Дэлхий коронавирусийн нууцыг мэдэх олон сорилттой тулгарлаа | News.MN

Дэлхий коронавирусийн нууцыг мэдэх олон сорилттой тулгарлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

Дэлхий коронавирусийн нууцыг мэдэх олон сорилттой тулгарлаа

Дэлхий коронавирусийн нууцыг мэдэх олон сорилттой тулгарлаа

БНХАУ-ын Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард анх илэрсэн шинэ коронавирус өдгөө маш богино хугацаанд дэлхийг түгшээсэн асуудал болжээ.

Шинэ вирусийн хурдацтай тархалтыг зогсоохын тулд БНХАУ хөл хорио тогтоож, бусад улс орнууд аль болох иргэдээ Ухань хотоос татаж авахыг эрмэлзэж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрт шилдгийн шилдэг эмч нар ажиллаж, эрдэмтэд эрчимтэй судалгаа хийн зөв эм, эмчилгээ, вакцин гаргаж авахаар цаг хугацаатай уралдаж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д гэхэд 170 хүн нас барж, 7000 халдвар бүртгэгдэж, 2003 оны САРС вирусийн халдварын тоог гүйцээд байна. Хамгийн сүүлд буюу Төвдөд шинэ тохиолдол бүртгэгдсэн нь вирус хил хүрээгээр хязгаарлагдахаа болин, хяналтандаа авахад улам ярвигтай болсныг харууллаа.

Шинэ вирус БНХАУ-аас гадна 18 оронд тархаж, 91 хүнд халдварлаад байгаа билээ. Гадаад орнуудад илэрч байгаа вирусийн тохиолдлууд ихэнх нь Ухань хоттой шууд холбоотой байгаа ч өчигдөр Германд бүртгэгдсэн нэгэн өвчтөн БНХАУ-д зорчиж байгаагүй гэжээ. Үүнээс бид шинэ вирус хүнээс хүнд хэрхэн халдварлаж байгааг ойлгож болох юм.

АНУ болон Япон улсууд Ухань хотоос аль хэдийн зарим иргэдээ татаж аваад байгаа ба Австрали, Франц, Энэтхэг, БНСУ, Их Британи, Монгол зэрэг улсууд Ухань хотоос иргэдээ татаж авах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа билээ.

Шинэ вирустай дэлхий хэрхэн тэмцэж байна вэ?

БНХАУ

ДЭМБ-ын ерөнхий захирал доктор Тедрос Адханом Гебрейюсус нэгдүгээр сарын 28-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Тийнхүү тэд новел коронавирус 2019 (2019-nCoV)-ын дэгдэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээ хуваалцан, тархалтыг аль болох түргэн хяналтандаа авахаа дахин амлав.

Доктор Тедростой хамт ДЭМБ-ын бүсийн захирал доктор Такеши Касай, ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал доктор Майк Райан нар төрийн зөвлөлийн дарга, гадаад хэргийн сайд Ван И, эрүүл мэндийн сайд Ма Шяовэй нартай уулзжээ.

Тийнхүү БНХАУ-ын эрүүл мэндийн үндэсний комисс нь Хятадын нийтийн эрүүл мэндийг батлан хамгаалах чадвар, өвчний дэгдэлтийг хязгаарлах, зохицуулах нөөц бололцоог танилцуулав. Улмаар хэлэлцүүлэгт Ухань хотын урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх сэдэв дээр төвлөрч, бусад хот, мужийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вирусийн халдварын талаар цаашид шаргуу судалгаа хийх, цаашид шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй хуваалцах, БНХАУ-ын зүгээс ДЭМБ-д биологийн материалуудаа хуваалцан тасралгүй хамтран ажиллах тухай сэдвээр үргэлжлэв. Ийнхүү ярилцсан сэдвүүд болон цаашдын хамтын ажиллагаа нь шинэ вирусийн тухай шинжлэх ухааны ойлголтыг дээшлүүлэн, эм, эмчилгээ, вакцин зэргийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Цаашлаад хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр вирусын тухай бүх мэдээллийг дэлхийд цаг алдалгүй тайлагнах, арга хэмжээ авахад чиглэсэн үйл ажиллагаа хийн, хамтран ажиллахаар ДЭМБ-ын олон улсын мэргэжлийн баг аль болох түргэн БНХАУ-д ирж ажиллахаар тохиролцжээ.

Доктор Тедрос "Вирусийн тархалтыг Хятадад болон дэлхийн хэмжээнд зогсоох нь бидний үйл ажиллагааны тэргүүн зорилго болоод байна. БНХАУ вирусийн дэгдэлтийг төр засгийн хүрээнд авч хэлэлцэн, хяналтандаа авч, цаашлаад бүх мэдээллийг, ялангуяа вирусын генетик дарааллыг хуваалцаж буй явдалд гүн талархал илэрхийлж байна. ДЭМБ вирусыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар засгийн газартай нягт холбоотой ажилласаар байх болно. ДЭМБ Хятадын болон бусад орны нийт хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд зогсохын тулд бүх улстай хамтран ажиллана" хэмээн мэдэгджээ.

ДЭМБ ийнхүү БНХАУ-ын түргэн шуурхай ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, вирусын эсрэг авч буй арга хэмжээг өндрөөр үнэлжээ. Гэвч вирусийн тухай мэдэх шаардлагатай олон зүйл нууц хэвээр байна. Жишээ нь өвчний жинхэнэ эх үүсвэр, Хятад оронд хэр зэрэг тархсан зэрэг нь одоо хэр нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Иймд өвчний тухай ойлголт өдгөө хязгаарлагдмал байна. Өнөөг хүртэл халдвар авагсдын биеийн байдал харьцангуй хөнгөн буюу өвчтөнүүдийн ердөө 20 хувийнх нь биеийн байдал хүнд байгаа билээ. БНХАУ болон ДЭМБ-ын мэдээлж буй тоо баримтууд, ялангуяа Хятадаас гадуурх халдваруудын тоо эрчимтэй өсч байгаа учир бусад улс орнууд ч өвчний талаар илүү сайн ойлголттой болох шаардлагатай байна.

ДЭМБ нөхцөл байдлыг тасралтгүй хянаж байгаа бөгөөд Ерөнхий захирал шаардлагатай тохиолдолд түргэн хугацаанд олон улсын эрүүл мэндийн журам(2005)-ын онцгой комиссыг нэгтгэх боломжтой гэнэ.

ХОНГКОНГ

Улстөрчид болон ард иргэдийн зүгээс засгийн газрыг эдийн засгийн нөлөөлөл, улстөрийн болзошгүй аюултай шийдвэрүүд, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-тай залгаа орших хилээ хаахыг шаардсаар байна. Ялангуяа эмнэлгийн ажилчид болон үйлдвэрчний эвлэл засгийн газар эх газрын хилийг хаахгүй бол ажил хаялт зарлана хэмээн сүрдүүлж байсан юм.

Хонгконг Бээжингийн хараанд байдаг ч "Нэг улс, хоёр систем" бодлогын хүрээнд Хонгконг өөрийн хилээ зохицуулах бүрэн эрхтэй байдаг билээ.

Алдарт бизнесмэн, либерал намын хүндэт дарга Жэймс Тиен Хонгконг, Хятадын хилийг нэг сарын хугацаагаар эхлэн хаах талаар анхаарч үзэхийг уриалжээ.

Харин Хонгконгийн удирдагч Кэрри Лам мягмар гарагт вирустай тэмцэх төлөвлөгөөгөө зарласан юм. Ийнхүү хилээр зорчдог хурдны галт тэрэг, гатлага онгоц зэргийг пүрэв гарагаас эхлэн зогсоохоор болсны Хонгконгийн удирдагч Кэрри Лам мэдэгджээ. Мөн үүнээс гадна Хонгконг, БНХАУ хооронд нислэг хоёр дахин багасч, эх газраас Хонгконгруу зорчих зөвшөөрөл олгохыг болиулжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар ийнхүү Хонгконг, БНХАУ хооронд хүмүүсийн урсгалыг хязгаарлах нь бусад улсын тархалтад ч хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой гэнэ.

АВСТРАЛИ

Австрали улс Ухань хотоос 600 иргэнээ татан, эх газраасаа хол зул сарын арлууд дээр карентилахаар зорьж байна. Мөн Австрали иргэдийг буцаан татахад Шинэ Зеланд хамтарч өөрсдийн 53 иргэнийг хамт татахаар төлөвлөж байна. Гэвч тус арал шилжин ирэгсдэд хангалттай юу, арал дээрх оршин суугчдыг яах вэ, өвчин илэрвэл арлын эмнэлгүүд бэлэн үү гэх зэрэг асуудлууд маргаантай хэвээр байгаа гэнэ.

Мөн хорио цээр тогтоохоос өмнө БНХАУ-ын эмэгтэй хөл бөмбөгийн баг Австралид тоглохоор ирээд байсан ба аюулгүй байдлын үүднээс тоглогч, ажилтан нийлсэн 32 Хятад иргэнийг хоёрдугаар сарын таван хүртэл зочид буудалд нь аюулгүй байлгахаар болсон байна.

Мөн Австралийн эрдэмтэд шаргуу ажилласаар коронавирусийг Хятадаас гадна лабораторид анх удаа гарган авч, "чухал нээлт" хийсэн байна. Шинэ нээлт дээр ДЭМБ-тай хамтран ажилласнаар вирусийн эсрэг тохирсон эмчилгээг олох найдвар төрж байгаа аж. БНХАУ-ын эрдэмтэд өмнө нь вирусийг лабораторийн нөхцөлд гарган авсан ч вирусийг биш, зөвхөн геномын дарааллыг нь л ДЭМБ-д хуваалцсан аж.

Австралийн тусгай лабораторийн судлаачид халдвар авсан өвчтөнөөс вирусийн дээжийг нэгдүгээр сарын 24-нд авч хуулбарласан байна. Судалгааны багийн доктор Майк Каттон "Бид ийм тохиолдолд эртнээс төлөвлөгөө, бэлтгэлтэй байсан. Тиймээс энэ удаад бид ийнхүү шаргуу ажиллаж чадлаа" хэмээн ярьжээ.

Вирусийн хуулбарыг гарган авснаар тус судалгааны материал дээр эм болон бодисуудыг туршин, вирусийн хариу үйлдлийг судлах замаар тохирсон эмчилгээг олох боломжтой юм.

Мөн судалгааны үндсэн дээр өвчний эрт үе буюу шинж тэмдэг илрэхээс өмнө вирусийг илрүүлж, оношлох боломжтой болж байгаа аж. БНХАУ-ын мэдээлснээр, коронавирус энгийн ханиад шиг 2-10 хоногийн далд үедээ халдварлах чадвартай учир ийнхүү эрт илрүүлэх нь маш чухал юм.

ОХУ

Аюулт өвчин олон оронд тархаад байгаа ч одоогийн байдлаар ОХУ-д бүртгэгдээгүй хэвээр байна. Ерөнхий сайд Михаил Мишустин Оросын аюулгүй байдлын хяналтын газарт коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар лхагва гарагт үндэсний төлөвлөгөө боловсруулж өгөхийг тушаажээ.

Орос, Хятад улс коронавирусийн эсрэг вакциныг боловсруулахаар хамтарч ажиллаж байгаа бөгөөд Бээжин вирусийн геномыг Москвад хүлээлгэн өгсөн гэж БНХАУ-ын Гуанжоу дахь Оросын консулын газар Лхагва гарагт мэдэгдэв.

Москвад эрх баригчид зочид буудал, аялал жуулчлалын газруудад аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт төрийн өндөр албан тушаалтнуудтай "коронавирусийн урьдчилан сэргийлэх уулзалт" хийнэ.

Орос улс коронавирусийн болзошгүй тохиолдлыг илрүүлэхийн тулд Хятадаас буцаж ирсэн бүх жуулчдыг үзлэгт хамруулж эхэлсэн бөгөөд хилийн боомт бүрт эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг бэхжүүлсэн гэв.

Эрүүл мэндийн яамны уушигны эмгэг судлалын төвийн мэргэжилтнүүд коронавирусийн халдвар Орос улсад орж ирэх өндөр эрсдэлтэй боловч тархах магадлал бага гэж мэдэгдсэн. Шинжээчид коронавирус хоёрдугаар сард Орост хүрнэ гэж таамаглаж байгаа.

ОХУ Алс Дорнодын гурван бүс, Хятадтай хилээ хоёрдугаар сарын 7 хүртэл хаав. Мөн ОХУ-д маскны эрэлт өнгөрсөн долоо хоногт 13 дахин нэмэгдсэн гэж ойрын үед борлуулалтын менежерүүд хэллээ, гэхдээ маскийн тал хувь нь Хятадаас импортолдог тул ойрын ирээдүйд хомсдол үүсч магадгүй гэв.

ОХУ-ын хэд хэдэн агаарын тээврийн компаниуд Хятад руу нисэх нислэгийг түр зогсоов. Оросын аялал жуулчлалын операторууд Хятадын аялал жуулчлалын байгууллагуудтай хийх үйл ажиллагаануудаа түр зогсоов. Жилд дунджаар 1.5 сая хятад жуулчин Орос руу ирдэг гэсэн тооцоо бий.

Оросын аялал жуулчлалын үйлдвэрчний эвлэлийн тооцоогоор 5,600 гаруй орос жуулчин Хятадад байгаа гэж мэдэгдэж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг хоёрдугаар сарын 4 гэхэд эх оронд нь буцааж авчрах гэнэ.

АНУ

АНУ-д шинэ вирусаар халдварласан хүн тав байгаа. Тэд бүгд Ухань хотоос ирсэн хүмүүс гэнэ. АНУ-ын эрүүл мэндийн дээд албан тушаалтнуудын үзэж буйгаар бол өвчин хэдий ноцтой ч нийт америкчуудад аюул учруулахгүй гэнэ. Эрүүл мэнд, үйлчилгээний газрын нарийн бичгийн дарга Алекс Азар "Энэ тохиолдолд америкчууд эрүүл мэнддээ онцгой санаа зовох шаардлагагүй байна" хэмээн хэвлэлийн бага хурал дээр ярьжээ.

Засгийн газар АНУ-ыг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн боловсруулж байгаа бөгөөд таван нисэх буудалд үзлэг хийж байсныг 20 болгон өргөжүүлсэн байна. Мөн мэргэжилтнүүд шинж тэмдэг илрэхээс өмнө халдварлах магадлал хэр өндөр байх зэрэг чухал асуултуудад хариулт олохоор БНХАУ-д очиж ажиллахыг эрмэлзэж байгаа аж. ДЭМБ БНХАУ-тай уулзан олон улсын мэргэжлийн баг илгээхээр болсон ч тэрхүү багт нь АНУ-ын мэргэжилтнүүд багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Үндэсний харшил болон халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал доктор Энтони Фаукийн хэлснээр холбооны агентлагууд оношилгооны сорил хөгжүүлэх, вирусийн эсрэг эмийн шинжилгээ судалгаа хийх, вакцин боловсруулах хэмээх гурван үндсэн чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

Иргэдээ татан авах тал дээр АНУ хамгийн түргэн шуурхай ажилласан улсуудын нэг бөгөөд одоогийн байдлаар Ухань хотод байгаа мянга гаруй иргэдээсээ дипломатчид болон зарим иргэд нийлсэн 201 хүнийг өмнөд Калифорнид авч ирээд байна. Онгоц замдаа түлшээ дүүргэхээр Аляскад зогсох хооронд бүх зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийсэн гэнэ.

ЯПОН

Ухань хотоос иргэдээ шуурхай татаж авсан улсуудын нэг нь Япон. Тус улс 206 иргэнээ эхний ээлжинд эх оронд нь авчирсан бөгөөд тэдний 12 нь халуурч байгаа гэнэ. Зорчигчдыг онгоцонд байхад нь эрүүл мэндийн үзлэг хийсэн бөгөөд халуурч байгаа хүмүүсээс хоёр эрэгтэй нь уушигны хатгалгаатай хэмээн оношлогджээ. Тэднээс гадна 440 хүн одоогоор эх орондоо буцах хүсэлт ирүүлээд байгаа бөгөөд энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна. Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлснээр Япон улс ард иргэдээ хамгаалах, вирусийн тархалтыг барихын тулд чадах бүхнээ хийж байгаа гэнэ. Буцан ирэгсдийг гэртээ байж, биеэ чагнах үүрэг өгсөн ба нүүлгэн шилжүүлэлт хийсэн онгоцыг даруй халдваргүйжүүлжээ. Мөн дараагийн ээлжний онгоц пүрэв гарагт Уханьд очно гэв.

Ухань хотоос ирсэн болон коронавирусийн шинж тэмдэг илэрсэн өвчиөнүүдийг хүлээн авахаар Тозиогийн дөрвөн улсын эмнэлэгт 50 гаруй ор гаргажээ

Эх сурвалж: washingtonpost.com cnn.com aljazeera.com nytimes.com

 themoscowtimes.com timesca.com dailymail.com nrp.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туркестан 2020-01-30 103.216.196.2

Уйгурчуудыг тамлан зовоож хядаад эрхтнийг нь авч бузар үйл хийгээд байвал шийтгэлээ амсаж л таарна

Avatar

zochin 2020-01-30 150.129.141.239

Oros xurtel agaaryn teever xilee bugdiig xaalaa. manai ulsad tor gej bna uu yun bayar xilee yaaraltai xaa

Avatar

бодлын хулгайч 2020-01-30 66.181.167.53

ХӨӨЕ МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНА УУ. ОРОС, КАЗАХСТАН ГЭЭД ХЯТАДТТАЙ ХИЛЛЭДЭГ ОРНУУД ХИЛЭЭ ХААЖ БАЙНА. МАНАЙХ ЯАХ ВЭ. МОНГОЛ ХҮНИЙ ГҮНДҮҮГҮЙ ТЭНЭГ ЗАНГААРАА ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЭД Л ЗЛОГОЖ ҮНСЭЛДЭЭД ИДЭЖ УУГААД ВИРУС ГЭЭЧИЙГ НЬ ТАРААГААД БАЙХ УУ. ИЙМ ҮЕД ХИЛЭЭ ХААСНААР МОНГОЛ ӨМСӨӨД ҮХЭХГҮЙ. ҮҮРД ХААХ ГЭЖ БАЙГАА БИШ. ДЭЛХИЙН ХЭН Ч ОЙЛГОНО. ТЭР ВИРУС ОРООД ИРВЭЛ МАНАХ ШИГ ЦӨӨН ХҮН АМТАЙ ОРОН СӨНӨНӨ. МУУГААР БОЛДОХОД. ХИЛЭЭ ХАА. ЭНЭ УДАА ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХЭЭ АЛБАН ЁСООР ЦУЦАЛ. АРД ТҮМНЭЭ БОД. ЦААНА Ч

Avatar

Zochin 2020-01-30 202.126.88.160

Zov demjij baina

Avatar

Зочин 2020-01-30 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн
хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ
нөхөн олгож байна. Утас: 88671597.

Avatar

Зочин 2020-01-30 202.21.111.50

чоно борооноор гэж энэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж