Хятадын Ухань хотоос дэлгэрсэн коронавирусын халдвар хоногт 1,700 орчмоор нэмэгдэж, нас барагсдын тоо 170 гараад байгаа билээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2020.01.30/ уг асуудлаар дахин яаралтай хуралдаж, дэлхий даяар онц байдал зарлах эсэхийг шийдэх юм байна.
Тус байгууллагын Эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн тэргүүн Майк Райн дэлхийн нийт коронавирустэй тэмцэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээгээд, аливаа сорил шалгуур хүнд боловч түүний өмнө хүлээх үүрэг хариуцлага илүү чухал гэдгийг Хятадын эрх баригчдад хандан хэлжээ.
Вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа ч туршилт хийж, чанарын шаардлага хангасан эсэхийг батлахын тулд багадаа жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн коронавирусийн тархалттай холбоотойгоор Хятад улстай хил залгаа Казахстан, ОХУ, Киргизстан зэрэг улс орнууд тус улстай хиллэдэг хилээ тодорхой хугацаанд хаагаад байна. Мөн Казахстан улс Хятадын иргэдэд виз олгохоо зогсоожээ.
Эх сурвалж: BBC, RIA NOVOSTI
Зочин 2020-01-30 119.40.103.37
ХИЛЭЭ ХАА. ВИЗЭЭ ЗОГСОО… ҮХЭР МОНГОЛЧУУД АА. ҮХЭХ ГЭЭД БАЙХАД ҮХСЭНЭЭ ХИЙЖ БААРАА ШӨНИЙН 00:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛАХААР БОЛГОО ВЭ… ҮНЭХЭЭР УЛСЫН ИХ ХУЛГАЙЧИД ЦУГЛАРСАН УИХ ЮМ ДАА
Коронавирус: ДЭМБ онц байдал зарлах эсэхээ өнөөдөр шийднэ 2020-01-30 202.131.229.146
Dalii bishda ve hahah
зочин 2020-01-30 59.153.114.103
Орж ирж байгаа монголчууд өөрсдөө хяналт тавьж гэр орондоо, ойр тойрондоо илүү хянамгай байх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа болов уу.
Зочин 2020-01-30 202.179.27.182
Онгоцоор ирсэн хүмүүсээс гадна төмөр зам, автомашинаар хилээр орж ирсэн ялангуяа Хятадын иргэдийг тусгаарлаж, 7-14 хоног нууц үеийг өнгөртөл шинжилж, аюулгүй болсон үед нь нэвтрүүлэх хэрэгтэй. Бусад орнууд хилээ хаагаад, зарим нь эх орондоо ирсэн иргэдээ тусгаарлаж байхад манайх халууныг үзсэн болоод, ам хариулт аваад байх юм. Ялангуяа урдаас ирж бус хятад иргэдийн хөдөлгөөнийг хаах хэрэгтэй.