ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хар тамхи хадгалсан болон контрабандын хэрэгт холбогдож, 7.5 жилийн хорих ял сонссон Израилийн иргэн Иссахар Наамуг өршөөх тушаал буулгав. Түүнийг 2019 оны дөрөвдүгээр сард Шереметьево нисэх онгоцны буудалд гашиш хэмээх нэр төрлийн 9.6 грамм хар тамхитай явж байхад нь илрүүлсэн билээ.
Иссахар Нааму нь 1993 онд төрсөн, 2019 оны аравдугаар сарын 11-нд шүүхээс 7.5 жилийн хорих ял сонсож, улмаар 2020 оны нэгдүгээр сарын 26 -нд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд өршөөх тухай захидал бичиж байсан ажээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ