Реппер Rokit Bay-ийн гэргий Гавьяат тамирчны шавь болжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Реппер Rokit Bay-ийн гэргий Гавьяат тамирчны шавь болжээ

Авьяаслаг реппер Rokit Bay буюу О.Баярсайханых өнгөрсөн жил бүл нэмж, хосууд өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон билээ. Түүний гэргий С.Ану нь мake мэргэжлийн нүүр будагч, дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм. С.Ануг дуучин П.Баярцэнгэлийн хамт “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэднэ.

Реппер залуугийн гэргий Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгт шавь орж, фитнессээр хичээллэн төрсний дараагаар нэг сар хүрэхгүй хугацаанд таван кг жин хассан байна.

Энэ талаар Гавьяат тамирчин өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Хэвлийгээрээ инээмсэглэе” хөтөлбөрт маань хамрагдан нэг сар хүрэхгүй хугацаанд таван кг жин хасч, хэвлийгээрээ 10 см хассан. Би ердөө л зөв хооллох зөвлөгөө өгч,өөрийн боловсруулсан хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Надад маш олон дайчин шавь нар бий. Би тэднээр үнэхээр бахархдаг. Үүний нэг бол Rokit Bay-ийн гэргий С.Ану юм. Нэг ч өдөр хичээл таслаагүй, үргэлж нэмэлт цаг гарган бэлтгэл хийж, өөрийгөө дайчилан8 өөрөө өөрийгөө ялсан ухаантай, хөөрхөн ааштай, үзэсгэлэнтэй чамдаа амжилт хүсье. Дайчин байна гэдэг үргэлж нэг алхам илүү байх боломж юм” хэмээн бичжээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж