Рожер Федерер, Новак Жокович гэх агуу ривалын ээлжит тулаан

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Рожер Федерер, Новак Жокович гэх агуу ривалын ээлжит тулаан

Рожер Федерер, Новак Жокович гэх агуу ривалын ээлжит тулаан

Мэргэжлийн талбайн теннисний “Их гурвал” гэгдэх Рожер Федерер, Новак Жокович, Рафаэл Надал нарын агуу ривалын нэгэн тоглолт өнөөдөр/2020.01.30/ болно. Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээ шатанд дэлхийн чансааны номер гурав Швейцарийн Рожер Федерер болон дэлхийн чансааны номер хоёр Сербийн Новак Жокович учраа таарлаа. Энэ нь хоёр тамирчны хувьд хоорондоо учраа таарах 50 дах тоглолт болж байна. Харин тэдний  нэг болох дэлхийн чансааны номер нэг Рафаэл Надал өчигдөр хасагдах шатанд Доминик Тимтэй тааран тоглож 6-7, 6-7, 6-4, 6-7 гэсэн дөрвөн сетийн тоглолтонд харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн.

Рожер Федерерийн хувьд өнгөрсөн 2012 оны Их дуулгын тэмцээнээс хойш Новак Жоковичийг хожоогүй байгаа.

Новак Жокович Рожер Федерерийн тухай ярихдаа “ Тэр бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг, Рожер Федерер болон Рафаэл Надалтай тоглосон тоглолтууд өнөөдрийн намайг бий болгосон” хэмээжээ. Харин Рожер Федерер түүний тухай ярихдаа “ Новак миний арван жилийн турш хийсэн бүхнийг хийсэн. Бид адилхан хөдөлмөрлөсөн. Сайхан нөхцөл бүрдлээ гэж би бодож байна. Шинэ оны эхний тэмцээнээ эхлүүлэх сайхан боломж” хэмээжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж