Нисдэг тэрэгний ослоор 13 настай охины хамт амиа алдсан сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайантын гэргий Ванесса Брайант олон хоногийн дараа анх удаа олон нийтэд мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
“Би болон манай охидод энэ аймшигтай цаг үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж буй олон сая хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бидний төлөө залбирч байгаад тань баярлалаа. Бидэнд яг одоо та бүхний залбирал л хэрэгтэй байна. Хүүхдүүдийнхээ сайн эцэг, халамжит хань Коби болон үзэсгэлэнт охин, сайн эгч, сайн дүү Жианнагаа харамсалтайгаар алдсан нь үгээр хэлэхийн аргагүй хүнд цохилт боллоо. Мөн ням гаригт /2020.01.26/ тус ослоор нас барсан хүмүүсийн гэр бүлийн өмнөөс харамсан гашуудаж байна. Яг одоо мэдэрч буй зовлон шаналлыг үгээр илэрхийлэхэд бэрх байна. Коби, Жижи хоёр минь өөрсдийг нь хайрладаг олон хүн байгааг мэддэг байсан гэдгийг санаад сэтгэл бага зэрэг тайвшрах шиг болж байна. Тэд бидний амьдралд ирсэн нь маш том адислал байсан юм.
Үүрд бидэнтэй хамт үлдсэн ч болоосой. Харамсалтай нь, тэр хоёр маань биднийгээ хэтэрхий эрт орхин одлоо. Цаашдаа бидний амьдрал ямар байхыг мэдэхгүй, тэдэнгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй байгаа ч тэр хоёр минь замыг маань гэрэлтүүлэх учраас амьдралын төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байх болно. Тэднийг гэсэн хайр маань эцэс төгсгөлгүй, хэмжээлшгүй их. Тэднийгээ тэвэрч, үнсэхийг ямар их хүсч байна гээч. Үүрд тэдэнтэйгээ хамт баймаар байна.
Аз жаргал, уйтгар гунигийг маань хуваалцаж, биднийг дэмжиж байгаад баярлалаа. Энэ хүнд үйл явдалтай эвлэрэхэд одоо ч хэцүү байгаа учраас бидний хувийн орон зайг хүндэтгэхийг та бүхнээсээ хүсч байна. Бид энэхүү аймшигтай ослоор хайртай хүмүүсээ алдсан бусад гэр бүлүүдэд туслах үүднээс “MambaOnThree” хандивыг эхлүүлсэн юм. “MambaOnThree.org” вэбсайт руу орж хандив өргөхийг хүсч байна.
Коби болон Жианнагийн өсвөрийн спортод оруулсан хувь нэмрийг үргэлжлүүлэхийг хүсвэл “MambaSportsFoundation.org” вэбсайт руу зочилно уу.
Хүнд хэцүү цагт минь сэтгэл санааг дэмжиж, миний гэр бүл болох Коби, Жижи, Капри, Бианка, Натали болон намайг хайрлаж, залбирч байгаа та бүхэндээ баярлалаа”
View this post on Instagram
Эх сурвалж: CNN
Sorry 2020-01-30 202.9.40.125
…хэлмээр байна гэж хэлдэг болчихоод байгааг хэлмээр санагдаад л хэлчихлээ
Зочин 2020-01-30 202.9.40.125
Баярлалаа гэж хэлмээр байна гэж битгий орчуулсан бол л доо.
Зочин 2020-01-30 150.129.141.33
Үнэхээр өрөдмөөр юмаа
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад ми хум
Д 2020-01-30 192.82.65.175
Энэ эмэгтэй агуу сэтгэлтэй ухаалаг оюунлаг бурханлаг хүн байна. Ийм хүмүүс хүн төрлөхтөнийг аварч гэрэлтүүлж байдаг
Зочин 2020-01-30 122.201.22.189
Энд 1 ширхэг ДҮП юм бичээд байгаа ДҮП нөхөр зайлаа!!!
Ко 2020-01-30 202.9.40.90
Одоо энэ мэдээллийн оруулахаа болио сэтгэл өвдөөд байх юм дэндүү харамсалтай ум мани бадь ми хум
зочин 2020-01-30 64.119.26.195
Юү ярина вэ. Энэ гэр бүлд үгээр хэлэхийн аргагүй гай зовлон тохиолдсон
байхад ядаж олиггүй комент бичихгүй байгаач. Хайран сайхан хүмүүс
хорвоог орхисон байна. Ядаж залуу нас хайран шүү дээ. Арьс өнгө ямар хамаа байна?
Зочин 2020-01-30 66.181.171.34
Нэг хар үхээ л биз залхмаар юм
Guest 2020-01-30 202.131.229.146
Eahahahah
Зочин 2020-01-30 150.129.143.23
ЧАМАЙГ ДАЛД ОРСНЫ ДАРАА ХЭН Ч ДУРСАХГҮЙ ЮМ БАЙНА .