ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-д захидал илгээв

Хуучирсан мэдээ: 2020.01.30-нд нийтлэгдсэн

ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-д захидал илгээв

ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-д захидал илгээв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын өвчлөл гарсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-д 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр захидал илгээв.

Д.Цогтбаатар сайд захидалдаа, шинэ коронавирусийн халдварт өвчний улмаас БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалд хөрш зэргэлдээ орны хувьд монголчууд бид санаа зовниж байгаа бөгөөд Хятадын ард түмэн энэхүү цаг үеийн хүндрэлийг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авахад уялдаа холбоотой, харилцан ойлголцсон хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдтэй чин сэтгэлээсээ хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж