Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Орлого багатай өрхүүдийг үнэгүй шахмал түлшээр хангана

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд амьдарч байгаа дүүргүүдийн орлого багатай буюу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой /өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 240 онооноос доош/ зорилтот өрхийн судалгааг гарган шахмал түлшээр хангахаар болжээ.

Тодруулбал, зорилтот бүлгийн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 17-нд гарч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллахыг нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгасан байна.

Урьдчилсан байдлаар зургаан дүүргийн 10 мянга гаруй өрхийг сайжруулсан түлшээр хангах шаардлагатай бөгөөд энэ ажилд нэмэлт борлуулагч, цэгүүдийн тоог нэмэх шаардлагагүй аж. Харин дээрх өрхүүд сайжруулсан түлшээ ойролцоох борлуулалтын цэгээс 7 хоногт 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой юм байна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж