Шүүх Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Шүүх Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзжээ

Шүүх Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзжээ

НЭМЭЛТ: 18.40 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүл төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ.


Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр /2020.01.29/ Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан хэргээр шүүгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.

Тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө өгсөн нь энэ юм.

Дашрамд дурдахад, Э.Бат-Үүлд холбогдох хэргийг нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж