй гэвэл хамтран ажиллах гэрээгээ цуцлахад бэлэн гэдгээ нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдсэн юм. Харин дамжин суултыг үнэгүй болгоно гэсэн саналуудыг оруулж ирсэн юм. "Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс сэлгэн суултын төлбөрийн 60 хувийг даах саналыг оруулсан. Харин нийслэлийн удирдлагууд жилд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, дамжин суултыг 100 хувь үнэгүй болгох шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Хэрэв дамжин суултын төлбөрийн 60 хувь буюу 300 төгрөгийг төр даахаар болвол жилд 10 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нийслэлийн төсвөөс өгнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Хөнгөлттэй зорчих иргэдийн тухайд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг харъаялалын дагуу хороогоор дамжуулахаар болж, одоогоор 80 хувьд нь картыг нь тараажээ. Харин оюутнуудын хувьд "Боловсролын тухай хууль"-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловролын газраар дамжуулан өгч эхэлсэн юм. Нийт 98 мянга 500 оюутан хөнгөлөлтийн карт авахаас өнөөдрийн байдлаар 47 мянга 877 оюутан картаа авсан байна. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд тодотгосон юм.

09.40 цагаас эхэлсэн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан үргэлжилж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс сэлгэн суултын төлбөрийг үнэгүй болгохыг дэмжсэн бол оюутныг хөнгөлттэй зорчуулах асуудлыг журмаараа илүү тодорхой зохицуулж, маршрутын өөрчлөлтөөс үүдсэн нэмэгдэл төлбөрийг нь шийдэж өгье гэсэн саналыг гаргалаа. Мөн нийтийн тээврийн цахим шинэчлэлтийн ажлыг гадны компаниар хийлгэх нь буруу. Гэрээ ёсоор "Улаанбаатар смарт карт" компани нийтийн тээврийн нэг өдрийн орлогын 10 хувийг авч зардлаа нөхнө гэдэг нь жилд 13.2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшилд зүгээр өгсөнтэй адил гэж үзлээ.

Ийнхүү нийтийн тээврийн салбарт үүссэн асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хэлэлцэж байна. Ээлжит бус хуралдаан дуусахад дамжин суулт үнэгүй болох уу, оюутнуудад өдөрт хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх болон хувийн автобус компаниудад буцаан олгох нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцож өгөх вэ гэдэг тодорхой болно.

Хуралдаан түр завсарлалаа. Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-22 103.14.36.66

Амараа гэж уг нь сайн ярдаг залуу даанч ажил болон санхүүгийн талаар мэдлэггүй амьтан юм даа. ирээдүйн популист болох замдаа оржээ. Барын зулзагыг бага дээр нь

Зочин 2015-10-22 202.55.180.8

аливаа хотын захиргаа нийтийн тээвэр , усан хангамж, хог хаягдалын асуудлыг л шийддэг . бусад зүйлс нь зах зээлийн зохицуулалтаараа , тарийн болон хувийн хэвшилийн ажилаар бүтдэг юм шүү. хэдхэн иргэдийнхээ халаас руу тэмтэрч байдаг наад солонгосуудыг хөөж явуулаа. санхүүжилтийн 10 % ийг багасгах нь зүй шүү

МАН-ынхаан 2015-10-22 202.126.89.199

Та нар ирэх жил сонгууль болох учраас нийслэлийн өнөөгийн удирдлагын хийж бүтээж байгаа ажлыг юундаа дандаа ингэж гутааж байдаг юм бэ?Тийм л сүрхий юм бол та нар хотыг 22 жил удирдахдаа өөрсдөө хийж бүтээхгүй юугаа хийж байсан юм бэ?Танай намын дарга авлигач М.Энхболд бас Ж.Бадамжунай нар үе үеийн дүүргүүдийн засаг дарга нар чинь л хотын газрыг дамлан зарж хагартлаа баяжиж зам өргөтгөх ямар чболомжгүй болгосон биз дээ.Та нар хотын төсвөөс олгодог татаасыг завшиж нийтийн тээврийг дампууруулсан биз дээ? Худлаа гээч?Чадахгүй шүү дээ.Лай болохоор зай болж тонилж үз.

Зочин 2015-10-22 112.72.13.236

ta nar huuchin marshrutand ni l ruulchaach unegui damjin suuh asuudal garahgui shdee bogino reseer l ungui suuna geed bga bizdee durtai tsagtaa ajil hayj bdag kompanuudad nuhun olgowor olgoh hereg bga yum uu

okej 2015-10-22 182.160.39.201

MANiihan ta nar 20 n jil 26n terbumiig idchihee bizdee. Ta nar 25n jil hiij baihgui yasan um be. teguul tanai nam neg tsahim kart hiicheechee. hustagiin odoo ingej hiih tsagtaa hiigeegui umnuudiin d

Зочин 2015-10-22 202.70.44.38

Ер нь нийслэлийн тээврийн газрын ажил зөв чиглэлд явж байгааг дэмжиж байна. Алийн болгон үнэгүй зорчих, татаас гэдэг асуудлыг дарамт болгон үүрүүлж байх юм бэ. Улаанбаатрын хөгжилд нийтийн тээвэр онцгой үүрэгтэй метротой болно гэж ярьдаг утаа баагүй шинэ сайхан автобусаар зорчдог болмоор бана ш дээ. Тэгэхээр мөнгө л хэрэг болно ш дээ.

GANHUU bas hool golohgui shuu 2015-10-22 103.26.194.217

ene GANHUU yuo hiigeed hamaraa uhaad suuj baina aa bas avtobusnii jolooch bolchihson yum uu

Зочин 2015-10-22 103.26.194.220

дамждагийг нь гээд байлгүй ерөнхийд нь хямдруулаа. тасалбар хямдруулсан гээд л автобусныхаа маршрутыг улам богино болгох юм хийнэ ш дээ.

гб 2015-10-22 90.188.35.252

автобусний карт ундэсний аюулгуй байдалд нолоолно ч гэх шиг энэ АМАРбаясгаланг зайлуулаач.

гб 2015-10-22 90.188.35.252

автобусний карт ундэсний аюулгуй байдалд нолоолно ч гэх шиг энэ АМАРбаясгаланг зайлуулаач.

Зочин 2015-10-22 103.26.194.143

тэгээсэй. хоёр дамждаг хүн өдөрт дор хаяж 2 талхны мөнгийг автобусанд өгч байна ш дээ. харин кондукторгүй болсоноос хойш хэрүүлгүй амар болж