Европын холбооны парламентийн ээлжит хуралдаанаар Их Британийг тус холбооноос гаргах асуудлыг эцэслэн хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 621 нь Их Британийг Европын холбооноос гаргахыг дэмжсэн тул тус улс нэгдүгээр сарын 31 гэхэд Европын холбоог орхисон байх ёстой ажээ. Иймээс өнөөдөр /2020.01.30/ Брекситтэй холбоотой албан ёсны бүртгэлийг хийж дуусгахаар болжээ.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ