Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ шуурхай удирдлагын штабаас дөнгөж сая /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Халдвар судлалын үндэсний төвд нэгдүгээр сарын 9-өөс хойш хатгалгаа өвчний улмаас 50 иргэн вируслогийн шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр 50 сорьцоос 27 сорьцод нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн бол таван сорьцод нь ямар нэгэн халдвар илрээгүй аж. Бусад шинжилгээний хариу удахгүй гарна гэлээ.
Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэдгийг яамнаас дахин санууллаа. Мөн өмнө нь шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн буюу өндөр халуурсан хүмүүст шинжилгээ хийхэд ихэнх хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн гэдгийг онцолж байв. Шинжилгээний хариу нь томуугийн А хүрээний H3N2 вирус гэж гарч байгаа гэнэ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор бүх тандалт судалгааг хийж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 6 аймгийн 8 хилийн боомтоор нийт 1200 гаруй хүн орж ирсэн. Эдгээр бүх хүмүүст хилийн мэргэжлийн хяналттай хамтарч эрүүл мэндийн асуумж авч, үзлэг хийж нэвтрүүлсэн. Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Шинжилгээний хариунууд түргэн шуурхай, найдвартай гарч байгаа учраас иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй” гэлээ. Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний улмаас амьсгалын замын өвчлөл нь ихэнхдээ уушгины хатгалгаагаар хүндэрдэг болохыг ЭМЯ-наас тодотгов. Энэ нь эрс тэс цаг уур амьсгалтай, агаарын бохирдолтой холбоотой аж.
Э.БУРАМ
Zochin 2020-01-29 202.9.47.4
Buur neg yatgalgiin yanztai ilreegui, surug garsan, ayulgui, sanaa zowoh zuilgui l geed bgaa yum daa. Hyatadtai hamgiin ih hariltsaj, hileer gardag uls baij 🤔 Ene medeend n unemshihiin arga alga
z 2020-01-29 182.160.2.21
Hyataduudiin zavaanaas l bolj bgan,shuls nusaa end tendgui hayasan,neg tumpuntei usand gar,hul bugdiig ni hed ch dahin ugaadag um b** med,ter uner tanar ni hetsuu hestuu,huviin ariun tsever muugaas bolj iluu tarhaj baij magadgui l um,manaiha orkuud bas nus shulsee hamaa zambaraagui hayadgaa bolih heregtei,yaj tsementen deer paliital nusaa niigeed bdgiig er oilgohgui umaa,sejig umaa
Иргэн 2020-01-29 202.21.96.212
Үлдсэн 23-н хариу НО-той учраас хэлэхгүй байна аа даа
Зочин 2020-01-29 103.57.95.151
эмч гарын чадвар муугаас болж хатгалгаа болж хүндэрдэг
Зочин 2020-01-29 202.21.98.238
baliar zavaan baidlaas ni bolj delhii niited asar hohiroltoi, hundreltei asuudluud tulgarch, delhii niitiig hyamraaj baigaadaa harin Hyatad uls delhii niitees uuchlal guih yostoi!!! Tegeed esen busiin zerleg amitan, horhoi shavj idhee bolih heregtei. Hyataduudiin taraasan ene uvchnuus uussen buh hohirliig tulj baragduulah yostoi!!!
Зочин 2020-01-29 139.5.218.190
Wuhan jiayou
Зочин 2020-01-29 192.82.69.77
Яагаад. Сэтгэгдэлииг. Хасч. Гаргахгүй. Байгаа. Вэ
Титэм вирус 2020-01-29 49.0.212.35
Вирусных нь хэлбэр яг ДОХ-ынх шиг арзайсан юм байна, эсвэл усанд хөвдөг тэсрэх мина ч юм уу
зочин 2020-01-29 64.119.21.202
Австрали улс Ухань хотоос авчирсан хүмүүсээ арал дээр тусгаарлана