Дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

Дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа“Би 2020 сарын хоёрдугаар сарын 2-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. Шинэ коронавирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу. Баг болоод хамтдаа явцгаая” гэжээ.

Тэрбээр мөн “Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно.
Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний🇲🇳🇲🇳🇲🇳 тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, Шинэ вирусийн халдвар авсан Хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.

Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусийн халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя.
Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз” гэжээ.

А.СҮРЭН

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж