Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа | News.MN

Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа

Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа

Швейцарийн Ленцерхайде хотноо нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 2-нд болох  Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол биатлончид өрсөлдөж байгаа билээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 47 орны тамирчид оролцож байгаагаас хөвгүүдийн 3х7.5км буухиа уралдаанд 25 баг гараанд гарснаас эзэн орон Швейцарийн баг замаас гарч, Монголын баг 21 дүгээр байр эзэлсэн нь биатлончдын бас нэгэн шинэ амжилт байлаа.

Мөн Олон улсын биатлоны холбооны ДАШТ-д Монголын тамирчин Э. Ариунтунгалаг оролцох болзлоо хангалаа. Энэ удаагийн ДАШТ нь 2020 оны хоёрдугаар сарын 13-наас 23-ны өдрүүдэд Италийн Антольц хотноо болно. Биатлоны ДАШТ-нд зөвхөн болзол хангасан тамирчин оролцдог байна.

Монгол Улсаас тус тэмцээнд нийт есөн тамирчин дасгалжуулагч С.Ганболд болон ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Александр Попов нарын удирдлага дор оролцож байна. Тодруулбал, ДАШТ-ий өсвөрийн охидын ангилалд Т.Ариунболд, хөвгүүдийн ангилалд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар өрсөлдөх бол залуучуудын ангилалд эмэгтэйчүүдэд Ч.Бямбасүрэн, М.Должинсүрэн, эрэгтэйчүүдэд Э.Энхсайхан, Б.Далхсүрэн, Б.Тайванбаатар, Б.Гомбоням нар хүч сорих юм.

А.СҮРЭН

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 202.179.31.102

Сайн амжилт шүү дээ. Өөрсдөө юу ч чадахгүй байж олон юм хуцаад байх хэрэггүй. Хэцүү тэсвэр хатуужил шаардсан спорт. Өчнөөн эил оролцож байгаа Солонгос, Япон, Хятад ч сүүлийн байруудад л тогтмол ордог. ОЛон улс орон бүтэн баг гаргаад байдаггүй шүү

Avatar

Зочин 2020-01-30 202.126.89.236

gaihaltai

Avatar

Зочин 2020-01-30 27.123.214.2

А Сүрэн өөрөө сүржин нөхөр юм аа. 24-өөс 21-д орчихоод түүхэн амжилт ч гэнэ үү.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.197

Хэвлэл мэдээллийн нийгмийг эргэлзээтүүлэх байдал нь давамгайлаад байна.

Avatar

Зочин 2020-01-30 64.119.24.19

25-aas 21t. Tuuhend bichigdeh yum baina

Avatar

инбуунаа 2020-01-30 202.126.89.147

25 баг гарсан анх.замаасаа 1 нь гарчээ.24 багаас 21т орлоо.тэгээд түүхэн амжилт ууин

Avatar

Зочин 2020-01-30 103.57.93.169

Магтмаар байгаа бол зүгээр амжилттай оролцлоо гэчээч ядаж. Юун түүхэн амжилт. Ичмээр дамшигууд шүү манайхан

Avatar

Зочин 2020-01-30 202.55.188.41

Юм тэгээс эхэлдэг юм…болж байна амжилт…их гоё спорт шүү дээ…

Avatar

Tr 2020-01-30 64.119.21.200

Медаль аваагүй байж түүх бичлээ энэ тэр гэж бүү тэнэгтээрэйдээ, манайхаан. Уг тэмцээнд орж байгаа нь өөрөө түүх. Европын багуудын өмнө орно гэдэг нь бас нэг түүх юм шүү дээ. Манайд бараг хөгжөөгүй, тэгээд ч мөнгө санхүү ихээхэн шаарддаг төрөл. Уг төрөл нь өөрөө ч хүнддээ тооцогддог. Хэдэн км цанаар гулгаж ирээд амьсгаагаа бүрэн дарж ч амжаагүй байхдаа бай руу буудна. Хэцүү, хэцүү.
Залуучууддаа баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж