Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү?

Иргэдийн хадгаламжаар тэтгэврийн зээл тэглэх үү?

2020 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг танилцуулж, улсын хэмжээнд томоохон дуулиан тарьж, хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг зээлтэй хэдэн ахмадууд нь дэмжиж, зээлгүй хэд нь гомдлоод өнгөрсөн. Эдийн засагчид ч Ерөнхийлөгчийн шийдвэрийг буруушааж байв.

Гэхдээ тэрбээр олон нийт, мэргэжлийн шинжээчид, судлаачдын санаа бодолыг үл тоон, УИХ-ын чуулганы хуралдаанаар маш шуурхай хэлэлцүүлэн, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг батлуулаад амжсан.

Нийгмийн даатгалын сан олон жил алдагдалтай явж ирсэн, улсын төсөв хоёр их наядын алдагдалтай баталчихсан байгаа энэ үед тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ гэдгээ ноён Х.Баттулга ам бардав хэлж байсан удаатай.

Харамсалтай нь, энэ асуудлыг Салхитын мөнгөний орд битгий хэл, банканд буй хөрөнгөөр эхний ээлжинд шийдэхээр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр /2020.01.29/ дуулгав.

Тэрбээр "хоёрдугаар сарын 3 буюу Даваа гаригаас тэтгэврийн зээлтэй иргэд бүтэн тэтгэврээ авна. Зээлийн хасалт хийхгүй. Нэгдүгээр сард хийсэн хасалтыг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгоно. Санхүүжилтийн эх үүсвэрийг Монголбанк болон арилжааны банкуудтай санамж бичигт гарын үсэг зурах замаар шийднэ" гэв.

Мөн тэрбээр Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ болон нөөцийг нь шинэчлэн тогтоож, улмаар "Эрдэнэс Монгол" компани “Эрдэнэс бонд” гаргах замаар санхүүжилт босгож, тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгийг гаргах байсан ч "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн зарим гишүүд ажлаа хүлээлгэн өгсөн, оронд нь өөр хүн томилох асуудал үүссэн гэдгийг хэлэв.

Хэрвээ "Эрдэнэс Монгол" компани ТУЗ-ийн гишүүдээ нөхөн томилж, Салхитын мөнгөний ордны ТЭЗҮ болон нөөцийг шинэчлэн тогтоож, дараагаар нь “Эрдэнэс” бонд гарган арилжаалж, банкуудын мөнгийг төлөх гэнэ. Энэ асуудал бичиг баримт бүрдүүлэх гээд нэлээн ярвигтай тул хоёрдугаар сарын 3-н гэхэд зохицуулж амжихгүй. Нэгэнт УИХ шийдвэр гаргасан тул хоёрдугаар сараас хуулийг яаралтай хэрэгжүүлж эхэлж байна. Банкуудаас гарсан хөрөнгийг Эрдэнэс бондыг арилжаалах замаар шийднэ. Энэ асуудлыг цагаан сар гэхэд шийдчихнэ гэсэн тайлбарыг хийж байсан юм.

Үнэндээ банкуудад өөрийн гэсэн хөрөнгө гэж үгүй. Тэд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг иргэдэд зээлэх замаар хадгаламжийн хүү, зээлийн хүү дээр тоглолт хийж ашгаа олдог байгууллага. Гэхдээ тэтгэврийн зээлийг тэглэхэд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг зарцуулах уу гэдэг нь өнөөдөр асуудлын гол бай болж байна. Үр хүүхэд, гэр бүл, өөрөөсөө ч харамлан байж хуримтлуулсан хөрөнгийг маань ирээдүйд авах ёстой байсан тэтгэврээ урьдчилаад авчихсан ахмадуудын тэтгэврийг тэглэхэд зарцуулах уу. Эргээд төлчихнө гэж байгаа боловч Салхитын мөнгөний орд хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ? Эрдэнэс бондыг банкууд аваад тэдэнд ашигтай байх уу.

Үнэндээ мэргэжлийн судлаачдын тайлбарлаж буйгаар, Салхитын мөнгөний ордын нөөц тэтгэврийн зээлийг тэглэх хэмжээнд хүрэхгүй гэдгийг сануулсаар байгаа билээ. Тэгээд ч өнөөдөр дэлхийн зах зээл дээр мөнгө хэмээх металл хямдхандаа тооцогдож байна

Өөрөөсөө ч харамлан байж, ирээдүйдээ хуримтлуулж байгаа мөнгийг минь хэн нэгний зээлийг тэглэхэд бүү зарцуулаасай. Арай ядан хуримтлалтай, хуримлалын зуршилтай болж буй ард түмний итгэлийг хөсөрдүүлж, хуримтлал гэх зүйлд итгэл адрахад бүү хүргээсэй. Хуримтлалтай иргэдийг бий болгох гэж Монгол Улс сүүлийн хэдэн жил хичээлээ гэдгийг бодоорой.

Тэтгэврийн зээлийг тэглэх сургаар хадгаламж эзэмшигчид хадгаламжаа татвал банкууд дампуурна. Банк дампуурвал эдийн засагт эрсдэл учирна. Эргээд энэ нь олон банкыг дампуурал руу хөтөлж, санхүүгийн зах зээлээ элгээр нь хэвтүүлэх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж