Увс аймагт 3.9 магнитудын газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Увс аймагт 3.9 магнитудын газар хөдөлжээ

Увс аймагт 3.9 магнитудын газар хөдөлжээ

Увс аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн Таван бэлчир гэдэг газарт сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т,  өчигдөр /2020.01.29/ 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Сануулахад, энэ сарын сарын 26-ны өдөр тус аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн аж. Тухайлбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн Хар толгой гэдэг газар 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм байна.

Мөн Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Хар-Ус гэдэг газарт  тус багийн Улаан-Үзүүр гэдэг газраас Булган сумын чиглэлд Булган голын мөсөн дээгүүр 35 настай эрэгтэй Г нь Ландкрузер 80 загварын суудлын автомашинаар гурван зорчигчтой зорчиж яваад голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 23:38 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу тус аймгийн Гал түймэр унтраах 38 дугаар ангийн таван аврагч, ар гэрийн зургаан иргэн, нийт 11 хүн, гурван автомашинтай 10 км замыг туулан 37 минут ажиллаж автомашиныг татан гаргажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж