Ц.Нямдорж: Н.Номтойбаярыг янаглан хорлох хуйвалдаанд чинь би оролцохгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2020.01.30/ гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.
Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцээд, нууцаар санал хураахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэхийг дэмжсэн ч албажуулах ёстой тогтоолыг дэмжээгүй тул Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргаад байгаа юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
Өглөө асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Бүр чөлөөлөөд энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүрмөсөн явуулна гэсэн үг. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах будилуулах жишиг тогтох гэж байна. УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Энэ асуудлыг ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна, та нар. Чөлөөлөгдөх байсан юм бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Номтойбаярт хүний ёсоор нөхцөл байдлыг хэлсэн. УИХ-ын ажлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Санал хураалтаа та нар хийсэн. Одоо үүнийг хянах байдлаар өөрчилж болохгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой та нар. Би хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэж байгаа юм. Их муухай юм болж байна. Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл руу оруулах гэж байна. Хожмын уршигтай асуудалд битгий оролцооч гэж гишүүдээс аминчлан хүсч байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Энэ асуудлыг өнөөдөр шийднэ. Чөлөөлөх санал хураалт явахгүй бол түдгэлзүүлэх тогтоолыг батална гэлээ.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өглөөний хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн саналыг тогтоолоор баталгаажуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Тогтоолыг батлах санал хураалтыг нээлттэй явуулах горимын санал гаргаж, мөн олонхийн дэмжлэг авав.
Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын гаргасан шинээр санал хурааж батлах горимын санал дэмжигдсэнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналын тогтоолыг гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийн байгууллагаар шалгагдаад гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол эргэн УИХ-ын гишүүнээр ажиллах боломжтой. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдааныг хаалаа.
"Хар машинд итгэдэг болсон"
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолыг батлахын өмнө Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Энэ хуучин машинаа ашиглах зөвшөөрөл авах гээд байна уу, эсвэл шинэ тоног төхөөрөмж худалдаж авах гээд байгаа юм уу. Өмнө нь хэрэглэж байсан хар машиныг хэрэглэх гэж байгаа бол МАН-ынхан үүндээ 100 хувь итгэдэг болсон уу. 65 хүн гарахаар 100 хувь итгэдэг шүү. Одоо та нар сонгуулиар 10 хүн л гарах байх. Хар машин буруугүй гэдгээ протоколд оруулмаар байна. Ялбал машин сайн, ялагдвал машин муу гэдэг байж болохгүй. Танай намынхан өнгөрсөн хугацаанд байнга л хар машиныг шүүмжилдэг байсан. Хамгийн аюултай нь гээд л. Улс төрийн акц хүртэл хийж, хар машиныг шатааж байсан. Одоо техник хэрэгслийн асуудлыг нэг тийш нь болгохын тулд МАН-ыхан 100 хувь итгэж байгаа эсэхээ хэлэх хэрэгтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:
2020 оны сонгуульд өмнө нь хэрэглэж байсан хар машиныг хэрэглэнэ. Бүртгэлд хурууны хээ уншигчийг хэрэглэнэ. Энэ хар машиныг хэрэглэхийн тулд 2019 онд ТЕГ, Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл, технологийн газар, Харилцаа, холбоо, технологийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийгээд 2020 оны сонгуульд хуучин хар машинаа хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсан. Шинэ машин худалдаж авах боломжгүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Бидний хэлж заншсанаар санал авах хар машиныг гурван удаагийн УИХ-ын сонгуульд ашигласан. Энэ олон сонгуульд ямар нэг хэл маргаан гарч байгаагүй. 2012 онд анх удаа хэрэглэсэн учраас эргэлзээ байсан нь үнэн. Сонгуулийн хуульд 50 хүртэл хувьд нь гараар хяналтын тооллого хийх боломжийг давхар олгож байна. Энэ нь санамсаргүй түүврийн аргаар буюу санал хураалт дууссаны дараа аль нэгийг нь сонгож санамсаргүй түүврийн аргаар тооллого хийх боломжтой. Өнгөрсөн сонгуулиудад ингэж тоолоход зөрөөгүй. Хар машинтай холбоотой эргэлзээ цаашдаа байхгүй. Цаашид дэвшилттэй тоног төхөөрөмжтэй болгох зайлшгүй шаардлага бий. Би хувь хүнийхээ хувьд цааш цаашдаа хар машиндаа итгээд тоолуулж байх саналтай байгаа. Цаашдаа хар машиныг солих шаардлага зайлшгүй бий хэмээсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 24-нд товлолоо
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-ний өдөр байхаар заасан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 25 болгох санал гаргасан ч дэмжилгүйгээр шууд санал хураалт явууллаа.
Хуралдаанд 39 гишүүн оролцсоноос нь 31 нь дэмжиж, сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24 –н гэж тогтлоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгнө
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдаанаас гарч ирснийхээ дараа дараах тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт өчсөн.
Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаад, завсарлага авлаа. Яагаад завсарлага авсан бэ гэхээр санал хураалт нууцаар явсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Миний баримталдаг зарчим бол та хэдээс зугтаж бултдаггүй. Зогсож байгаад л тайлбараа өгчихдөг. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Үгэндээ туйлын хянамгай байхгүй бол болохгүй байна.
Сая гаргасан хоёр шийдвэр нь хоорондоо зөрчилдчихсөн. Тогтоолын төсөл уначихсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аливаа нэг шийдвэр гарахад түүнийг нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар тогтоол болгож заавал албажуулдаг. Тэгж байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл албажуулах энэ шийдвэр нь нь 35, 65-ын харьцаатай уначихсан. Тиймээс МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авлаа.
Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалтайгаар хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Тиймээс миний бие сая УИХ-ын чуулган дээр түдгэлзүүлэх саналыг хүлээж авах хуулийн зохицуулалт УИХ-ын тухай хуульд байхгүй. Тэгэхээр би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгье гэдгээ мэдэгдсэн. Мөн үүнийгээ хэвлэлийнхэнд мэдэгдэж байна. УИХ-ын тухай хуулийн 6.6.3-ын дагуу би УИХ-ын гишүүнээс өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгнө.
-Яагаад та ийм шийдвэр гаргав?
-Надад үндэслэл байхгүй. Би ямарваа нэгэн шахалтад ороогүй. Одоо надад шахалт ирэх ч үндэслэл байхгүй. Сул ч гишүүн болсон, намын хамгаалалт байхгүй болсон. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж буй олон асуудлын учир начрыг нь би тайлна. Энэ нь миний бас тэмцэх арга хэрэгслийн нэг гэж бодож байна.
–Та УИХ–ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр дараа нь магадгүй хэлмэгдүүлэлтэд өртөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох ажиллагаа явагдаж байна. Тэр нь одоо цагдаа дээр шалгагдаж байна. Эхнээсээ авхуулаад хэний захиалгаар хэдэн төгрөгийг хэзээ, хаана өгөөд юу болов гэдэг бүх юм тодорхой болчхоод байна . Сая Хууль зүйн сайд нь хүртэл ерөнхий прокурорт нэг зүйлийг хэлсэн. прокурорын байгууллагаас зөвшөөрлийг нь өгөөд надтай холбогдолтой нийгэмд ойлгомжгүй байгаа хэд хэдэн асуудлыг заавал мэдээлэхгүй бол мэдээлэхгүй байснаараа өнөөдөр ийм үр дүнд хүрч байна гэдгийг Ц.Нямдорж сайд УИХ дээр хэлнэ лээ.
–Та хэд хоногийн өмнө бүрэн эрхээсээ татгалзах шаардлагагүй гэж хэлж байсан шүү дээ?
-Түдгэлзүүлэх, чөлөөлөх хоёр тусдаа өөр ойлголт. Түдгэлзүүлэх гэдэг нь гэм буруугүй нь тогтоогдоход УИХ-ын тогтоол гарч буцаж ордог.Чөлөөлөгдөнө гэдэг нь бүр мөсөн УИХ-аас явна гэсэн үг. Тэгэхээр чөлөөлөгдөнө гэдэг нь хамгийн хүнд шийдвэр. Энэ шийдвэрийг би өөрөө гаргаж байна.Надад ямар нэгэн шахалт байхгүй. Би тийм зүйлд ч өртөөд байдаг хүн биш. Энэ шийдвэрээ би аль эрт гаргачихсан байсан, одоо л хэлж байгаа нь энэ.
–Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?
Улстөр багийн тоглолт. Ганц хүн улс төрд хэцүү.
-Та улс төрөөс бүр гарч байгаа гэсэн үг?
Хатуу, хариуцлагатай хэлье. Аливаа зорьсон зүйлээсээ би ухардаг хүн биш. Дунд нь хөндлөнгөөс саад болж байна уу гэвэл болж байна. Магадгүй би тодорхой хугацаанд улс төрөөс чөлөө авах зайлшгүй шаардлага байна. гэлээ гээд улс төрөөс гарч байна гэсэн үг огт биш.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж танхимын гишүүд нь үзжээ.
Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн нь олонх нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ.
Тодруулбал, 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нээлттэй хуралдаж хэлэлцэхгүй бол нийгэмд хардлага дагуулж байна. Нөгөө талаар хаалттай хэлэлцэх ч асуудал биш байна лээ хэмээгээд асуудлыг нээлттэй хэлэлцэх горимын гэсэн санал гаргасан боловч дэгээрээ хаалттай хуралдах ёстой гэдгийг хуралдаан даргалагч хэлээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Сануулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм.
Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргасан билээ.
Орон нутгийн сонгуульд горилогч наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаа өгнө
УИХ-ын чуулганаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-д гэснийг ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1-нд гэж өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
Хэрэв сонгууль болохоос зургаан сарын өмнө нэр дэвшигчийг ажлаас нь чөлөөлчихвөл тэд ажилгүй, орлогогүй хэцүүднэ гэж Хууль зүйн байнгын хорооны дарга хэллээ. Нийт хүн амын ажил эрхлэх насны 1.2 сая хүн ам бий. Гэтэл 200 мянга хүрэхгүй нь төрийн албанд ажилладаг. Төрийн албанд л ажиллаагүй л бол өөр ямар ч орлогогүй болчихсон юм уу. Тэгвэл нийт ажиллах насны иргэдийн 90 хувь нь хувийн яаж ажилладаг гэж боддог юм бэ.Асуудалд ялгаж, салгаж хармаар байна. Төрийн албаны л ажлаа хийхгүй бол амьдралгүй, орлогогүй турж үхнэ гэж хэлж байгаатай адил. Энэ нь буруу шүү. Бусад иргэддээ тэгвэл адилхан тогтмол цалин олгодог болчих. Иргэдээ хооронд нь ялгаварлаж байна шүү. Амь амьжиргаагаа аваад явж чаддаг авиалгалд өртөхгүй тэр санхүүгийн чадамжтай хүмүүс нь төрийн байгууллагад ажилла. Тийм учраас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгд л дөө.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Хуулийг хүчиндэж болохгүй гэж би хэлж байгаа. Орон нутгийн иргэдийн хувь заяаг шийдэх гэж байгаа сонгуулийн хуулийг ингэж олонхоороо хүч түрэн шийдэж болохгүй гэж би байнгын хороон дээр ч хатуу хэлсэн. Ярьж байгаад аятайхан хууль хийчихмээр байна. М.Билэгт гишүүний ярьж байгаа зөв. Хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчнүүд бол төрийн албан хаагчид. Энэ хүмүүсийг ажлаа өг гэж хуулиар шаардах ёсгүй. Чи төрийн албаны хуулийн мерит зарчмаар явах уу эсвэл улс төрд орох юм уу гэдэг сонголтын шийдлээ хий гэсэн үг.Хууль нь тийм. Ажил, амьдралыг нь сүйтгэж байгаа асуудал огт биш. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-д гэснийг ажлаасаа чөлөөлөгдөнө найман сарын 1 болгож оруулж байгаа нь асар том алдаа. Та нар бусдын үгийг сонсохгүй. Эрүүл ухаантай нь овоо гайгүй үг хэлж байснаа сүүлдээ бусадтайгаа адилхан согтуу хүн шиг болчих юм. Сонгуулийн хуулийг өөрчилсөн болгон нь унадаг юм шүү, та нарт сануулчихъя. Манайд ч тохиолдож байсан, удахгүй та нар тохиолдоно. Хууль чинь гууль боллоо. Санааны зоргоор ханддаг боллоо. Тийм учраас дараагийн санал хураалтуудад манай зөвлөл оролцохгүй. Хүчиндээд явна гэвэл түрүүгээрээ яв. Та нар бусдадаа ярилцах орон зайг нь олгохгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Зарим гишүүн буруу ойлгоод байна уу. М.Билэгт гишүүн буруу ойлгосон гэж ойлгогдлоо. Ажлаа хийхгүй л бол өлсөж цангаж , турна гэж хэн хэлсэн юм бэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг зургаан сарын өмнө ажлаас нь чөлөөлчихлөө. Эд Монгол Улсын бүтээн байгуулалтын сар эхэлдэг ийм үе. Энэ хооронд төрийн ажил назгайрна. Хэн авч явах юм бэ. Чөлөөлчихлөө гэхэд дараагийн хүн орж ирэх гэсээр байтал аравдугаар сарын 1 болно. Тийм болохоор наймдугаар сарын 1 гэж оруулах нь оновчтой хугацаа. Ялангуяа ард иргэд амралт гээд алга болчихдог. Энэ үед төрийн албаныхан ажлаа хийгээд үлддэг.
Ингээд гишүүд үг хэлж дууссан учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-д гэснийг ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1 гэж өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувиар уг саналыг дэмжлээ.
Үүгээр зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссан учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн бүхэлд батлах нь зүйтэй гэж 78.6 хувь нь үзсэнээр уг хуулийн төслүүд батлагдлаа.
Дараа нь Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийж батлалаа.
Уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг холбогдох байнгын хорооноос гаргасан тул уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийг анхны хэлэлцүүлгээр бүхэлд нь баталлаа.
Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,
1.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; – /11 саналтай/
3.Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
5.Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
7.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8.Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
10."Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
11.Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
12.Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал;
14.Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудал;
15.“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
16.Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороонд Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулга хийгээд л өнгөрсөн. Асуулт асууж, үг хэлсэн ч хүн байхгүй. Би ганцаараа Төрийн байгуулалтын байнгын хуралдаан дээр Н.Номтойбаярыг өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ түдгэлзчихээч гэж хэлсэн. Хуралдаан хаалттай явагдахаар олон нийтэд хардлага дагуулж байна. ЖДҮ-гийн асуудал нь орж ирсэн гишүүнийг тухайн Н.Номтойбаяр нь хамгаалсан, тэр нь Н.Номтойбаярыгаа сая хамгаалсан юм билээ. Манай намын зөвлөл шийдвэрээ гаргаж асуудалд нэг байр суурьтайгаа байхаа илэрхийлсэн. Н.Номтойбаярын асуудлыг хаалттай хэлэлцээд байх шаардлага байхгүй юм билээ. Нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргаж байна.
Яагаад 2020-01-30 66.181.161.22
Миний бодлоор Номтойбаяр хэсэгхэн газрыг ч болов харийнханд заралгүй хадгалж үлдсэн. Гэтэл харийнханд зарж ухуулснуулыг нь Хүрэлсүх яагаад яаж ч чадахгүй байна? Чадал нь хүрэхгүй байна уу эсвэл …
Зочин 2020-01-30 66.181.161.7
8сарын 1 буруу хаашдаа 6сараас эхлээд ажлаа хийхгүй сонгуулийн ажлаа хийнэ намын ажил хийнэ
Зочин 2020-01-30 66.244.109.90
Нямдорж амлалтаа биелүүлж чадаагүй, авсан мөнгөө улсын сан хөмрөгт өг.
Зочин 2020-01-30 202.126.89.221
Луйварчин Хүрэлсүх Ундармаа,Энхбаяр,Содбаатар, Учрал, Дамбаочир,Энхтүвшин,Батзориг нарыг хэзээ хөөж явуулах вэ??Прокурор Жаргалсайран Хүрэлсүхийн захиалгыг онц дүнтэй биелүүллээдээ
Луйвар 2020-01-30 66.181.161.22
Жинхэнэ луйварчид нь сууж л байна
BLACKBOX 2020-01-30 69.18.37.194
ОДОО ЧАМАЙГ ГАДУУР ЯВЖ БАЙХАД ЧИНЬ НУХАХ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГААДАА…
Зочин 2020-01-30 192.82.74.132
Үндэсний цөөнхийг хэлмэгдүүлэх асуудалруу хальтран орж байх шиг, энэ бол дараа нь унтрааж дийлэхгүй түймрийн эхлэл байж мэднэ шүү!!!
Zw 2020-01-30 202.9.40.90
Сонгуулийн өмнө муу нэртэй Номтойбаярыг зайлуулж нэр хүндээ өсгөх гэсэн хүмүүс ажлаа сайн хийж байна улс төрд цэвэр шудрага хүн явдаггүй бүгд луйварчид амжилттай явдаг
зочин 2020-01-30 178.171.46.55
MAN-iin shudarga gishuudee, Dornodiin irgedee eh oronch huugee ta nar hamgaalaach. Olon jil turd suuhdaa ulsaa hudaldsan hogiin garuud zunduu bn shuu> Tedniig il bolgoj namaasaa huuj namaa tsewerleye
зочин 2020-01-30 216.158.206.235
ЖДҮ чидээ цээрлүүл дараа нь Гарамжав банк дампууруулсан Ундармаагаа хөөжих тэгээд Сумтайбаяраа явуул тэгвэл шударга шүү МАНГАР уудаа
зочин 2020-01-30 178.171.65.117
JDU gishuudeeta nar zugeer knopoo hudaldan zugeer bhaar JDU-gees herhen mungu awah talaar surgalt hiigeech. UUrsdiin turshlagaas huwaaltsaach
зочин 2020-01-30 172.85.105.232
Хүн олдвол хэрэг тохоход амархан гэгчээр Номтын омголон занг хууль хүчнийхэн мөн аймаар ашиглаж байнаа. Тэгээд үүнд нь улстөрчид тоглолт хийгээд л
зочин 2020-01-30 216.74.103.184
Прокурорын дарга Жаргалсайханы тайлбарыг хараар Номтыг аврах гээд ч байгаа юм шиг а**х гээд ч байгаа юм шиг за мэдэхгүй ээ мэдэхгүй кккк
Титэм вирус 2020-01-30 49.0.212.35
Жаргалсайхан Өвөрхангайг сөнөөсөн,сөнөтүгуй
ЖИРИЙН ИРГЭН 2020-01-30 103.26.195.199
НЯМДОРЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН ШУДАРГА ХҮН ГЭЖ ЯРЬДАГ, ГЭВЧ ХЭЛЖ БАЙГАА ҮГ, ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ ЗӨРӨӨД БАЙХ ЮМ, ЭНЭ ШУДАРГА ХҮН МӨН ҮҮ, ЭСВЭЛ ДҮР ЭСГЭГЧ ҮҮ? НЯМДОРЖИЙГ ХҮНДЭЛДЭГ БАЙЛАА СҮҮЛИЙН ҮЕД БОДЛОО ХОГИЙН САВ РУУ ЧУЛУУДСАН.
/*-*/ 2020-01-30 49.0.212.35
дандаа худлаа ш****г ш дээ
зочин 2020-01-30 216.74.105.6
Энэ асуудалд Нямдорж сайд маш их хамаатай шүү. 2 үзүүртэй зүү шиг юмыг дандаа ярьж байдаг. Аль ч засгийн үед тал алддаггүй нохой юм даа
Титэм вирус 2020-01-30 49.0.212.35
хэлээд юухэв
зочин 2020-01-30 216.74.104.149
МАН-ЫН ДАРГА ХҮРЭЛСҮХ ТА ГИШҮҮДДЭЭ ИЖИЛ ТЭГШ ХАНДАНА УУ. ЭРХЭЭРЭЭ ХАТСАН БАЦААНД (ХУРЦЫН ХҮҮ) УХАМСРЫН ШАНАА ӨГСӨН НОМТЫГ ХӨӨЖ БАЙГАА БОЛ АРД ТҮМНИЙ БОЛОМЖИЙН САНААТАЙ ХУЛГАЙЛСАН ЖДҮЧДЭЭ ЗАЙЛУУЛНА УУ. ТЭД АРД ТҮМЭН БИДЭНД СААД БОЛООД БАЙНА
зочин 2020-01-30 184.174.119.192
НОМТЫГ ХӨӨВӨЛ ХЭН САЙХАН ХАРАГДАХ ВЭ УРАЛДААНД ОРОЛЦОГЧ ЖДҮ-ГИЙН ХУЛГАЙЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА НАР ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭ; АРД ТҮМНИЙ ХАРААНААС МУЛТРАХГҮЙ ШҮҮ
зочин 2020-01-30 158.115.243.59
ЖДҮ-гийн хулгайчид үлдэж үндэсний үйлдвэрлэгч хөөгдөх нь ариун явдал уу
зочин 2020-01-30 178.171.91.62
JDU-chdiin deelee numruh tsag aisui
зочин 2020-01-30 67.227.99.168
яасан нам гэхээрээ ийм новшийн болчихсон юм бэ? хаана байна тэр шударга байдал, тэр жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас мөнгө шаасан хэдэн гарууд юу болов, ШУДАРГА Л БАЙЦГААЯ Л ДАА
erguu mal 2020-01-30 66.181.161.97
nintaishir unuu oroi barun
nudiin bult tsokhino
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ДЭГИЙН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ДӨӨ. 2020-01-30 103.26.195.47
Тогтоолын төслийг илээр батлахад өгсөн тухайн гишүүний санал түүний нууцаар өгсөн саналыг нь нэг ёсондоо ил болгодог тул нууцаар өгсөн саналаа мэдүүлэхгүй гэсэн гишүүн тогтоолын төсөл батлах үед нууцаар өгсөн саналынхаа эсрэг санал өгдгийг би мэдэх юм. ИЙМ ХҮНД НУУЦ САНАЛЫН ДҮНГ БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА , БАТЛАХ ҮҮРЭГТЭЙ гэж хэлээд нэмэргүй..Сүхбатын саналаар түрүүчийн саналыг унагаах санал хураасан нь үндэслэл муутай боллоо. Асуудлыг шийдэх нэг гарц нь тогтоолоо нууцын журмаар батлах байж болох юм.
зочин 2020-01-30 193.160.78.35
Эрчүүдийн зодооны бичлэг, Хэвлэлийн хурлын үеээр мөрдөн байцаалтын нууц мэдээлэл задруулсан гэсэн хөгийн үндэслэлээр ингэж нийгмийг бухимдуулж нэг залуу улс төрчөөр туг тахиж байхаар ЖДҮчдээ авч хэлэлцээч, бүр мартуулахаар шийдээ юу та нар. Хөгийн гарууд
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ДЭГИЙН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ДӨӨ. 2020-01-30 103.26.195.47
Тогтоолын төслийг илээр батлахад өгсөн тухайн гишүүний санал нь түүний нууцаар өгсөн саналыг нь нэг ёсондоо ил болгодог тул нууцаар өгсөн саналаа мэдүүлэхгүй гэсэн гишүүн тогтоолын төсөл батлах үед нууцаар өгсөн саналынхаа эсрэг санал өгдгийг би мэдэх юм. ИЙМ ХҮНД НУУЦ САНАЛЫН ДҮНГ БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА , БАТЛАХ ҮҮРЭГТЭЙ гэж хэлээд нэмэргүй..Сүхбатын саналаар түрүүчийн саналыг унагаах санал хураасан нь үндэслэл муутай боллоо. Энэ асуудлыг шийдэх нэг гарц нь нууцын журмаар батлах байж болох юм.
зочин 2020-01-30 66.181.161.107
муу Нямдорж новшийг хараад л бгаарай
Баяртай 2020-01-30 71.196.230.188
Баяртай УИХ цэцэрлэг минь. Номтайширын удам Нянтайбалай хүмүүжүүлгүй хүү Номгүйбалайн өөр цэцэрлэгт орохоор явлаа. Дураар минь байлгасан УИХ цэцэрлэгээ сананаа би. Сайн сайн байна уу УПЕГ цэцэрлэг минь. Нянтайбалай аав минь төлбөрийг төлсөн биз дээ. Би танай цэцэрлэгт ороод томоотой болоод УИХ цэцэрлэгтээ буцаад явна. Номгүйбалай нэрээ Номтойбаяр ч юмуу Номтойбалай болгоод буцаад явна тэй. Төлбөр мөнгөө Нянтайбалай ааваас минь сайн аваарай.
Баяртай УИХ цэцэрлэг минь би уйлахгүй ээ.
Зочин 2020-01-30 66.181.161.54
Шудрага сайн залуудаа… нэгэн цагт зөв хүн гэдэг нь батлагдана.
Zochin 2020-01-30 64.119.16.8
Huuhen huchindsen ni unen, hun mashinaar dairch alsan ni unen, hun zodson ni unen ,..,. Oor yu ch bilee de. Bazar vaani.
Zochin 2020-01-30 64.119.16.8
Ene nomguibayar geh a luurchin huchindegch, tanhai etgeed mongoliin toriin erh barih deed baiguullagad ajillaj baisan geheer mongoloor unen gutah yum, iim tortei baisnaaas torgui, gadaadiin neg gaigui ulsad dagaar orson ni deer yum gej bodoh yum. Ahij ene tanhai balmad sagsuu etgeediig mongoliin tord b** oirtuul ard tumen mini. Dahij b** uzegdeg, Hurelsuhed gunee talarhaj bna.
Зочин 2020-01-30 192.82.77.70
НОМТОЙБАЯР БОЛ НҮГЛИЙН ТУЛАМ, ХАРИН Ц.НЯМДОРЖ БОЛ ГӨЛӨГ. МӨНГӨ ӨГСӨН ХҮНИЙ ТӨЛӨӨ ХУЦДАГ
Zochin 2020-01-30 64.119.16.8
Huuhen huchindsen niunen, hun mashinaar dairch alsan ni unen, hun zodson ni unen ,..,. Oor yu ch bilee de. Bazar vaani.
Зочин 2020-01-30 150.129.141.33
Санал хураалтаар түдгэлзүүлчихээд тогтоол баталж чаддаггүй ийм л хачин юм бгаад бгах юм даа
Ж 2020-01-30 202.126.88.161
Ноёнтой сөргөлдөөгүй бол ЖДҮчид шиг хамгаалуулаад сууж байх байсан
ЗОЧИН 2020-01-30 202.126.89.239
ХУРЦЫН ХҮҮД НЭГ ХУСУУЛЖ ӨГӨӨД ГАРАХ ШИВ ДЭЭ !!! ХА ХА ХА !!!
зочин 2020-01-30 184.174.51.179
Dornodiinhon tiim ch myy hun songoogui gej haartchin buriad bi itgej yavdag um
зочин 2020-01-30 178.171.109.121
Nomtoibayariig tanhai gedgees iluu il shuluun heldeg geed yavuulah geed bgaa baihaa daa
зочин 2020-01-30 158.46.156.29
ЖДҮЧИД зайл
зочин 2020-01-30 67.227.99.40
Хөгшин төгцөгнүүд, төрийн мөнгө хулгайлсан ЖДҮЧИД та нар энэ хүн шиг өөрсдөө өргөдлөө өгч чөлөөлөгдөөд зайлбал таарна
Иргэн 2020-01-30 202.126.89.107
Зүүн нүдэндээ боксдсон байна даа. УИГ-н босгыг өндөр болгох хэрэгтэй.
зочин 2020-01-30 178.171.40.19
Өөрөө өргөдлөө өгч байгаад хэн гэдгээ жинхэнэ харуулаад өгөөрэй Номтоо
зочин 2020-01-30 92.240.204.7
Залуу хүнийг ирийг энэ муусайн хөгшин бурхинууд мөн ч их мохоох юм даа
Зочин 2020-01-30 203.91.115.42
Бараг тэнцсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр уих-н танхим дотор ѳѳрийгѳѳ цэвэр гэджгт эргэлздэг дор хаяад 28 хүн байгаа юм байна. Ингэхлээр тѳр маань бүрэн ялзарчээ гэсэн үг. 2 түшээ тутмын нэг нь найдвартай авилгачин.
Irgen 2020-01-30 66.181.161.12
Udii 40 garchihaad yasan tuluvshduggui tavitargui zangaa tatdaggui um be? Alaya geegui l baih, eeljit tanhairlaa hiij bgad sanamsargui hunii amind huree bailgui
зочин 2020-01-30 184.174.22.82
МАН-ын гишүүдээ та нар бүгд цэвэрхэн цагаан гартан болж үлдэх хэрэггүй. Та нарын луйварчид гэдгийг бүгд мэднэ. Хаана хаанаас ямар ямар сангаас мөнгө хусаж төрөөс төрсөн тэрбумтан болсныг чинь хэдэн үеийн дараа ч хүмүүс жигшин зэвүүцэж ярих байх даа
зочин 2020-01-30 178.171.54.196
Чиний наад омголон шулуухан зан олон хүний дургүйг хүргэнэ гэж чамд мөн ч олон хэлсэн дээ. Ийм болохоор л чамайг зайлуулах гэж хүмүүс үзэж тараад байгаан
Зочин 2020-01-30 66.181.181.160
Hehe, hulgailsan munguuruu l omgolon zagnhaas uhsen baasaaraa omgolon bdgiin udmaaraa gemt hergiin uurnuud, archaagui yumnuud, lav mongol bish ene nymtaishirinhan!
Чадал 2020-01-30 66.181.161.22
Миний бодлоор Номтойбаяр хэсэгхэн газрыг ч болов харийнханд заралгүй хадгалж үлдсэн. Гэтэл харийнханд зарж ухуулснуулыг нь Хүрэлсүх яагаад яаж ч чадахгүй байна? Чадал нь хүрэхгүй байна уу эсвэл …
зочин 2020-01-30 173.211.87.37
Номтойбаярт амжилт хүсье. МАН-ын удирдлагыг айлгаж чадаж бна, барьцаа лавшруул
зочин 2020-01-30 216.74.105.44
УИХ нь ЖДҮ-чдийг хамгаалсан бол нам өмөөрөхгүй гэдгээ харуулаад одоо Н.Номтойбаяр гишүүний араас ЖДҮ-чдээ л хөөчих
зочин 2020-01-30 92.240.204.79
ЖДҮ-д холбогдсон таван гишүүнээ хөөх шийдвэр гаргачихсан бол өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Н.Номтойбаярт хэлэх үгтэй, өмгөөлөөд яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ана мана ач тач үзэн, танхимаасаа хөөж суухгүй юу
Зочин 2020-01-30 66.181.178.197
Хууль хүчний байгууллага шударга ажилланаа. Тэрэнд найдаж байна. Хэлмэгдүүлж л болохгүй шүү. 100 хувь нотлох ёстой. 1 хувь эргэлзээ байвал ямар ч хэргийг хэрэгсэхгүй болгодог онолтой. Сэжигтэнг шууд сулладаг юм шүү. Тулгаад, наагаад хэлмэгдүүлж л болохгүй юм даа.
Зочин 2020-01-30 89.98.144.194
Зориг агсны хэрэг шиг. Номгуибаярыг тамлах байхаа
зочин 2020-01-30 178.171.45.224
Н.Номтойбаярын араас ЖДҮ-чдээ хөөчих
зочин 2020-01-30 92.240.200.219
Номтойбаяр өөрөө гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгчихлөө. Яг санал хураалт явж байхад. Санал хураалт тодорхой болж дээ. Шийдвэр гарахаас өмнө. Улайрсан мангар хүн биш юм
Зочин 2020-01-30 202.126.88.160
Уул нь ноосоо тушаачихлаа, эхнэрээсээ салаад, намаасаа хөөгдлөө гэдэг. Мань эр намаасаа хөөгдлөө. Одоо тоосоо гүвээд аавын хаалгаар хийсэн хэрэгтээ эзэн шиг ороод гараад ирэх үлдлээ.
Зочин 2020-01-30 182.160.2.103
1937 оны хэлмэгдүүлэлтыг санах хэрэгтэй. Манай буриадуудыг дахин хэлмэгдүүлэх нь дээ. Адгийн шаарууд төрийн толгойд гарчихлаа гэж Баабар ах хэлж билээ. Үнэн юм.
Зочин 2020-01-30 202.126.89.132
Ишшш чамтай ч юу ярихав дээ
Зочин 2020-01-30 66.181.181.160
Mongoloos hulgailsnaa, durgij ursenee Mongol ulsad butsaagaad ugug, hulgaichid. Ugui bol urvagchdyg hatuu tseerluul!
Зочин 2020-01-30 182.160.2.103
Талийгаачийн хэрэгт холбоогүй л бол Номтойбаярыгаа хамгаалах ёстой. Бусад тэр ёс зүй мүй бол яршиг л байна. Хэн ёс зүйтэй байгаа юм бэ?
Зочин 2020-01-30 66.181.189.251
Үхсэний чинь улс төрд эргэж ирэх… Тэр ямарч алдаа гаргаагүй.Нохойбаяс угаасаа л нохойн үйл хэрэгээ амжилттай гүйцэлдүүлсэн.Магадгүй 1 алдаа нь, бусдыгаа бодвол нохой гэдгээ нуух чадвар дорой байсан. Зүгээр л ийм нохдыг дээдэлдэг эрин цаг цаашид дуусч байна. Сайтар жүжиглэж жинхэнэ дүрээ нуудаг нохдын цаг араас нь удахгүй…
Буриад зон 2020-01-30 66.181.161.71
Номтбаяраа алдаагаа засаад заавал УТ д эргэж ирээрэй
Зочин 2020-01-30 64.119.17.164
Мөн гурьдваа.
Буриад ижий 2020-01-30 66.181.161.71
Номтбаяр зөв шийдвэр гаргаж ээ буриад хүний нэг зан чанар даа энэ залуу хүний аминд хүрэх залуу яав ч биш 30 аад оны буриадуудын хэлмэгдэл энэ залууг онилох гээд байна даа эр алдаж эрэг нурдаг даа өөрөө алдаагаа ойлгосон бол боллоо доо
Зочин 2020-01-30 64.119.24.7
Номтойбаяр аа тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг энэ дээ. Нэг бодсон бодол байгаа биз дээ. Нэг мэхээ хэрэглэх цаг болжээ.Амжилт.
Зочин 2020-01-30 223.63.2.87
mongotoi n**** heden trolld bas mongo ogchee
Зүчин 2020-01-30 202.126.89.50
Нямт Ир Сений хүү Номт Ир Сен баасан дээрээ халтирлаа. Аав хүү дарангуйлагч, олигархуудаас соц-ийн үед хайгуул хийгдэж, нөөц нь батлаглагдсан "Цагаан суваргын орд"-оо төр, түмэндээ буцааж авч чадвал Хүүк, Женко, Оюун-Эрдэнэ нарт амьдад нь алтан цээж баримал босгох хэрэгтэй.
Зочин 2020-01-30 64.119.17.164
Авгайдаа хаягдсан залуус бүгдээрээ л "би хаячихсан" гэдэг дээ. Улс төр чамайг амбаардаад намаас чинь хөөж байхад яасан олон йм ярьдаг йм.
Харьд 2020-01-30 66.181.161.22
Номтойбаяр газар шороогоо харийнханд заралгүй хадгалж үлдсэн. Гэтэл харийнханд зарж ухуулсан хэд зүв зүгээр явж байна.
Зочин 2020-01-30 202.21.108.50
Номтод нэг л буруу бий, тэр хор найруулж чададгүй д л буруу байна.
болд 2020-01-30 203.91.115.51
одоо тэр аавтайгаа монгол улсын бүх хүмүүсийн баялага болох лицензүүдээ буцааж өг.
Монгол 2020-01-30 66.181.161.22
Хав дарж хадгалж байсан монгол хүнээс аваад харийнханд зарах нь уу?
зочин 2020-01-30 213.182.194.132
Huvi huniig ni tanhai balmad etgeed l geh yum zuragtaar yarihiig ni sonsohoor byryygaa ch huleedeg. Buruug ch shuumjildeg. Uuriiguu huuliin hureend hamgaalj chadahaar mundag zuluu bna lee dee
зочин 2020-01-30 158.46.183.215
Нам гэхээр дагаж далдайх албагүй. Намд шүүмжлэлтэй байж зөв явна гэдгийг сонсох ч дургуй хүмүүсийн нийлбэр нь Номтойбаярын асуудал болж байх шиг.
Зочин 2020-01-30 66.181.176.201
MAN dshij zahin naimaachin Bilegt metiin huniig b** uls turd oruul namiin chini neriig unagaj bgaa hunii neg shuu
зочин 2020-01-30 109.70.67.245
Хууль зөрчсөн бол хэн ч байсан хуулиа дагах, хувь хүн өөрөө би хууль зөрчөөгүй гэж байхад хүчээр хууль зөрчсөн гэвэл хууль гажуудсаны шинж. Номтойбаярын асуудлыг чуулганаар нээлттэй хэлэлцсэн бол хувь хүн өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгийг батлаад, иргэд нь чихээрээ сонсож, нүдээрээ харах нь зөв бус уу
зочин 2020-01-30 158.46.154.190
За хө өөрөө бас ингэж ордонд хүн зодож бсанг бид мартаагүй ждүчид бас өөртөө ямар хариуцлага тооцох вэ
зочин 2020-01-30 178.171.125.210
Myysain amidral medehgui har tamhichin batsaanuudiig haa taarsan gazraa zoddog. Turuus hylgai hnahnau erhem bolgopson yum uzrrgui darga nariig agshaadag huntei bh zyvshdee. Nomtoi huu er khun
УИХ-ын 30 гишүүн түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан байхад 2020-01-30 64.119.25.190
Өөрөө түр чөлөө гэж зөрөөд яриад байдаг нь ямар учиртай юм. Аль 2,3 сарын өмнө авч байхгүй яасан чөлөө вэ ??
mgl 2020-01-30 202.9.40.144
hun hiij baigaa uilee mash sain hyanaj baihgui bol bolohgui gej surgadag shuudee..
зочин 2020-01-30 178.171.64.69
Nomtoibayaraa chi omgolon zaluu shuu. Zaluu nasnii aldaa onoo bgaa l baih.
зочин 2020-01-30 184.174.59.117
Bayan hunii huu dklj turuhuuruu myy hun bh albagui shd. Manai busad ulsturchid hun shuuhdee bugd enhiin tagtaa tsaraailahaa boliosoi. Nomtoibayar chini harin ch hunees aihgui ugee heldeg. Huulia meddeg nuhur sanagdsan
Иргэн 2020-01-30 202.21.116.78
Хороо найруулж байгаад эргэж ирнэ гэж ойлголоо
Зочин 2020-01-30 202.126.88.160
Хорихын машин гадаа нь ирээд нормалдаад зогсож байхад энэ бид хоёр түдгэлзэнэ үү, татгалзана уу хэнд падтай юм.
Замын ноход, хөлсний бичээчид боргоож л бай. Засангийн хаалгаар алхах чинь тодорхой.
зочин 2020-01-30 178.171.22.167
NOMTOIBAYAR AA bitgii buuj uguurei. Huuli hyanaltiin baiguullagiig ashiglaj zaluusiin iriig mohoodog Nyamdorjiin hugiin zang ilchleed ug
зочин 2020-01-30 158.46.185.94
Номтоо Дорнодчуудын итгэлийг алдалгүй өөрийнхөө хэг шударга гэдгийг харуулаад буцаад хүрээд ирээ. Чамайг гэм хийгээгүй гэдэгт итгэж байна
зочин 2020-01-30 213.184.93.178
ЖДҮЧ корона тусмаар байнааа
зочин 2020-01-30 178.171.90.24
Номтой баяраа чамд амжилт хүсье
Зочин 2020-01-30 182.160.0.195
zyv
зочин 2020-01-30 178.171.43.131
ЖДҮ.ээ хөө!!! Иймэрхүү шалдар булдар зүйлээр хоёрын хооронд зүйл хийж мөнгө идсэн нөхдөө мартуулах л гээд байх шиг
зочин 2020-01-30 185.234.146.109
Яагаад нээлттэй явуулсангүй вэ. Номтойбаяр ийм итгэлтэй би буруугүй нээлттэй явуул гэж өөрөө хүсэлтээ өгч байхад Нямдорж хаалттай гээд хуцаад байхын бас л арай гарууд шүү
Зочин 2020-01-30 59.153.113.197
МАН одоо нэг сайхан болж цэвэршив үү
Зочин 2020-01-30 64.119.17.164
Нямт Ир Сений хүү Номт Ир Сен баасан дээрээ халтирлаа. Аав хүү дарангуйлагч, олигархуудаас соц-ийн үед хайгуул хийгдэж, нөөц нь батлаглагдсан "Цагаан суваргын орд"-оо төр, түмэндээ буцааж авч чадвал Хүүк, Женко, Оюун-Эрдэнэ нарт амьдад нь алтан цээж баримал босгох хэрэгтэй.
Зочин 2020-01-30 202.126.89.211
ЭНЭ УДАА НААНААСАА ОЮУН-ЭРДЭНИЙГ НЬ ХАССАН НЬ ДЭЭР БАЙХ. НОМТ-ЫН СУГАНЫ ҮС БАЙСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН БАЙХ ШҮҮ. ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР ДУУГАРАХ Л ЁСТОЙ ХҮН. АЮУРСАЙХАНААР ҮГ ДАЙГАА Ш ААСАН. ДАГАЖ ДАЛДАЙЖ ЯВСАН АХ НЬ ХЭН БАЙСНЫГ АНХНААСАА МЭДЭЖ Л БАЙСАН БАЙМААР. ХҮРЭЛСҮХ АХТАЙГАА НИЙЛЭЭД ТҮРГЭХЭН НҮДНЭЭС ДАЛД ОРУУЛАХАА БОДОЖ БАЙГАА БИЗ. ХООЛОЙД НЬ ЦЭР, БӨГСӨНД НЬ БААС ХАТЧИХСАН АЯТАЙ ТУХТАЙ Ч СУУЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙГАА.
Хүүк 2020-01-30 66.181.161.22
Энэ ордыг авч үрэх санаа хэнд байна?! Хүрэлсүх хэн гэж харийнхны гар хөл болоод яваа бол доо хөөрхи.
зочин 2020-01-30 92.240.204.208
Шударга ёс тогтооно гэдэг алагчилж асуудалд хандахыг хэлдэггүй. Буруутай үйлдэл хийсэн болгон хариуцлагаа хүлээх зарчмыг адил тэгш тавьж байж, бусаддаа хүлээн зөвшөөрөгдөнө.
Зочин 2020-01-30 66.181.161.32
Гэмт хэргийн сэжигтэн болж байгаа ганц гишүүнийг түдгэлзуулэх гэж бараг үндсэн хууль батлах хэмжээний юм болж байгаа нь манай төр үнэхээр бохир болжээ. Одоо хэн нь хэн бэ гэдэг нь ч бүр тодорхой боллоо. Ийм аймаар хүчин төр барьж байгаа гэхээр дотор харанхуйлж байна.
зочин 2020-01-30 173.211.105.61
NAMIIN DARGIIN SHIIDWER SHOG BNAA. HENIIG NI HUUGUUD HENIIG NI AWCH ULDEED BGAAN BEEE. HUUK SHINE ATM-TEI BOLTSIIMUU
Demjigch 2020-01-30 202.9.46.161
Huseegui zuilee busdiin shahaltaar bvv hii, temts, bs bvv buuj ug.
Зочин 2020-01-30 27.123.214.2
Би л байхгүй бол улс төр болохгүй гэж ойлгосон юм шиг байна даа дүү хүү.
Дүү хүү одоо болио боль
зочин 2020-01-30 178.171.116.53
MAN-iin MANGARUUDAA ta nar neghen hunees tiim ih aigaad bgaamuu. Gants nomtiigoo yawuulchihaar busad humuus ni zugeer uldeh uu. UGUI ZA YU. JDU HULGAICHIS z**l
зочин 2020-01-30 178.171.65.214
УИХ-д суух МАН-ын 64 гишүүнээс ганц Н.Номтойбаяр нь хар хэрээ гэвэл том эндүүрэл
зочин 2020-01-30 158.46.181.56
MUNGIIG NI ASHIGLAH YEDEE BUGD L DAGAAD DALDAGANAAD BUGSIIG NI DOLOOGOOD GUITSGEEJ BAISAN BH DAA. HARIN ODOO BOL JDU-GEES BAAHAN MUNGU HUSCHIHSAN NOMTIIN MUN GU HEREGGUI BOLOO BIZ. HUGIIN NOWSHNUUD
иргэн 2020-01-30 202.179.25.83
Ер нь тэгээд Буруу сэхвэл Бурхан буцаагаад байранд тавьдаг гэдэг үг яалт ч үгүй Үнэн шүү, Номтойбаяр тийм л боллоо доо,
Зочин 2020-01-30 64.119.16.252
Daisnuudaa daraad avlaa. Sukhtei er yumdaa. Gehdee yum ergedeg uchirtai…
зочин 2020-01-30 178.171.64.21
Алдаан дээр нь хэн дөрөөлж, хонжоо гарган тоглолт хийх нь вэ гэдгийг харах л чухал байсан. Нөхөд нь ч тараа таниулж, “ноход” болж хувирах нь тэр. Сайн явахад садан олон, саар явахад дайсан олон гэдэг л болж байна
Иргэн 2020-01-30 202.21.118.138
Хүн хэт даврах муухай, олон нийт энэ хүнийг үнэхээр шалгуулаасай гэж хүсэж байна. Ялангуяа олон эмэгтэйн амьдралыг сүйтгэсэн, олон хүүхдийн нулимсыг барсан гэцгээж байна. Эцэг эх нь хүүхдээ хэт их эрхлүүлжээ. Баян хүнийг балаг тойрохгүй ээ гэж
Зочин 2020-01-30 202.126.89.132
ЭДНИЙХЭН ЦАГААН СУВАРГАА БУЦААЖ ӨГӨӨД ГАШУУН СУХАЙТ ДЭЭРЭЭ ЦАГ ХОЖООД ХЭДЭН ЖИЛ БОЛОХОД Л БОЛОХ БАЙЛАА. ОДОО Ч ОЛСОН ХЭДЭЭ ЦАГДАА ПРОКУРОР ШҮҮГЧ УЛС ТӨРЧДӨД ХУВААЖ ӨГСӨӨР БАЙГААД ҮЛДЭХ ЮМГҮЙ ӨР Л БОЛЖ ҮЛДЭЖ БАЙГАА БИЗ. ЭНЭ ИХ ХЭРЭГ ДЭЭР ИХ Л ЮМ ӨГСӨН БАЙГАА БИЗ. НӨГӨӨ ХЭД НЬ Ч ЭДНИЙХЭНТЭЙ ОРООЦОЛДСОНДОО ХАРАМСАЖ БАЙГАА. БАЙНГА ИХ ЭРДЭМ НОМТОЙ ХҮНИЙ ХЭРЭГ ОРЖ ИРЭЭЛ ААВ НЬ Ч АРААС НЬ УТАСДААЛ. НЯМТАЙШИР УТАСДААД ЛАЙТАЙ ЮМ ГЭЖ ТОМОРДОГ БИЗ. ТЭГСЭН ХЭРНЭЭ ЭНЭ НЭГ ЮМНИЙХ НЬ ХӨЛД НЬ ЧИРЭГДЭЖ ҮХЧИХ ГЭЭ
Зочин 2020-01-30 66.181.179.245
. Яаж ийм сайн мэдэж байнаа. Вангаагийн хойд дур ухэр болчихоож
Зочин 2020-01-30 202.126.89.211
ЧИ ӨӨРӨӨ БАС НЭГ ДҮР НЬ
зочин 2020-01-30 178.171.59.49
Номтойбаяр – би тэмцэх чадвартай учраас гишүүнээсээ татгалзаад шалгуулъя гэж байгаа юм, би улс төрөөс гарахгүй, түр хугацаанд чөлөө авахуйц байдал үүслээ
Доко 2020-01-30 202.21.108.132
ӨӨРӨӨ ОЙЧСОН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ ЮМ
Зочин 2020-01-30 202.21.108.50
Номтойбаяраа одоо хүчтэй байгаарай, түргэдвээ. Маш бодлоготой, зоримог байдгым шүү. Чи хэрчүүлж байгаагаа мэдэж л байгаа биз. Гэвч сэтгэлээр унах, бодлоггүй тэнэг юм одоо огт хийж болохгүй шүү, амжилт хөгшөөн.
зочин 2020-01-30 178.171.58.70
Gishuud nomtiig umuuruhuus uhtlee aij bgaa. Tiim messegiig suuliin udruuded hangalttai taraasan
зочин 2020-01-30 78.136.203.183
Номтойбаяраа бүхнийг нь ил гаргаад тавьчихвал нийгэмд зөв уур амьsгал тогтоно, хууль хяналтын байгууллага захиалгаар хэлмэгдүүлэхээ болино
Uuree 2020-01-30 66.181.179.245
Монголын торийн монго тосвийн монгийг тэрбум тэрбумаар нь идсэн хулгайч нар бол Номтойбаярын дэргэд их л цэвэрхэн байхнээ. Бааранд агсам тавилаа гээд намаас нь хоогоод байдаг. Ядарсан ард тумний болмж монгийг идсэн ЖДУ чид огцоруулах кноп дараад л сууж байдаг Онигоо юи даа. МАн
Zochin 2020-01-30 66.181.176.209
Er hun. Ingeed l shalguulchih duu min.
зочин 2020-01-30 178.171.42.161
Номт шинэ МАНАН-н шударга бусын хонгилоор ч орлоо доо
Зочин 2020-01-30 203.98.76.97
Энэ маань ямар хэцүү царайтай болоо вэ.
Их л хүнд байгаа юм байна даа.
zochin 2020-01-30 150.129.142.168
ADIYAMAA MINI ASUUDLAA OILGOJ BAYGAAD YUMAA BICHEECH , TUTGELZUULEKH , CHULUULUGDUKH KHOYOR CHINI 2 UUR OILGOLT SHUU DEE , UURUU KHUSSEN KHUSEEGUY TUTGELZUULCHIKHLEE., YUN UURIIN KHUSLEER TUTGELZEKH URGUDUL WE?
Зочин 2020-01-30 103.229.120.221
Энколд сүрэл ийн дайнд номт нэрвэгдлээ 2тал гэхдэ ижил технологи хийх юм ариа шинжлэх ухаанч технологи зөндөө байхад
Зочин 2020-01-30 73.97.185.87
Хүрэлсүхийн дүү нар Америкт сурсан боловсорсон харвард…. өөрсдийхөө ажиллаж буй зохион байгуулалт, туршлага арга барилаа Трампын импичмэнттэй харьцуулаасай!!!!
Зочин 2020-01-30 66.181.160.90
n enhbayariig torohgui yavuulj bolsiin yum nymtaishiriig erhiin teneg ohin huu 2 toi n yavuulj boloh l bailgui
irgen 2020-01-30 202.131.236.170
Nomtiig niilj baigaad zodziimuu. s** chin uilaa shaazan baina shde
Зочин 2020-01-30 66.181.160.90
yugaa huleesen yum be odoo shuud 461 d hori bas aaviin duutein tsug tov aimagiin mordond hori tsagdan ih oodorson doo edniihen davarsan muusain yumnuud ger buleeree shorooo umhhenee ta nar udahgui ee za
Зочин 2020-01-30 66.181.170.73
одоо цагдан хорьж яллагдагчаар татаж ял сонсог хүм амины хэргээр
ИРГЭН 2020-01-30 183.81.171.2
БҮЛГЭЛ ХООРОНДИЙН АЛАЛЦААН БОЛЖ БАЙНА..М ЭНХБОЛД УУ ХҮҮК ҮҮ ??? ЭНЭ Ч ЯАХАВ.. ШУДАРГА ҮНЭНГ ЯАЖ ТОГТООХ ВЭ? МОНГОЛЫН БОХИР УЛС ТӨРЧИД ТӨЛӨВШӨӨГҮЙ ХООРОНДОО АЛАЛЦААД АРД ТҮМЭНЭЭ ЧИРЭГДҮҮЛЭЭД ЯАСАН ЯАДАРГААТАЙ ХУЛГАЙЧИД ВЭ? НЯМДОРЖООС АВХУУЛААД БҮГДИЙГ НЬ ДАРЖ АВАХ ЮМСАН …
ЗҮРХ МОНГОЛ 2020-01-30 183.81.171.2
БҮЛГЭЛ ХООРОНДИЙН АЛАЛЦААН БОЛЖ БАЙНА..М ЭНХБОЛД УУ ХҮҮК ҮҮ ??? ЭНЭ Ч ЯАХАВ.. ШУДАРГА ҮНЭНГ ЯАЖ ТОГТООХ ВЭ? МОНГОЛЫН БОХИР УЛС ТӨРЧИД ТӨЛӨВШӨӨГҮЙ ХООРОНДОО АЛАЛЦААД АРД ТҮМЭНЭЭ ЧИРЭГДҮҮЛЭЭД ЯАСАН ЯАДАРГААТАЙ ХУЛГАЙЧИД ВЭ? НЯМДОРЖООС АВХУУЛААД БҮГДИЙГ НЬ ДАРЖ АВАХ ЮМСАН …
Zochin 2020-01-30 202.170.70.48
6 sariin daraa bolison odoo bolison yalgaa baihgui
Иргэн 2020-01-30 202.21.116.78
Алиа банди маань ингээд амьтан болж дээ, тэнгэрээс буугаад газарт тавтай морил!!!
УИХ-н ГИШҮҮД ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХИЙН ХУУЛИА ЦУЦЛААЧЭЭ 2020-01-30 64.119.25.190
УИХ-н ГИШҮҮД ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХИЙН ХУУЛИА ЦУЦЛААЧЭЭ.
иргэн 2020-01-30 202.126.88.158
Хуукийн оодоос зортгтой сорсон ганц дайчин
С.Баяр 2020-01-30 59.153.113.62
ОДОО ЖДҮДС-Г ЦӨЛМӨСӨН ДАМБА-ОЧИР УНДАРМАА БАТЗОРИГ Ж.ЭНХБАЯР НАРЫН 15 ГИШҮҮНИЙ АСУУДАЛ ОРЖ ИРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.СОНГУУЛЬ БОЛТОЛ ЖДҮ -ГЭЭР МАН-ЫГ САЛБА НҮДЭХ ХЭРЭГТЭЙ
зочин 2020-01-30 193.31.74.5
Хөөрхий Номтоор туг тахилаа даа
Zochin 2020-01-30 37.76.4.116
RADNAA DOLIGNUURT helehed NOMTOIBAYAR Chamd DOLIGNOSON geed TALHNII HELTERHII CH UGUHGUI SHTE.
Зочин 2020-01-30 202.131.245.243
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргахаар болсон байна.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: 5 хоногийн өмнөх миний таамаг онолоо 2020-01-30 103.26.195.47
МАН Номтойг түдгэлзүүлнэ.ЖДҮ-чдээ яая гэж байхад Номтойгоор цоллуулаад яахав гэж байгаа биз.Чуулган, БХ-ны хуралдаан дээр Номтойг өрөвдсөн дүр эсгээд л түдгэлзүүлчихнэ.Талийгаачийн өмгөөлөгч Батхуяг Шерлок Хольмосийн дүрээр гэмтнийг олчихсон мэт яриад байна лээ.Одоо олон нийт УИХ-ын гишүүд, баячуул шийтгэгдэж л байвал бах нь ханадаг болсон үе. Хууль хяналтынхан олон нийтэд таалагдах гээд энэ залууг хэлмэгдүүлэх вий.Түүнд тал бүрийн шахалт их байна. Өөрөө ч төлөвшөөгүй хүн юм даа. 2020.1.25
Зочин 2020-01-30 202.126.89.132
ОЛНЫ ҮГ ОРТОЙ ГЭЖ ҮГ БИЙ. ТЭР ОЛОН ХЭРЭГ БҮГД ХУДАЛ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. БИДНИЙ БАХ ХАНААД БАЙСАН ЮМ БАЙХГҮЙ. ДАНДАА ЗОДООН ЗОХИОН ХИЙЖ ЯВДАГ НЬ БАТЛАГДЛАА. ЭНЭНД ЗОДУУЛААГҮЙ ЗОХИУЛААГҮЙ ГЭВЭЛ ТА Л БАЙЖ МАГАДГҮЙ. ЖЕНКОГИЙН ХҮҮ, АСАШЁРЮУ, ДЭЛГЭРМӨРӨН ГЭЭД БҮГДИЙГ НЬ ГҮЙЦЭЭГЭЭД ЗОДЧИХСЫН БАЙНА ЛЭЭ ШД. ААВЫГАА Ч ЗОДСОН БАЙХ. ОЛОО а**х Л ДУТУУ БАЙГАА БИЗ. ҮГҮЙ ГЭВЭЛ ШАЛУУЛААД ЦАГААДНА БИЗ. МӨНГӨТЭЙ ХҮН ЯАВАЛ ГЭЖ. ЭНХБАЯР БОЛ ХЭЛМЭГДСЭЭН. УЛС ТӨРИЙН ЗОЛИОС ГЭЖ ТЭРИЙГ Л ХЭЛНЭ. ЭНЭНИЙГ ХЭН УЛС ТӨРЧ ГЭХЭВ
Зочин 2020-01-30 202.179.25.188
Ждүчдээ ингээд явуулахгүй яасан юм? Хүрэлсүхтэй хэрэлдсэн гэж ингэж байгаа юм бол.
Зочин 2020-01-30 182.160.0.195
goyoo goy
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: 5 хололгийн өмнөх миний таамаг онолоо 2020-01-30 103.26.195.47
МАН Номтойг түдгэлзүүлнэ.ЖДҮ-чдээ яая гэж байхад Номтойгоор цоллуулаад яахав гэж байгаа биз.Чуулган, БХ-ны хуралдаан дээр Номтойг өрөвдсөн дүр эсгээд л түдгэлзүүлчихнэ.Талийгаачийн өмгөөлөгч Батхуяг Шерлок Хольмосийн дүрээр гэмтнийг олчихсон мэт яриад байна лээ.Одоо олон нийт УИХ-ын гишүүд, баячуул шийтгэгдэж л байвал бах нь ханадаг болсон үе. Хууль хяналтынхан олон нийтэд таалагдах гээд энэ залууг хэлмэгдүүлэх вий.Түүнд тал бүрийн шахалт их байна. Өөрөө ч төлөвшөөгүй хүн юм даа. 2020.1.25
Зочин 2020-01-30 202.131.245.243
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг огцруулах асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болжээ.
иргэн 2020-01-30 202.179.27.153
МАНАН Ялагджээ,
зочин 2020-01-30 92.240.204.149
НОМТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛВЭЛ АРААС НЬ ЖДҮЧИДИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БОЛОХНЭЭ
Зочин 2020-01-30 202.131.233.214
Бас араас Монгол банкаар өрөө төлүүлсэн, Банкаараа дамжуулж улсын мөнгө идсэн, Кувейтийн тусламжийн мөнгийг туусан гээд …. явах хэрэгтэй
Чоно. 2020-01-30 211.244.233.138
Монголын Парламэнтын түүхэнд ганцхан хүн ингээд ороод ирэхэд – Миний бүрэн эрхийг хасаад өг гэж өргөдлөө өгөөд гарсан юм гэдэг. Тэгээд шүүхээс цагаадсан гэжугаа. Тэр нь Элбэгдорж. Зоотой чонын арьс шүү.
Зочин 2020-01-30 202.21.108.50
ХҮҮК Ч н**ш ЮМ ДАА, ОДОО НОМТ БИЗНЕСЭЭ ХАМГААЛ, ХҮҮКТЭЙ АЛАЛЦ. ХЭН ТЭГЖ ДЭЭРЭМДҮҮЛЖ БАЙДЫН.
зочин 2020-01-30 213.182.200.154
Дорнодчууд тэгээд улс төрд төлөөлөлгүй болох юм уу. Хэлсэн захисан ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байтал дундуур нь тасалдуулчих юм уу
иргзн 2020-01-30 202.179.27.153
Өөрөөсөө л боллоо шүү дээ,
зочин 2020-01-30 92.240.207.58
nomtiin asuudliig huuli huchnii baiguullaga ni shalgah yumaa shalgaad yawah l ajil btal MAN nam yagd iluu zuild sanaa taviad bna ve? heden tugrug oloh gj yawaa ardinha mungiig idej uudag luiwirchidtaigaa tootsoogoo hiih heregtei ted nariigaa ogtsruulach!!!
Зочин 2020-01-30 66.181.178.198
Ардын ам энэ нохороор сор заллаа даа одоо энэ намын бух булхайг илчлэх хэрэгтэй энэ намд маш их юм бий шуу зугээр энэ нохорыг зайлуулаад цэвэр болохгуй бугд хулгайч нар бугдыг нь сайн илчлэх хэрэгтэй шуу номтойбаяраа
zochin 2020-01-30 150.129.142.168
ZA TER AWCH ULDEKH GESEN 28 GISHUUNII NERSIIG ZARLA ,
ЗОЧИН 2020-01-30 202.126.89.239
МАН ЭНЭ НӨХРИЙГ АВЧ ҮЛДЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ АВЧ ҮЛДЭЭД БҮГДЭЭРЭЙ ЗАЙЛЦГАА !!!
Зочин 2020-01-30 66.181.168.199
энэ залуугаар туг тахихнээ
Зочин 2020-01-30 66.181.168.199
тэр санхүүгийн чадамжтай хүмүүс нь төрийн байгууллагад ажилла. гэнэ үү. хэн ч байсан сонгох, сонгогдох эрхтэй шүү. санхүүгийн чадваргүй гэж хэнийг хэлэх вэ? Их мөнгөгүй бол ажил эрхэлж, албан тушаал хашиж болкү юу балай абугай гуай.
batuk 2020-01-30 202.55.188.84
ami neg ntr ged bsan nam yu bolson be. ene JDUchidee hoogooch
Зочин 2020-01-30 202.131.249.67
Энэ их хурал үнэхээр ёс суртхууны хувьд ялзарчээ. Ёс зүйтэй улс оронд бол зөвхөн согтуурч зодоон хийсэн асуудал дээрээ огцрох байлаа. Гэтэл их хурлаар оруулж шийднэ ч гэх шиг. Үнэхээр итгэл үзүүлчихээр гишүүн алга болжээ
хонгор 2020-01-30 202.55.188.89
nomtiin asuudliig huuli huchnii baiguullaga ni shalgah yumaa shalgaad yawah l ajil btal MAN nam yagd iluu zuild sanaa taviad bna ve? heden tugrug oloh gj yawaa ardinha mungiig idej uudag luiwirchidtaigaa tootsoogoo hiih heregtei ted nariigaa ogtsruulach!!!
Зочин 2020-01-30 64.119.24.7
Энэ жилийн сонгууль жинхэнэ жонхуу болох байхаа. Сонгууль явуулах талаар бүгдээрээ жонхуу шиг юм ярьж хууль батлаад байхаар ямар л олги байв гэж.
иргэн 2020-01-30 202.179.27.153
Ард иргэдээсээ юугий нь нууж хаадаг байнаа, Худлаа авч үлдэх л гэж Хаалттай энэ тэр гэж Хуцацгааж байгаа нь ойлгомжтой шүү дээ, МАНАН эРДЭНЭ ЭНХБОЛДООР ТОЛГОЙЛУУЛСАН
МАНАН 2020-01-30 103.111.68.3
ЭНЭ МАНАН-гийн ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ МӨНДӨЛӨӨС ӨӨДТЭЙ САНАА ГАРАХГҮЙ…
зочин 2020-01-30 66.181.188.164
ПҮРЭВДОРЖ ЗӨВ Л ЯРЬСАН БАЙНА