Английн хөлбөмбөгт Ливерпулийг ялах баг алга

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Английн хөлбөмбөгт Ливерпулийг ялах баг алга

Английн хөлбөмбөгт Ливерпулийг ялах баг алга

Английн Премьер лигийн 24-р тойргийн нөхөн тоглолт Ливерпуль болон Вест Хэм багуудын хооронд өчигдөр /2020.01.30/ болж өнгөрлөө. Тоглолтыг лигийг тэргүүлэгч Ливерпуль эхнээс нь гартаа авч, давамгай тоглолт үзүүлэн 71 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 13 удаа цохьжээ. Уг тоглолтын эхний гоолыг Египет довтлогч Мохаммед Салах торгуулийн цохилтоос оруулсан бол сүүлийн гоолыг Англи хагас хамгаалагч Алекс Окслэд-Чемберлен оруулж, улаанууд 2-0 гэсэн харьцаатай хожсон. Ингэснээр Ливерпуль 24-н тойргийн дараа 70 оноо цуглуулж лигээ тасархай тэргүүлж байна. Мөн тэд 2019-2020 оны улиралд Английн Премьер лигт учраа таарсан 19 багаа бүгдийг нь ялсан гэх сүрдэм амжилтын эзэд боллоо. Энэ нь тус багийн 127 жилийн түүхэн дэх анхны тохиолдол болсон байна.

Ливерпуль багийн дараагийн учраа ирэх сарын 1-ний өдөр Английн Премьер лигийн хүрээнд Саутхемптон багтай тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж