Шинэ коронавирусийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан иргэдийн дунд томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хааж, хүнсний хомсдол үүсэх нь гэсэн цуурхал, болгоомжлол үүсч, гурил, будаа, талх, нарийн боов зэргийг нөөцлөхөөр их хэмжээгээр худалдан авч, дэлгүүрийн лангууг хоосолж, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж байна.
Өнөөдөр хүн амыг эрүүл, чанартай хүнсээр 84 жилийн турш хангаж ирсэн Монгол Улсын хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК түүхий эд материалын хангалттай нөөцтэй байгаа бөгөөд үйлдвэрлэлээ хэвийн явуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тус компани бүтээгдэхүүний үнийн хувьд тогтвортой барих бодлого хэрэгжүүлээд зогсохгүй, харин ч цагаан сарын бэлгийн бүтээгдэхүүнүүд, “Угалз” хэвийн боов болон гол нэрийн зарим бүтээгдэхүүн дээрээ хоёрдугаар сарын 6-ныг дуустал хямдрал, урамшуулалтай хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа дуулгалаа. Худалдан авагч нартаа хандан талх, нарийн боовыг яаран сандран их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй харин ч буруу нөхцөлд хадгалснаар хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүлэв.
Зочин 2020-01-30 150.129.143.68
За наад г*** чин худлаа яавуулга ..
Зочин 2020-01-30 185.207.139.2
Талхчихэр лав юм хийхээ байсан уу? мэдэгдэлч алга бараа бүтээгдэхүүн нь ч худалдаанд алга
Zochin 2020-01-30 124.158.95.139
Tanai b*** amt chanar hev zagbar gej abah ym bhgui hudlaa reklam sugalaanaas tsaashgui chanargui boovtoi
иргэн 2020-01-30 66.181.182.63
Яг үнэнийг хэллээ
Зочин 2020-01-30 103.26.195.47
Танай үйлдвэрийн боовны зах нь дундаа түүхий байдаг шүү.
Монгол хүн 2020-01-30 202.21.100.210
Хотжих сэтгэхүй төлөвшөөгүй. Уулын мухарт ганцаар алиа хоохойлж амьдардаг сэтгэхүйтэй миний ард түмэн мандтугай.
asd 2020-01-30 66.181.167.191
Mongol yalna !!
NoThanks 2020-01-30 202.131.229.146
Tsagaan sar hiihgui
Зочин 2020-01-30 103.26.193.51
Цагаан сар хийхгүй гэж өмхий амлаад яахав харин цомхон гэр бүлийн хүрээнд хийж л таарна .Монголд нэг л удаа цагаан сар хийхгүй өнжсөн жил бий
Зочин 2020-01-30 202.9.46.224
сайн б.на.амжилт.хямдралаа 2-р сарын20 хүртэл болохгүй юу???
Зочин 2020-01-30 202.21.100.164
Bodoj baigaad margash hariuga helie..