Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа

Монгол биатлончид дахин түүхэн шинэ амжилт гаргалаа

Швейцарийн Ленцерхайде хотноо нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 2-нд болох  Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол биатлончид өрсөлдөж байгаа билээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 47 орны тамирчид оролцож байгаагаас хөвгүүдийн 3х7.5км буухиа уралдаанд 25 баг гараанд гарснаас эзэн орон Швейцарийн баг замаас гарч, Монголын баг 21 дүгээр байр эзэлсэн нь биатлончдын бас нэгэн шинэ амжилт байлаа.

Мөн Олон улсын биатлоны холбооны ДАШТ-д Монголын тамирчин Э. Ариунтунгалаг оролцох болзлоо хангалаа. Энэ удаагийн ДАШТ нь 2020 оны хоёрдугаар сарын 13-наас 23-ны өдрүүдэд Италийн Антольц хотноо болно. Биатлоны ДАШТ-нд зөвхөн болзол хангасан тамирчин оролцдог байна.

Монгол Улсаас тус тэмцээнд нийт есөн тамирчин дасгалжуулагч С.Ганболд болон ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Александр Попов нарын удирдлага дор оролцож байна. Тодруулбал, ДАШТ-ий өсвөрийн охидын ангилалд Т.Ариунболд, хөвгүүдийн ангилалд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар өрсөлдөх бол залуучуудын ангилалд эмэгтэйчүүдэд Ч.Бямбасүрэн, М.Должинсүрэн, эрэгтэйчүүдэд Э.Энхсайхан, Б.Далхсүрэн, Б.Тайванбаатар, Б.Гомбоням нар хүч сорих юм.

А.СҮРЭН

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж