Нарны гадаргуу аймшигтай газар гэдгийг бид мэднэ. Харин өдгөө хүн төрөлхтөн Үндэсний шинжлэх ухааны сангийн Майами дахь Даниел К.Иноуе нэртэй сансрын дурангаас дамжуулсан зургийн ачаар нарны гадаргууг нарийн нягтаршилтайгаар харах боломжтой боллоо.
Газрын эл дуранг НАСА-ийн нарыг тойрдог хиймэл дагуултай, удахгүй хөөрөх гэж буй Европын сансрын агентлагийн хиймэл дагуултай хамтарч ашиглахаар болсон байна.
Өндөр нарийвчлалтай дээрх зурган дээр нарны гадаргуун плазма хэрхэн буцалж буйг тодорхой харж болохоор байна. Зураг дээрээс харагдаж байгаачлан Техас шиг хэмжээтэй аварга том хэсгүүд нь нарны гүн дэхь халууныг гадарга дээр гаргаж ирэх, гадаргуун хөрсөн хэсгийг буцаан гүнд хүргэх замаар конвекц үүсгэдэг юм.
"Телескопыг бүтээж, ажиллуулж эхэлснээс хойш хүн төрөлхтөн үүнийг л хүлээж байлаа. Одоо энэ зураг, бичлэгүүдийг нийтэд түгээж, олон нийт нарны тухай мэдлэгээ дээшлүүлж болохоор болжээ. Телескоп нь нарны титмийн соронзон орныг тодорхойлж чадна. Түүнээс гадна энэхүү телескопын ачаар сансрын уур амьсгалыг илүү сайн ойлгох боломжтой" хэмээн Үндэсний шинжлэх ухааны сангийн захирал Франц Кордова ярьжээ.
Эх сурвалж: cnn.com