Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү? | News.MN

Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү?

Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү?

Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү?

2020 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг танилцуулж, улсын хэмжээнд томоохон дуулиан тарьж, хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг зээлтэй хэдэн ахмадууд нь дэмжиж, зээлгүй хэд нь гомдлоод өнгөрсөн. Эдийн засагчид ч Ерөнхийлөгчийн шийдвэрийг буруушааж байв.

Гэхдээ тэрбээр олон нийт, мэргэжлийн шинжээчид, судлаачдын санаа бодолыг үл тоон, УИХ-ын чуулганы хуралдаанаар маш шуурхай хэлэлцүүлэн, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг батлуулаад амжсан.

Нийгмийн даатгалын сан олон жил алдагдалтай явж ирсэн, улсын төсөв хоёр их наядын алдагдалтай баталчихсан байгаа энэ үед тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ гэдгээ ноён Х.Баттулга ам бардав хэлж байсан удаатай.

Харамсалтай нь, энэ асуудлыг Салхитын мөнгөний орд битгий хэл, банканд буй хөрөнгөөр эхний ээлжинд шийдэхээр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр /2020.01.29/ дуулгав.

Тэрбээр "хоёрдугаар сарын 3 буюу Даваа гаригаас тэтгэврийн зээлтэй иргэд бүтэн тэтгэврээ авна. Зээлийн хасалт хийхгүй. Нэгдүгээр сард хийсэн хасалтыг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгоно. Санхүүжилтийн эх үүсвэрийг Монголбанк болон арилжааны банкуудтай санамж бичигт гарын үсэг зурах замаар шийднэ" гэв.

Мөн тэрбээр Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ болон нөөцийг нь шинэчлэн тогтоож, улмаар "Эрдэнэс Монгол" компани “Эрдэнэс бонд” гаргах замаар санхүүжилт босгож, тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгийг гаргах байсан ч "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн зарим гишүүд ажлаа хүлээлгэн өгсөн, оронд нь өөр хүн томилох асуудал үүссэн гэдгийг хэлэв.

Хэрвээ "Эрдэнэс Монгол" компани ТУЗ-ийн гишүүдээ нөхөн томилж, Салхитын мөнгөний ордны ТЭЗҮ болон нөөцийг шинэчлэн тогтоож, дараагаар нь “Эрдэнэс” бонд гарган арилжаалж, банкуудын мөнгийг төлөх гэнэ. Энэ асуудал бичиг баримт бүрдүүлэх гээд нэлээн ярвигтай тул хоёрдугаар сарын 3-н гэхэд зохицуулж амжихгүй. Нэгэнт УИХ шийдвэр гаргасан тул хоёрдугаар сараас хуулийг яаралтай хэрэгжүүлж эхэлж байна. Банкуудаас гарсан хөрөнгийг Эрдэнэс бондыг арилжаалах замаар шийднэ. Энэ асуудлыг цагаан сар гэхэд шийдчихнэ гэсэн тайлбарыг хийж байсан юм.

Үнэндээ банкуудад өөрийн гэсэн хөрөнгө гэж үгүй. Тэд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг иргэдэд зээлэх замаар хадгаламжийн хүү, зээлийн хүү дээр тоглолт хийж ашгаа олдог байгууллага. Гэхдээ тэтгэврийн зээлийг тэглэхэд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг зарцуулах уу гэдэг нь өнөөдөр асуудлын гол бай болж байна. Үр хүүхэд, гэр бүл, өөрөөсөө ч харамлан байж хуримтлуулсан хөрөнгийг маань ирээдүйд авах ёстой байсан тэтгэврээ урьдчилаад авчихсан ахмадуудын тэтгэврийг тэглэхэд зарцуулах уу. Эргээд төлчихнө гэж байгаа боловч Салхитын мөнгөний орд хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ? Эрдэнэс бондыг банкууд аваад тэдэнд ашигтай байх уу.

Үнэндээ мэргэжлийн судлаачдын тайлбарлаж буйгаар, Салхитын мөнгөний ордын нөөц тэтгэврийн зээлийг тэглэх хэмжээнд хүрэхгүй гэдгийг сануулсаар байгаа билээ. Тэгээд ч өнөөдөр дэлхийн зах зээл дээр мөнгө хэмээх металл хямдхандаа тооцогдож байна

Өөрөөсөө ч харамлан байж, ирээдүйдээ хуримтлуулж байгаа мөнгийг минь хэн нэгний зээлийг тэглэхэд бүү зарцуулаасай. Арай ядан хуримтлалтай, хуримлалын зуршилтай болж буй ард түмний итгэлийг хөсөрдүүлж, хуримтлал гэх зүйлд итгэл адрахад бүү хүргээсэй. Хуримтлалтай иргэдийг бий болгох гэж Монгол Улс сүүлийн хэдэн жил хичээлээ гэдгийг бодоорой.

Тэтгэврийн зээлийг тэглэх сургаар хадгаламж эзэмшигчид хадгаламжаа татвал банкууд дампуурна. Банк дампуурвал эдийн засагт эрсдэл учирна. Эргээд энэ нь олон банкыг дампуурал руу хөтөлж, санхүүгийн зах зээлээ элгээр нь хэвтүүлэх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.195

Энэ төр засаг ийм харалган байсны горыг ард түмэн л илүү үүрэх байх даа, яана даа.

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.195

Өрөө тэглүүлсэндээ баясаж байтал чинь нөгөө айхтар ханиад хатгаа тусаад бөндийгөөд өгвөл өр тэглэсний ашиг гарах уу? Хугацаа нь дууссан төмрийн сэг, хятдаас дарсан хэнд ч хэрэггүй хог н**ш болгосон хэдэн хүүхэд чинь баярлаад үлдэх байх даа, хатуу хэлэхэд. Ийм төр засагтайдаа би харамсаж байна, надад итгэл алга, би айж байна, сандарч байна аа

Avatar

Зочин 2020-01-30 66.181.178.195

Зээл авсан аваагүйгээр ялгаварлан гадуурхаж дурандаа өр тавьсан хэсэг бусаг хөгшдийн өр хүчээр тэглэж байгаа нь лав энэ улсаа бодсон ажил биш ээ, хайран 770 тэрбум. Илүүдээ гарсан наад мөнгөөрөө нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, эм тариа, тоног төхөөрөмж, урвалж уусмалаа авбал дээр байсымаа, наад амиа бодсон харалган шийдвэр чинь хэдэн хөгшдийг талцуулан хэрэлдүүлсэн, улсын эдийн засгийг унагасан шийд дээ, ханиад хатгаагаар жилд 400 илүү иргэнээ бурхан болгочоод хээв нэг байхаасаа ичээж, өрөө тэг

Avatar

Зочин 2020-01-30 66.181.176.201

akhmadaa uruvduuch genuu zeel avsan ni hojood avagui ni hohirood uldej bgaag yu gej oilgohuu

Avatar

Зочин 2020-01-30 103.229.121.42

Банкууд хоосон цаас нь дээр байгаа хэр үр ашиг хэзээ өгөх нь баталггаагүй Салхитын орд хэмээх хий хоосон зүйл гаргаж ирчихээд одоо мөнгө санхүүгээ яаж хаанаас гаргах гээд байгаа сүгнүүд вэ
Занданшатар УИХ р яаран баталгаажуулсанаар хариуцлагаа хүлээн шүү.

Avatar

Зочин 2020-01-30 150.129.141.80

Хэзээ ч Монголын шулаачин банкнууд дампуурахгүй. Зүгээр л тэд ард иргэдийн толгойг угааж бгаа. Бид яаж зээл зээлийн хүүг төлж банкинд шулуулж бгааг бүгд мэднэ дээ

Avatar

Зочин 2020-01-30 66.181.168.8

Ёстой эргүү Ерөнхийлөгч, улс төрчид юм даа, улс орноо ингэж сүйрүүлж байдаг

Avatar

Зочин 2020-01-30 124.158.109.140

AN-iin darga Erdeni zeeliin ur teglekh daalgavriig Ardchilsan Namaasaa Batutulgad ugson. Baruunii chigleliin AN zuunii chigleliin nam shig mungo taraakh sanaliig xoyor udaa sanaachilsan…Tulovshoogui nam …

Avatar

Зочин 2020-01-30 107.77.173.44

женко гэдэг хүн яаж ийгээд л Монгол улсыг,Монголчууд биднийгээ хорлоод байж чаддаг л хүн дээ….

Avatar

зочин 2020-01-30 64.119.26.195

Тэтгэвэрийн зээл тэглэнэ гэсэн энэ дурацкий шийдвэрээ
зориг гаргаад цуцалбал яасийн.

Avatar

Зочин 2020-01-30 64.119.24.7

Хэдэн арилжааны банкаа өрөнд унагах ажлыг Баттулга эхлүүлэв ээ хөөрхий . Яана даа эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй ийм юмнуудыг толгой дээрээ гаргачихаад сууж байдаг.

Avatar

жавзаа 2020-01-30 66.181.161.99

Банкууд тэр бондыг нь худалдаж авахгүй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-30 202.9.46.219

БИТГИЙ СОЛИОТОЙ ЮМ БИЧЭЭД ҮЙМҮҮЛЭЭД БАЙ

Avatar

Зочин 2020-01-30 182.160.2.88

Салхитын ордны мөнгөөр зээлийг тэглэх, иргэдийн хадгаламжын мөнгөөр тэглэх, бизнесийнхны мөнгөөр төлөх …… ямарч ялгаагүй. Зээл аваагүй хүнээс аваад зээл авсан хүний зээлийг дарж байгаа юм. Төрийн мөнгө гэж ерөөсөө байхгүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Ийм энгийн зүйлийг ойлгооч.

Avatar

зочин 2020-01-30 66.181.177.53

тийм.санал нэгбна.

Avatar

зочин 2020-01-30 66.181.181.241

Банкны мөнгө чинь хэдхэн хүний мөнгө байдаг гэсэн биз дээ. Ерөнхий сайдаасаа эхлээд тэр бумтангууд тэд нар тийм юм хийлгэх үү. Чинзориг сайд нэг л учраа олохгүй мэдээлэл өгөөд сандраад байна даа.

Avatar

Мй 2020-01-30 103.9.90.130

Ийм мулгуу, бүтэхгүй юм баталж байдаг, энэ малуудыг яанаа,

Avatar

ТӨЛНӨ ГЭЖ ЗЭЭЛ АВСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ 2020-01-30 202.179.26.10

ЗЭЭЛ АВСАН ХҮМҮҮСЭЭР НЬ ЗЭЭЛИЙГ НЬ ТӨЛҮҮЛЭЭЧ ЭЭ. ДАРАМТТАЙ ЮМ БЭ

Avatar

Зочин 2020-01-30 202.21.100.210

17 чингэлэг спирт, түүний бичлэг алга болсон төмөр замд алга болсон 250 сая долларын асуудал гээд хамгийн болж бүтэхгүй нөхрийг ерөнхийлөгчөөр сонгосон ард түмэн буруутай одоо хэлэх үг алга 2020 онд УИХ-н гишүүд нь хүчин хүн амины хэрэг ЖДУ хулгай гээд хорвоогийн булай бүхэн шингэсэн МАН-г түүнийн тавцангаас зайлуулж зайлуулж ял шийтгэлийн өгөх цаг ирсэн

Avatar

zochin 2020-01-30 202.21.107.105

bitgii hudal yum bicheed bai heden ahmaduudad b** ataarh oorsdoo udahgui araas ni orj irne neeh hogshrohgui yum shig eronhiilogchdoo bayrlalaa

Avatar

Зочин 2020-01-30 203.217.139.225

Тэнэг шийдвэр гаргасан хуйхнууд л хариуцна.

Avatar

Иргэн 2020-01-30 203.217.139.225

х****а муу хулгайчууд

Avatar

Зочин 2020-01-30 122.201.23.75

novshiin teneg erunhiilogch um daa, bo doj hiij bgaan ni hulgaich zantai

Avatar

Зочин 2020-01-30 103.9.90.50

АРАЙ ШҮЙГ БАЙЛГҮЙ ИРГЭДИЙН ХУВИЙН ӨМЧИНД ХАЛДСАН ҮЙЛДДЭЛ БОЛНО ШҮҮ.

Avatar

Иргэд 2020-01-30 103.212.116.148

Хэдэн ахмадаа өрөвдөөч ! Нэг хэсэг нь ч гэсэн хүнд байдлаас гараг л дээ ! Чинзориг хадгаламжийн мөнгөөр хаах асуудал ерөөсөө яриагүй ! Тэтгэврийн зээлийнх нь оронд арилжааны банкуудад бонд худалдах замаар асуудлыг шийдсэн гэж л монгол хэлээр ярьсан.
Ойлгож байж асуудалд хандааач !

Avatar

Зочин 2020-01-30 202.131.242.254

Бонд гэдэг чинь өрийн бичиг. ЗГ-аас банкуудад бонд худалдана гэдэг нь ЗГ-аас өрийн бичиг гаргаж, банкуудаас зээл авна гэсэн үг. Банк өрийн бичгийг нь худалдаж авахдаа хадгаламжийн мөнгөөр авдаг. Банкны мөнгө гэдэг чинь тэнд мөнгөө хадгалуулсан иргэдийн хадгаламжийн мөнгө. Нэг ёсондоо иргэдийн хадгаламжийн мөнгийг ЗГ зээлж аваад тэтгэврийн зээлийг хаана гэсэн үг. Логик нь зөв.

Avatar

Зочин 2020-01-30 202.21.117.194

Өөрөө л ойлгохгүй бна даа. Банк өрийн бичгийг худалдан авахдаа иргэдийн хадгаламжаар л авна шүү дээ хө. Төр өрөө төлж чадахгүй бол банкыг дампууруулахад юухан байхав.

Avatar

Зочин 2020-01-30 122.201.23.75

hutsdag haltar ve, b**s sheesee zogtsuulaad hedeh tugurguu hvrgeed amidarch chadahgvi novshnuudiig yug ni uruvddiin!! harin zeel abaagvi ahmaduudaa bayarlalaa

Avatar

Зочин 2020-01-30 107.77.173.44

Молом оо…чи үх-вэл таарна шүү….

Avatar

уншигч 2020-01-30 66.181.169.116

арай ч үгүй байлгүй дээ

Avatar

Зочин 2020-01-30 202.179.31.82

8-р ангийн, цэргийн бага даргын хэмжээний боловсролтой, хадгаламж банкний 14 тэрбумаар тоглосон хэрэг, 17 чингэлэг спирт гэх мэт зүйлд нэр холбогдож явсан гурван хүн шийдээд түүнийг нь МАН ын мангаруудаар дүүрсэн УИХ ЗГ ньбаталсан энэ тэнэг шийдвэр монголыг ч нэг корооноогс илүү хороох байхаа.

Avatar

Зочин 2020-01-30 202.126.89.201

Тэтгэврийн санг бүрэн шинэчлэх хэрэгтэй , ингэж гал унтраах маягаар удаан явахгүй ш дээ

Avatar

1 2020-01-30 202.131.245.6

yu medej ingej bichij chadaj baina aa. yasan gj bank hariltsagchiinhaa hadgalamjaar zeel toluuldegiin. bichij bga zuilee sain sudalj baigaad bicheech. bichih yum oldohgui amniihaa pyangaar burj bh yum.

Avatar

erguunuud 2020-01-30 202.131.251.130

odoogoor 1 bank dampuursan, 2 dahi n udahgui dampuurah gej bna, odoo negmoson buh bankaa dampuuruulah n dee. humuus hadgalamjaa tataj ehlene shuu dee malnuud aa.

Avatar

Зочин 2020-01-30 192.82.68.62

Ийм тэнэг шийдвэр гаргачихаад ямар нүүрээр Норвегид айлчлал хийгээд инээгээд явж байна?? Өмнөөс нь ичиж үхмээр дамшиг юмаа!!!

Avatar

би 2020-01-30 202.9.46.7

Хэдийгээр хадгаламж ч гэмэн з/з эрх нь банканд байгаа, эргэж нөхөгдөх тул логик муутай зүйл бичжээ, хөөрхий

Avatar

зочин 2020-01-30 202.9.47.21

Пөөх … Банкнаас мөнгөө аваад гудсан доороо хадгалхаас өөр зам үлдсэнгүй шив дэ .. яаравчлах хэрэгтэй болохнээ .

Avatar

Зочин 2020-01-30 150.129.141.234

Мэдлэг боловсрол хүнд хэрэгтэы Боловсролгүй хоосон толгойт еранхийлөгё

Avatar

өөөө 2020-01-30 203.91.112.242

ер нь бол ямар үндэслэл тооцоогүй гарсан шийдвэр ПОПУЛИСТ ууд далд ороосой, төрийн толгойноос хурдан зайлаасай

Avatar

зочин 2020-01-30 192.82.70.5

тэгж тэнэглэж эдийн засаг самарж болохгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж