Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана | News.MN

Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд амьдарч байгаа дүүргүүдийн орлого багатай буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой /өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 240 онооноос доош/ зорилтот өрхийн судалгааг гарган шахмал түлшээр хангахаар болжээ.

Тодруулбал, зорилтот бүлгийн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 17-нд гарч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллахыг нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгасан байна.

Урьдчилсан байдлаар зургаан дүүргийн 10 мянга гаруй өрхийг сайжруулсан түлшээр хангах шаардлагатай бөгөөд энэ ажилд нэмэлт борлуулагч, цэгүүдийн тоог нэмэх шаардлагагүй аж. Харин дээрх өрхүүд сайжруулсан түлшээ ойролцоох борлуулалтын цэгээс 7 хоногт 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой юм байна.

Л.ОЮУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 66.181.184.167

Нэн яддуу иргэдийг ажил хийлгэх хэрэгтэй. Хөөрхий амьтад тар ажил хийхээ ч мэдэхгүй, ажил олохгүй байгаа. Тиймээс гудамж цэвэрлэх ч юмуу, ер нь тусгай мэргэжил шаардахгүй, амьдралын хэрэгцээг хангачих цаоинтай ажил олж ажил хийлгэх талаар хотын удирдлагууд санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.198

Энэ буруу шуу дээ бас л нэг дэмий юм хийх юм даа ардын нам срнгуульд зориулан ядуу орх бас малчидад зудын тусламж огч байгаа чинь бас хариу нэхэх тус шуу манай намд саналаа огоорой гэсэнтэй адил шуу дээ ард тумэн огсон юмыг нь аваад саналаа эсрэг огох хэрэгтэй шуу дээ сонгуулийн хувьсгал хийе

Avatar

Зочин 2020-01-30 43.228.129.86

Ажил төрөл хийх хэрэг алга, зүгээр дээшээ харж хэвтэж байгаад хамаг идэх уух, түлэх түлшээ хангуулчих нь дээр юм байна.

Avatar

balai ymaa 2020-01-30 66.181.170.162

naad ym bolgoniig unegui taraaj zarim neg zalhuu garuudiig dawraahaa l bolichih tehu

Avatar

mbajBD 2020-01-30 202.9.40.75

3750 TOGROG XODOLMORLOOD OLJ CHADAXGUI BOL XOLDOJ UX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж